×
Дэлхий дахинд, 7 Арваннэгдүгээр сарын 2010
Хятадын Гуанжоуд нийтийн тээврийг түр зуур үнэгүй болгох шийдвэрээс татгалзлаа.  Дээрх сонирхол татах төслөөс татгалзах болсон явдал нь  зорчигдын хэт их  ачаалалтай тулгарсантай холбоотой аж. 11-р сарын 12 -27 ны өдрүүдэд болох   Азийн Олимпийн тоглолт Гуанжоуд болох юм.
АНУ-ын санхүүгийн эрх баригчдын “мөнгө хэвлэх машиныг” залгах шийдвэр дэлхийн эдийн засагт аймшгийн хохирол учруулна. Хөгжиж байгаа орнуудын зах зээл рүү задран урсах “хямдхан “ тэдгээр мөнгөний хажуугаар төсвийн засгийн бөдлого явуулдаг орнууд яах аргагуй хүнд байдалд орно.  Өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэхээр АНУ башир арга хэрэглэхээр болжээ.
Дэлбэрэх аюултай илгээмжийг олон нийтэд  бүр тэр тусмаа  хэд хэдэн орнуудын тэргүүнүүдэд: Франц, Герман, Итали болон, Грек улс дахь гадаадын Элчин Сайдын  Яамнуудад   илгээсэн нь европчуудыг терроризм заналхийллийн эсрэг аюулгүй байдлын системийг шинээр бий болгоход  хүргэлээ.
Мөнхийн дурсгал” нэртэй номын танилцуулах ёслол Бээжин хотод боллоо. Уг номыг 1954-1957 онд БНХАУ-д машинүйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн Николай Киреевийн гэгээн дурсгалд зориулжээ. Зил заводын ажилтан Николай Киреев хятадын зүүн-хойд нутаг  Цзилинь дахь  Чанчуний анхны автозаводыг байгуулахад гар бие оролцжээ.
Мьянма буюу Бирм улсад өнөөдөр 1989 оноос хойш анх удаа олон намын  парламентын  бүх шатны сонгууль болж байна. Санал хураалт гол төлөв ихэнх нутгаар явагдаж байгаа бөгөөд захын дүүргүүдээр засгийн эсрэг бүлэглэлүүдийн зэвсэгт мөргөлдөөн үргэлжиллж байна.
11-р сарын 7 нд буюу ням гаригт АНУ болон Европ тивд халдлага гарах өндөр магадлалтай хэмээн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Томас де Мезьер анхааруулж байна. “ Ноцтой шинж тэмдэг байгаа учраас, АНУ болон Европод халдлага гарч болзошгүй” гэсэн түшмэлийн дээрх үгийг Ассошейтэд пресс агентлаг уламжилсаныг РБК мэдээлжээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Өмнөд Курилд очсоны дараа эх орон руу гаа татагдсан Япон улсын Элчин  сайд Масахиро Коно Москвад буцаж ирнэ. Өнөөдөр тэр оросын  нийслэлд буцаж ирэх тухай Киодо Цусин агентлаг мэдээлсэн байна. Орос улсын ерөнхийлагч Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт  Кунашир аралд айлчласан нь Япон улсын  эсэргүүцэлтэй тулгарсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
2
3
4
5
8
16
25