×
Дэлхий дахинд, 21 Арваннэгдүгээр сарын 2010
Африкийн Буркина-Фасо улсад өнөөдөр сүүлийн 23 жил явагдаж байгаагүй Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна.1987 онд тус улсад төрийн эргэлт гарч засгийн эрхийг Блэз Компаоре хүчээр авчээ. Сонгуульд  7 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. 3 сая гаруй  сонгогч ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Ихэнх ажиглагчид   Блэз Компаорег бараг өрсөлдөгчгүй гэж үзэж байгаа аж.
Хятадын 28 уурхайчин уурхайн дор ослын улмаас бий болсон үерийн усанд боогдов. Батиан хотын  нүүрсний уурхайд осол гарч одоогоор 13 хүнийг авраад байна. Энэ өдөр уурхайд 41 хүн ажиллаж байжээ. Хэдэн цаг үргэлжилж байгаа аврах ажиллагаа үр дүн муутай байгаа аж. Уурхайн гүнд ус задарсан  шалтгааныг тодрулж чадахгуй байна.
Умард-Атлант эвсэл  Москва хоорондын  харилцааны царцмаг үе болон харилцан гомдоллох тэр цаг үе ард үлдлээ. Шинэ үе эхэлж бидний өмнө бүрэн дүүрэн ажиллагаа байна. Ийм дүгнэлтийг  Орос-НАТО  дээд хэмжээний уулзалтад оролцсон төрийн тэргүүнүүд  хийлээ. 29 орны буюу Орос улсын тэргүүн Дмитрий Медведев оролцсон дээд хэмжээний уулзалт 11-р сарын 20 нд Лиссабонд болж өнгөрлөө.
Колумбын цагдаа нар 3 тонн гаруй кокаин  болон 25 кг героиныг  Барранкилья усан онгоцны боомтонд тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд хураасан байна. “Өвсийг”  контейнерын шаланд хоёр давхар шал хийж нийллэгэн торхнууд болон вааран  саванд  нуусан байжээ. Ачаа Гондурас руу явах зориулалттай байв. Хураагдсан мансууруулах бодисны нийт өртөг 100 сая долларт үнэлэглэж байна.
БНАСАУ-д уран баяжуулах орчин үеийн хийгээр ажиллах олон зуун  цетрофугтэй  шинэ завод баригдлаа гэж “Нью-Йорк таймс” мэдээлжээ Сонин өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэр дээр очсон   америкийн атом судлаач эрдэмтний ярианаас иш татжээ. Зигфрид Хекерын ярьснаар тус үйлдвэр хамгийн сүүлйин үеийн техникээр тоноглогдсон аж.
Египтэд замын авто осолд оросын  дөрвөн иргэн  нас барж, 17 хүн гэмтээд байна. Энэ тухай каирын цэргийн эмнэлэгт мэдэгдэсэн байна. Энд осолд орсон хүмүүсийг онгоцоор Хургадаас авчиржээ. Авто осолд Украины 2 иргэн амь үрэгдсэн тухай тус улсын ГХЯ  мэдээлсэн байна.
Иран улс атомын эрчим хүчийг энхэд ашиглах эрхтэй бөгөөд энэ улсын атомын үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр нь энх тайвны зорилготой бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний байгууллага МАГАТЭ –д бэлэн гэдгээ нотлох ёстой. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Лиссабонд болсон  дээд хэмжээний уулзалтын дүнд зориулсан  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
2
3
4
5
8
16
25