×
Дэлхий дахинд, 8 Арваннэгдүгээр сарын 2010
9-р сарын 18 ны өдөр болсон Афганистаны парламентын сонгуулийн хэдэн арван  мянган сонгогчдын тоологдоогүй санал  Тусгаар тогтносон сонгуулийн комиссийн “нөөцийн” хайрцагнаас гарчээ.  Риа Новости агентлагийн мэдээлсэнээр саяхан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дээрх  мэдээллийг Афганистаны Сонгуулийн ерөнхий хорооны дарга Нур Мохаммад Нур баталлаа.
АНУ нь дэлхийн валютын гол нөөцийг эрхэлдэгийн хувьд  макроэдийн засгийн илүү хариуцлагатай бодлого явуулах ёстой гэж БНХАУ үзэж байна. Энэ тухай өнөөдөр Бээжинд болсон  “их хорь” болон Ази-номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганд зориулсан  хэвлэлийн хурал дээр БНХАУ-ын сангийн сайд Жу Гуаньяо мэдэгдлээ.
Иокогамагийн Ази-номхон далайн эдийн засгийн их чуулганы үеээр  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм. Тэд олон улсын болон бүс нутгийн, эдийн засгийн, хоёр улсын бизнесийн салбарт хамтран ажиллах төслүүдийн талаар ярилцана.  Энэ тухай Орос улсын ерөнхийлөгчийн  туслах Аркадий Дворкович өнөөдөр мэдэгдлээ.
Сирийн нийслэл Дамаскад олон улсын XVIII дахь кино наадам өчигдөр орой нээлтээ хийв. Дэлхийн кино урлагт өөрийн хувь нэмрээ оруулж, шагналд дарагдаж , нэр алдар  нь цуурайтсан олон нэр цутан цугларсаны дотор оросын нэрт жүжигчин, найруулагч Владимир Меньшов оролцож байна. Тэрээр тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаа юм.
Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы төлөөлөгчид өнөөдөр Йокогамад /Япон улс/  11-р сарын 13-14 өдрүүдэд болох үндсэн баримт бичгүүдийн бэлтгэлийг хэлэлцэж дууслаа.  Орос улсын төлөөлөгчдийг Гадаад явдлын яамны тусгай төлөөлөгч Валерий Сорокин тэргүүллээ. Хурлын төлөөлөгчид  Ази-номхойн далайн орнуудын эдийн засгийн чуулган дээр анх удаа хэлэлцэгдэх тус  байгууллагын стратегийн өсөлт төслийг дэмжисэн байна.
 Хятад улсын “Чанъэ-2” судлагаа-шинжилгээний хиймэл даалгавраа дуусгаад амжилттай буцаж ирлээ. Саран дээр очсон хиймэл дагуул орчны болон сарны гадаргууны зургийг авч ирсэн аж. Энэ тухай тус улсын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябаогийн оролцсон Батлан хамгаалахын  яамны хүндэтгэлийн ёслол дээр албан ёсоор зарласан байна. Тэрээр өөрийн биеээр хиймэл дагуулын авсан сарны гадаргууны зургийг үзүүлж байв.
  Өмнөд Курилын арлын асуудлыг хурдан шийдвэрлэх ирээдүй харагдахгуй байна гэж Япон улсын ерөнхий сайд Наото Кан мэдэгджээ. Тэрээр Москватай яриа хэлэлцээ хийх аргыг өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр парламентын доод танхимд хэлсэн үгэндээ тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
2
3
4
5
8
16
25