×
Дэлхий дахинд, Аравдугаар сар 2010
Өнөөдөр Шанхайд Олон улсын “ЭКСПО -2010” үзэсгэлэн хаагдаж байна.  Энэ үзэсгэлэнг нийт 70 сая хүн үзэж сонирхжээ.  Энэ бол шинэ дээдд амжилт юм. Орос улсын “ Илүү хот-илүү амьдрал” үзмэр үзэсгэлэнгийн  мөнгөн шагналыг хүртлээ. Энэ үзмэр  хүмүүсийн сонирхлыг хамгийн ихэд  татаж байсан юм.
 Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев   Орос улс,   Вьетнамын  төрийн тэргүүнүүд хоёр улсын хөрөнгө оруулалтын хэлхээ холбооог хөгжүүлэхэд  хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж  үзэж байна. Энэ тухай Ханойд болсон хоёр орны ажил хэргийн хүмүүсийн уулзалт дээр тэр мэдэгджээ. Эдгээр холбоог хөгжүүлэхэд сайхан үндэс суурь тавигдсан байгаа.
Орос улсын хар тамхиийг  хянах алба саяхан болсон  орос-америкийн хар тамхины эсрэг зохион явуулсан ажиллагаанд  Афганистаны эрх баригчид ойлгомжгүй хандаж байна гэж үзэв. Энэ тухай РИА -Новости  агентлаг их сурвалжаасаа мэдээлжээ. Афганы эрх баригчид нь энэ утхай мэдээлэлтэй, тэндхийн ангиуд үүнд оролцсон тухай их сурвалж сануулжээ.
  Байгалийн үзэсгэлэнт газар “Кымгансан” /Эрдэнэсийн уул/  жуулчны баазын бүсэд бямба гаригт 1950-1953 онд солонгосын дайны уршгаар хуваагдсан гэр бүлийнхний ээлжит уулзалт боллоо. Энэ тухай ЦТАК мэдээллийн агентлаг онцлохдоо уг уулзалт нь хойд Солонгосын санаачилгаар зохиогдсон гэв.
Орос улс Вьетнам улсын хоорондын харилцаа стратегийн түншлэлийн чанартай. Энэ тухай Вьетнам улсын ерөнхийлөгч Нгуен Минь Чиет өнөөдөр Орос улсын тэргүүн Дмитрий Медведевтэй хоёр улсын хооронд байгуулсан хэд хэдэн баримт бичигт гарын үсэг  зурсны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
О рос улс Вьетнамын Засгийн газар вьетнамын анхны атомын цахилгаан станц барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ханойд болсон уг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  хоёр улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Нгуен Минь Чиета нар байлцав. Дээд хэмжээнд болсон хэлэлцээрийн үеээр нийт 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Оросын бүс нутгийн нэг  Курилын арлуудаар Орос улсын ерөнхийлөгчийн явахыг гадаадын орнуудтай хэлэлцэх нь учир утгагуй асуудал юм гэж Кремлээс мэдэгдлээ.  Дмитрий Медведевын Курилын арлуудад очихоор шийдсэнийг Японы  тал сөргөөр хүлээн авсан  тухай Кремлээс хийсэн мэдэгдэлд Москва өндөр албан тушаалтнаа өөрийн нутаг дэвсгэр дээр аялахад хэн нэгэнтэй зөвлөлдөх бодолгүй байна гэжээ.
Япон улсад болж байгаа Дэлхийн гар бөмбөгийн тэмцээнд Орос улсын эмэгтэй  шигшээ багийн тамирчид хоёр дахь удаагаа яллаа. Владимир Кузюткины дасгалжуулсан охид хүчтэй өрсөлдөөн дунд Туркийн багийн тамирчдыг 3:1 харьцаатай яллаа.  Үүний өмнө анхныхаа гаралтаар тэд Доминикан улсын эмэгтэй багийг мөн 3:1 харьцаагаар хожисон юм. Оросын эмэгтэй шигшээ баг D группэд 4 оноотой хошуучилж явна.
Гүрж улсын хувийн “Жоржиан эйруэйс” компани орос улсын холбогдох албанаас Тбилис-Москвагийн хооронд тусгай нислэгийн зөвшөөрлийг 11-р сарын 1-нээс  30 хүртэл авсан байна. Энэ тухай өнөөдөр нислэгийн компанийн төлөөлөгч мэдээллээ. Урьдны зөвшөөрөл нь энэ сарын 31 нд дуусч байгаа аж.
Орос улсын дипломатууд Канадын эрх баригчдыг нийтийн  зөвшөөрөгдсөн шалгуураас хальж байна хэмээн буруушаав.Шалтаг нь оросын иргэдийн канадын виз  хүсэхэд  бөглөдөг шинэ анкет болжээ. Тухайлбал, оросын хуучин цэргийн албатнуудыг албаныхаа тухай ярь, цэргийн ангийнхаа дугаарыг хэл, халагдах  болсон тухай болон даргынхаа тухай ярихыг тэд шаарддаг байна.
