×
Дэлхий дахинд, 22 Аравдугаар сарын 2010
Орос, АНУ-ыг  Азийн томоохон байгууллага-Зүүн Азийн хамтын нийгэмлэгт гишүүнээр элсэхийг  урьж байна. Эдгээр хоёр улсыг элсүүлснээр мөн байгууллага олон улсын ба бус нутгийн асуудлуудыг шийдвэрлэх илүү өргөн боломжтой болно. Ханойд болох  Зүүн -Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын зохицуулагч, БНСВУ-ын гадаад хэргийн дэд сайд Дао Вьет Чунг энэ тухай мэдэгдлээ.
Израилийн шатрын их мастер нэгэн  зэрэг тоглох хүний тоогоор шинэ рекорд тогтоолоо.   Настай Алик Гершон нэгэн зэрэг 520 хүнтэй тоглож, 86 тоглолт хожисон байна. Энэ гайхамшигтай тоглолт пүрэв гаригт эхэлж өнгөрсөн шөнийн турш болов. Тель- Авивын Ицхака Рабина талбайд болсон уг тоглолт рекордыг тэмдэглэхээр Гиннесийн номны төлөөлөгчид  байв.
Францын Сенат өнөөдөр  тэтгэврийн шинэчлэлийн асуудлын хувь заяаг шийднэ. Сангийн сайд Эрик Вэрт санал асуулгын явцыг хурдсгаж, нэмэлт өөрчлөлт хийх гэж цаг алдахгуй  байхыг уриалав. Ерөнхийлөгч Николя Саркози  тэтгэврийн насыг 60-62 болгох санал тавьснаас үйлдвэрчний эвлэл засгийн газар хоёрын хооронд хэрүүлийн алим  гарчээ.
 Олон улсын валютын зах зээлийн тулгамдсан асуудлуудад нэгдсэн хандлага  боловсруулахаар Өмнөд солонгосын Кенжү хотод  "их хорийн" орнуудын сангийн сайд  нар чуулж байна. Тухайлбал, өөрийн орны эдийн засгийг дэмжихийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийг  бууруулахгуй байх тухай хэлэлцэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
9
11
15
17
20
28
29