×
Дэлхий дахинд, 14 Арваннэгдүгээр сарын 2010
Санкт-Петербургэд "Петр I" дарвуулт усан онгоц буцаж ирлээ. Уг хөлөг Хойд мөсөн далайг нэг удаагиийн явалтаар туулж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Багийн бүоэдлэхүүнд 9 хүн орсон бөгөөд тэд 109 хоног аялахдаа 9 мянган далайн милийг  туулсан төдийгүй дээрх замын 3 мянган миль нь хойд туйлын жинхэн мөсөн дундуур гарсан байна.
Сеүлийн “ Их- 20” –ийн дээд хэмжээний уулзалтын хүчдэл  нилээд хэм буурлаа. Шалтгаан нь “валютын дайны “аюул занал. Гэхдээ гол асуудал бол  өрсөлдөөний давуу талыг авахын тулд улс орнууд нь  өөрийн мөнгөн тэмдэгтийн үнийг хиймлээр буулгаж   байгааг шийдвэрлэж чадагүй юм.
Орос улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Цэргийн академийн профессорууд Римд НАТО-гийн хамгаалалтын коллежийн сонсогчидод курс лекц уншина. 11-р сарын  15-19 –хооронд оросын цэргийн сурган хүмүүжүүлэгчид нилээд хэдэн хичээл заах юм. Тухайлбал, Орос улсын баримталж буй цэргийн бодлого, үүнд оросын Зэвсгт хүчний шинэчлэлийн явц бөгөөд бүс нутгийн  болон дэлхийн аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвүүд хөндөгдөнө.
Холбоотнуудын харилцааны тухай Хэлэлцээрийн дагуу  Орос улс Узбекистан улстай улс төрийн идэвхитэй яриа хэлэлцээ   үргэлжлүүлэн хийх болно. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовт Хэлэлцээрт гарын үсэг зурсны таван жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаан утсанд дурьджээ.
Украины орон нутгийн 800 орчим  сонгуулийн төвд  давтан  сонгууль өнөөдөр  явагдаж байна.  “Урьд өмнө нэг мандаттай тойргуудад ялагчийг тодруулах боломжгүй ба дүүргийн зөвлөлийг 10-р  сарын 31 нд бүрдүүлж чадаагүйн улмаас санал асуулга явагдаж байгаа юм гэж “гэж Украины сонгуулийн төв комисс мэдээлэв.
Францын ерөнхийлөгч Николя Саркози ерөнхий сайд Франсуа Фийоныг хэвээр үлдээжээ. Ингэснээр Фийон нь засгийн газрыг гурав дахь удаагаа бүрдүүлэх болоод  байна. Өнөөдөр үдээс хойш засгийн газрын кабинетын бүрэлдэхүүн тодорхой болох юм. Саркози түрүүчийн засгийн газрыг бямба гаригт татан буулгажээ. Засгийн газрын кабинетэд өөрчлөлт хийнэ гэдгээ францын ерөнхийлөгч бүр хагас жилийн өмнө мэдэгдэж байжээ.       
Сахалины муж Япон улсын дүүргүүдтэй эдийн засгийн салбарт түншлэлийн харилцаа тогтооход нээлттэй байгаа аж. Энэ тухай Сахалины засаг дарга Александр Хорошавин Йокогамагийн дээд хэмжээний уулзалтын үеээр мэдэгджээ. Тэрээр “Их -20” ийн дээд хэмжээний уулзалтад Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон юм. “ Японы дүүргүүдтэй хамтран ажилласан оло сайхан жишээ бидэнд бий.
Орос улсын “Сколково” төслийг Японы компаниуд ихэд сонирхож байна. Энэ тухай Йокогамагийн эдийн засгийн  дээд  хэмжээний уулзалтад Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович  мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдсэнээр японы компаниуд Сколковод эрчим хүчний үр ашигтай технологи болон эмнэлгийн салбарын технологийг хөгжүүлэхэд бэлэн байгаа аж.
  Японы Йокогама хотод болсон АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 2015 он хүртэл  эдийн засгийн тогтвортой өсөлтийг хөгжүүлэх Тунхаг бичиг батлаж ажлаа өндөрлөв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
2
3
4
5
8
16
25