50 жилийн өмнө Солонгосын дайны үеээр төрөл төрөгсдөө алдсан 400 орчим Өмнөд Солонгосын иргэд БНАСАУ-ын хил давав. Хилийн хоёр талд амьдардаг солонгос иргэдийн төрөл төрөгсдийн уулзалт энэ жил анх удагаа боллоо. 1953 онд гарсан зэвсэгт мөргөлдөөн хоёр улсын эвлэрснээр дууссан бөгөөд БНАСАУ, Өмнөд Солонгос урьдын адил дайны байдалд байна.
Орос улс АНУ хоёр  ирэх жилээс эхлэн тэгш эрхтэйгэр Зүүн-Азийн  нэгдлийн   үйл ажиллагаанд оролцно. Энэ тухай өнөөдөр Ханойд  болсон энэ байгуулалгын 5 дахь дээд хэмжээний уулзалт дээр мэдээлсэн байна. Орос улсын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров , АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар  энэ хурлын тусгай зочноор уригджээ.
нээлттэй, тэр тусмаа янз бүрийн холбоо байгуулахад бэлэн байна. Энэ тухай бямба гаригт Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ханойд болж байгаа  Орос -Ази-Номхой далайн бүс нутгийн орнуудын хоёрдугаар дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Орос улсын тэргүүн Индонези, Тайланд  улсын тэргүүн нарт саяхан болсон байгалийн гамшигт олон хүний амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв.
Сүүлийн нэг жилд Хятадад төрсөн хамгийн бяцхан 30 гаруй мянган иргэдэд  “Олон улсын үзэсгэлэн “ буюу “Шибо” нэрийг өгчээ.  Энэ нэрийг эцэг, эх нар нь  Шанхайд болсон Олон улсын үзэсгэлэн “ЭКСПО-2010”  тохиолдуулан хүүхэддээ өгчээ. Хятадад хүүхдэд нэр өгөхдөө ямар нэгэн үйл явдлыг тохиолдуулан өгдөг уламжлалтай аж.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао  Япон улсын Ерөнхий сайд Наото Кантай японы Дяоюйдао / Сенкаку/ аралын    маргаантай асуудлаар уулзахаас татгалзав. Энэ тухай Баасан гаригт Ханойд  БНХАУ –ын  Гадаад Хэргийн яамны  сайдын туслах Ху Жэньъюэ мэдээлсэн байна. Тэрээр бий болоод байгаа нөхцөл байдалд японы тал хариуцлага хүлээнэ гэв.
Олон улсын уран баяжуулах төвд Монгол улс  нэгдэн орох  асуудал Ангарскд шийдэгдэв     Ангарск байдаг Олон улсын уран баяжуулах  төвийн үндэслэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Монгол улс орсон тухай баасан гаригт Росатом  улсын корпорацийн Ерөнхий захирал  Сергей Кириенко “Аист “телевизд өгсөн ярицлагадаа мэдэгджээ.
Орос улс ба Ази-Номхон далайн  бүс нутгйин орнууд шинэчлэлийн замд Ханойд болох Ази-Номхон далйн орнуудын бүс нутгийн орнуудын  дээд хэмжээний уулзалтын өмнө Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хисэн мэдэгдэлдээ Орос улс “азийн баруудын ”  хамт шинэлэлийг хийнэ гэв. Түүний ярьснаар “ шат дараалсан уулзалтууд харин ч бүр олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх түлхэц өгөх аж.
Афганистаны дөрвөн хар тамхины лабораторийг устгах ажиллааганд Орос улсын туйгай алба АНУ-тай хамтран ажиллаж байна. Энэ тухай Орос улсын  хар тамхи хянах  улсын албаны тэргүүн Виктор Иванов өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчидад мэдэгдлээ. Энэ тухай манай сурвалжлагч. Энэ ажллагаа Пакистаны хилээс нилээд хэдэн км зайтай болж байна.
Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ийн олон улсын хорооны 99-р чуулган өнөөдөр Вена хотод нээгдэж байна. Афганистаны мансууруулах бодисны эсрэг хийх тэмцлийн НҮБ-ийн шинэ стратегийг боловсруулах асуудал хэлэлцэх хэргийн нэг гол сэдэв байх болно. Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ийн олон улсын хороо чуулганаа хоёр жилд нэг удаа хийдэг юм.
Жингүйдэл нь хүний биед зохисгүй  нөлөөлөх механизмыг танин мэдэхэд ойртлоо гэж австралийн эрдэмтэд батлжээ. Цаашид судалгаа нь ажилгүйдлийн уршигтай тэмцэх боломж  хүмүүст олгох юм. Тэгээд  сансрын уудмыг төвөггүй  эзэмшиж бүр хүүхэд сансарт төрүүлнэ гэдэгт австралийн эрдэмтэд найдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм бол цаашид сансрыг эзэмших нь аюултай.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
9
11
15
17
20
28
29