×
Дэлхий дахинд, 23 Арваннэгдүгээр сарын 2010
Орос улс , АНУ  хоёр нь Афганистаны нутагт мансууруулах бодисын  эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай Холбооны улсын  мансууруулах бодисны наймаатай тэмцэх албаны захирал Виктор Иванов  мэддэгдлээ. Тэрээр Москвад болсон  мансууруулах бодисыг хууль бусаар эргэлтэнд оруулахтай тэмцэх Зохицуулах зөвлөлийн хурал дээр үг хэлэв.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Енпхёндо арал руу БНАСАУ –ын талаас их буугаар буудсан тухай Сеүлээс мэдээлжээ.  Өмнөд Солонгосын нэг цэрэг нас барж, 13 нь сумны хэлтэрхийнээс шархаджээ. 50 орчим барилга байгууламж шатсан байна. БНАСАУ-ын нь их буугаар буудсан нь Өмнөд Солонгосын цэргийн сургуулилттай холбоотой байж болох гэж үзэж байна. БНАСАУ-ын талаас мөргөлдөөний талаар ямар нэгэн мэдээ ирээгүй байна.
Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай АНУ болон НАТО гийн хүчнийхнийг талибуудад шөнийн цагт агаараар болон  их буугаар цохилт өгч байгааг эрс буруушаав. Шөнөөр бөмбөгдөх ньолон энгийн номхон ардын аминд хүрч , афганистаны иргэдийн амьдралыг эмх замбараагүй байдалд хүргэж байна гэж мэдэгдэв.
Камбожийн нийслэл Пномпеньд болсон усны наадмын үеээр 375 хүн дарагдаж , 750 хүн хохирол амсажээ. Эхний хийсэн дүгнэлтээр уг арга хэмжээний үеээр хүмүүс бөөгнөрч, зарим хүн бүгчим байсны улмаас ухаан алдаснаас  үймээн гарсан байна. Камбожийн ерөнхий сайд Хун Сен болсон явдлыг тус орны түүхэнд “ улаан кхмерүүдийн” цуст дэглэмийн   дараа орох  хамгийн эмгэнэлтэй явдал хэмээн дүгнэлээ.
“Өмнөд Солонгос  нь НҮБ-д Шар тэнгис БНАСАУ-руу их бууны буудлагаар хариу барьсан нөхцөл байдлаа тайлбарлах бодолтой байна” гэж Өмнөд Солонгосын ГХЯ ны төлөөлөгч мэдэгдэв. Сеулээс ирсэн  мэдээнд Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт явагдаж байсан Шар тэнгис Енпхёндо арал  руу БНАСАУ-ын  талаас их буугаар бууджээ. Хариуд нь 80 удаа их буугаар буудсан байна.
Японы робот Токио хотоос Киото руу 500 км замыг  хоёр сарын туршид туулжээ. ”Панасоник”  компаний цэнэглэгч сурталчлах ажлын хүрээнд зохион явуулсан энэ гайхамшигт аялал энэ долоо хоногийн эхээр эцсийн зоригодоо амжиллтай хүрчээ.  Үүнийг зохион бүтээгч Томотака Такахаси өөрийн  бүтээлээ эхнээс нь эцсийн чиглэл хүртэл нь  дагаж явжээ.
Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад техникийн нилээд чухал асуудал гарснаас уран баяжуулахад оролцдог  хэдэн  зуун центрфуг жагсаалаас гарчээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг дипломатуудын  мэдээний их сурвалжаас  иш татан мэдээллэв. Шинжээчдийн үзсэнээр үүний шалтгаан нь тусгай бий болгосон компьютерын Stuxned /Стукснед/  вируснд байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын Ёнпхёндо арал руу мягмар гаригт БНАСАУ-ын зүгээс их буугаар буудаснаас болж тус арлын 50  орчим барилга байгууламж шатсан байна. Янз бүрийн сувгийн мэдээлсэнээр хоёроос дөрвөн хүн шархаджээ. БНАСАУ-ын талаас  20 орчим удаа их буугаар буудав. Солонгосын УАЙ-ТИ-ЭН телевизийн сувгийн мэдээлсэнээр Өмнөд Солонгос хариу гал нээсэн байна.
Нарны системийн зах хязгаар  нууцаа хааяа нэг  задлаж байна. Тийм уйл явдлыг эрдэмтэд аз дайрсан хэрэг хэмээн уздэг. Саяхан тэд гол гол гаригийн  тойрог замаас хол оршдог тэнгэрийн хамгийн том биет болох Эридын  хэр хэмжээг лавлан тодруулав. Мэргэжилтнууд туунийг аравдахь гаригийн хувьд Нарны системийн бурэлдэхуунд оруулах эсэхийг  нэгэн уе эргэцуулэн бодож байв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
2
3
4
5
8
16
25