×
Дэлхий дахинд, 26 Есдүгээр сарын 2010
Дэлхийн зах зээлд алтны өртөг унци нь 1300 доллороос давжээ. Үнэт металл түүхэнд анх удаа ийм өндөр үнэ хүрлээ. Дэлхийн валют тогтворгүй байгаа энэ үед санхүүгийн орлох хэрэгсэл алтны гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц бэхжлээ. Санхүүгийн салбар тогтворгүй болоход хөрөнгө оруулагчид "алтны чичрэг" тусдаг болохыг эрт ажиглагдсан.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь чуулганы нийт улс төрийн мэтгэлцээн дэлхий нийтийн шуугиан болон хувирлаа. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад үг хэлэх үеэр АНУ, Европын Холбооны орнууд зэрэг 33 төлөөлөгч хурлыг орхижээ. Нью-Йоркт 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагааг хараат бусаар мөрдөн шалгах тухай Ираны удирдагчийн саналд тэд ийнхүү хариулав.
Хуучин Артур боомт буюу Хятадын Далянь хотын Люуйшунь дүүрэгт Орос цэргийн оршуулгын газрын зөвлөлтийн цэргийн хөшөөнд "Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчөөс" алтан бичигтэй, оросын далбааны гурван өнгө бүхий туузаар ороосон хүрэн улаан өнгөтэй гөрсөн цэцэг тавьжээ. Хятад улсад ням гаригаас албан ёсоор айлчилж байгаа Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев энэ цэцгийг хөшөөнд өргөсөн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
5
6
7
10
16
18
22
29