×
Дэлхий дахинд, 24 Аравдугаар сарын 2010
 Орос улсын эрэгтэйчүүдийн шатрын  «Экономист «/ Саратов хот /баг  дахин Европын  цомын аврага боллоо. Эмэгтэй шатарчдаас  уг цомыг Монте-Карлогийн  Керел Дечес баг  авлаа.Энэ баг Санкт-Петербургийн шатрын холбооны  багийн  өмнө нэмэлт онооны дүнгээр  нийт 10 оноо авч түрүүлсэн байна.
Гаитид гараад байгаа булчин задрах өвчнөөр өвдөгсдийн тоо 220 хүрч, 3 мянга орчим хүн  халдвар  аваад  байна. Эрх баригчдын мэдээлснээр тус улсын нийслэл Порт -о-Пренсед энэ өвчин  бүртгэгдсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас хотын хүн ам эрс нэмэгдсэн байна.
Шанхайн боомтын  ойролцоо  хятадын «Пу Ван Хай» усан онгоц орос улсын «Балтийский --106» усан онгоцыг мөргөжээ.  Онгоцны хамар хэсэгт гүн хонхорхой үүсч, нилээд гэмтэл авсан байна. Бямба гаригт болсон энэ явдлын үеээр  «Балтийский --106»гийн  зангуу   тавигдсан байна.
Адольф Гитлерийн нэртэй холбоотой  улс төрийн шинэ шуугиан Англи улсад гараад байна.  НТВ -гийн мэдээлсэнээр Консерваторын намын Зөвлөлийн тэргүүн, өндоө албан тушаалтан Харрогейт Гарднер багт наадамд ХХ зууны гэмт хэрэгтэн гитлерын багтай иржээ. Энэ үдэшлэг дээр нацист мэндчилгээ дэвшүүлж байгаа зураг нь сонингуудад  гарсан байна. Тэрээр хэлэхдээ би хэн нэнийг доромжлхыг зориогүй.
Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн  нэр хүнд гурван сарын  дотор 30 буураад байна. Төрийн удирдагчдын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа талаар олон ниитийн санал асуулгад оролцсон иргэд ийн  70 хувь нь  сэтгэл дундуур байгаа ажээ.Ийм шалтгаанаар  Николя Саркози ямарч үнэ цэнээр хамаагүй төдийлөн ховор хийгдэх тэтгэврийн шинэчлэлд санаархаж байгаа юм.
  НҮБ 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1945 оны 10 -р сарын 24 нд НҮБ-ын дүрэм хучин төгөлдлөр  болсон юм. Тэр үед тус байгууллагат  51 улс  орон  гишүүнээр элсчээ. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага  нь дэлхийн хамгийн их нөлөө бүхий эгнээндээ 192 орон багтаасан байгууллага болжээ.
Тэтгэвэрт гарах хугацааг 2 жилээр уртасгах тухай тэтгэврийн шинэчлэлийг Францын сенат дэмжлээ. Хоёр долоо хоног Үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид бууж өгөхгүй 11-р сарын 6- наас  10-р сарын 28  бүх үндэстний шинэ ажил хаялт явуулна гэж мэдэгдлээ.Эсэргүүцлийн жагсаалд 3,5 сая хүн оролцож байна.
Иракийн Засгийн Газар "Викиликс"ийн нийтэлсэн  баримтуудаар  мөрдөн байцаах ажил явуулна. Энэ тухай Дотод яамны орлогч дарга Хусейн Камаль Багдад өнгөрсөн  бямба гаригт мэдэгдлээ. Тэр хэлэхдээ хүний эрхийг зөрчихөд буруутай бүх хүн шүүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэв. Олон улсын эрхийг хамгаалах ««Хьюман райтс уотч» байгууллага мөн мөрдөн  байцаалт явуулахыг шаардав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
9
11
15
17
20
28
29