×
Дэлхий дахинд, 23 Аравдугаар сарын 2010
Дуурийн ба эстрадын гарамгай дуучин Муслим Магомаевын нэрэмжит  дуучдын олон улсын анхны  тэмцээн Москвад нээгдэж байна. Түүнийг 2008 оны 10-р сарын 25-нд нас нөгчсөн нэрд гарсан дуучны дурсгалд зориулжээ. Оросыг оролцуулан зургаан улсын дуучид өрсөлдөх юм.
Тажикистаны  хойд Хужан хотноо оросын анхны багш нарын хөшөөг нээв. Дундад Азийн орос хэлээр хичээл заадаг эртний нэгэн сургуулийн дэвсгэр нутаг дахь  дөрвөн метр өндөр гантиг хөшөө бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэхээр энэ бүгд найрамдах улсад  сайн дураараа ирсэн анхны эхний 12 багшийн дурсгалыг мөнхжүүлэв.
НҮБ  түүхэндээ  анх удаа  «Дэлхийн хүн ам  2010 онд»  илтгэлдээ урьд өмнө ер хэлэлцэгдэж байгаагүй өнөөгийн  хөндүүр сэдэв болох дотоод  мөргөлдөөн ба иргэний дайн - жендерийн  хүчирхийллийн   асуудлыг хөнджээ. НҮБ-ын дэлхийн хүн амын тухай  шинэ илтгэл өнгөрсөн жилүүдээс  хэлбэрээрээ хүртэл өөрчлөгджээ.
Домогт х ө л б ө мб ө гч Пеле 70 нас х ү рлээ. Олон улсын Олимпийн хороо т үү нийг ХХ зууны шилдэг тамирчин хэмээн нэрлэв. Т үү ний   нэр «ховсдох» чанартай.
Иракийн дайны тухай Пентагоны  хэд хэдэн нууц материалыг бие даасан WikiLeaks Интернет сайтан дээрээ тавьжээ. Эдгээр нь  урьд өмнө огт дэлгэгдэж байгаагүй бөгөөд энгийн  хүмүүсийн үхэл, баривчлагдсан хүмүүсийг  доромжлон зовоож байгаа  болон  энэ дайнд Ираны гүйцэтгэж байгаа үүргийн тухай нийт  4 мянга орчим   баримт сэлт  байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
9
11
15
17
20
28
29