×
Дэлхий дахинд, Есдүгээр сар 2010
Афганистан дахь олон улсын эвслийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэл, үүнийг түгээн дэлгэрүүлэхийн эсрэг хангалттай үр нөлөөтэй тэмцэхгүй байна. ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Афганистанаас үүдэлтэй мансууруулах бодисын аюул заналтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын саналд хариулахыг тэрээр энэ хүчнийг командалж байгаа НАТО-д уриаллаа.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улсын терроризмын асуудлыг дахин хөндөх хэрэгтэй гэж үзсэн бололтой. Бүх улс оронд терроризм, ялангуяа олон улсын терроризм гэж ерөнхий, цогц тодорхойлолт гэж байхгүй байна. НҮБ-д энэ томъоёлолын тухайд ямагт бэрхшээл тулгардаг. Хүйтэн дайны жилүүдэд дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдсан үед хоёр тал аливаа асуудалд тус тусын үзэл санаа, геополитикийн ашиг сонирхолын үүднээс ханддаг байв.
Түймэр, үер зэрэг сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн бусад гамшгаас үүдэн Европын орнуудын Онц байдлын яамдын удирдлагууд байгалийн гамшигтай хамтран тэмцэх талаар бодоход хүрлээ. Европын Зөвлөлийн "Хэсэгчилсэн нээлттэй хэлэлцээрт" багтдаг эдгээр орны яамдын тэргүүн нар өнөөдөр Санкт-Петербург хотод байгалийн гамшигт тусалж, урьдчилан сэргийлэх хамтарсан механизмыг хэлэлцэнэ.
Москва, Бээжин ойрын 20 жилд эрчим хүчний салбарт нэг ёсондоо "газрын зураг" буюу хамтран ажиллах тухай багц баримт бичигт гарын үсэг зурав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Хятадад хийж байгаа төрийн айлчлалын гол үр дүнгийн нэг энэ юм.
Дэлхийн зах зээлд алтны өртөг унци нь 1300 доллороос давжээ. Үнэт металл түүхэнд анх удаа ийм өндөр үнэ хүрлээ. Дэлхийн валют тогтворгүй байгаа энэ үед санхүүгийн орлох хэрэгсэл алтны гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц бэхжлээ. Санхүүгийн салбар тогтворгүй болоход хөрөнгө оруулагчид "алтны чичрэг" тусдаг болохыг эрт ажиглагдсан.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь чуулганы нийт улс төрийн мэтгэлцээн дэлхий нийтийн шуугиан болон хувирлаа. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад үг хэлэх үеэр АНУ, Европын Холбооны орнууд зэрэг 33 төлөөлөгч хурлыг орхижээ. Нью-Йоркт 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагааг хараат бусаар мөрдөн шалгах тухай Ираны удирдагчийн саналд тэд ийнхүү хариулав.
Хуучин Артур боомт буюу Хятадын Далянь хотын Люуйшунь дүүрэгт Орос цэргийн оршуулгын газрын зөвлөлтийн цэргийн хөшөөнд "Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчөөс" алтан бичигтэй, оросын далбааны гурван өнгө бүхий туузаар ороосон хүрэн улаан өнгөтэй гөрсөн цэцэг тавьжээ. Хятад улсад ням гаригаас албан ёсоор айлчилж байгаа Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев энэ цэцгийг хөшөөнд өргөсөн байна.
Иранд зенитийн пуужингийн С-300 цогцолбор нийлүүлэхийг хориглосон Оросын шийдвэрийг энэ долоо хоногт Атлантын далайн хоёр эрэгт хэлэлцлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ оны 7-р сард Тегераны талаар баталсан тогтоолд тус улсад ийм систем нийлүүлэхийг хориглосон гэж оросын Жанжин штаб тодруулав. Ийм тайлбарыг олон талаар тааварлах боломжтой байсан гэж  шинжээчид ярьж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Хятадын ерөнхийлөгч Ху Зианьтао нар урьд тохирсноо хэрэгжүүлж, улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байна. Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 27-нд Бээжинд айлчлах юм. Тэд урьдын адил дээд хэмжээний уулзалтын үеэр энэ жил 5 дахь удаа хоёр талын уулзалт хийж байна.
Япон улс Зүүн-Хятадын тэнгист маргаантай Дяоюйдао, эсвэл япончүүдийн нэрлэдэг Сенкаку арлын ойролцоо саатуулсан хятадын загас агнуурын хөлөг онгоцны ахмадыг сулаллаа. Цэвэр улс төрийн шийдвэр гаргалаа. Шүүх 9-р сарын 29-нд ахмадын үйл ажиллагаанд хууль эрхийн дүгнэлт хийх ёстой байсан. Японы талын мэдэгдсэнээр хөлөг онгоц Японы нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ.
Энэтхэг улс ойрын үед ШХАБ-ын байнгын гишүүн болох бодит боломж байна. Москва хотноо болсон Орос-Энэтхэг-Хятадын бага хуралд оролцогчид ийнхүү таамаглажээ. Орос, Хятад, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан зэрэг Шанхайн "зургаа" "долоо" болон хувирч магадгүй байна.
Хятад улстай тогтоосон харилцаа парламентын олонх эрх баригч нам, мөн сөрөг хүчний намын байр суурь бүрэн давхцдаг Орос улсын нийгэм-улс төрийн амьдралын цөөхөн асуудлын нэг билээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28- Хятадад айлчлахтай холбогдуулан хоёр ярилцлагыг толилуулж байна. Улсын Думын депутатуудын байр суурийг парламентын доод танхимын хуралдааны завсарлагаар бичиж авсан юм.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн 9-р сарын 26-28- Хятадад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаанд оны гол үйл явдал байна. Өнөөдөр энэ харилцаа өсч байна. Ирээдүйд юу хүлээж байна вэ? ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат Академийн дэд захирал, нэрд гарсан эрдэмтэн-хятад судлаач, улс төр судлаач Евгений Бажанов энэ сэдвийг хэлэлцэж байна.
Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн эхний үр дүнг гаргах нь  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хурлын гол сэдэв байна. Мянганы дээд хэмжээний шинэ уулзалт 9-р сарын 20-22- Нью-Йоркт болно. Уулзалтад төр засгийн 139 төлөөлөгч оролцож байна.
Энэ долоо хоногт дэлхий даяараа санхүүгийн хямарал эхэлснийг эргэн дурслаа. Америкийн "Леман Бразерс" америкийн хөрөнгө оруулалтын банк 2008 оны 9-р сарын 15-нд дампуурснаа зарласан юм. Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтийн эдийн засгийг дорвитой сорилоо. Хямарлын хурц үе өнгөрсөн гэдэгт шинжээчид санал нэг байна. Гэхдээ ирээдүйг өөдрөгөөр таамаглахад арай эрт байна.
ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 9-р сарын 2 долоо хоногийн турш Монголын цэргүүдийн хамт Бүгд найрамдах Буриад улсын Хяхт дүүргийн "Бурдуны" талбайд террористуудтай үлгэрчилсэн тулалдаан хийлээ.  Энд орос-монголын "Дархан-3" тактикийн хамтарсан сургуулилт болов.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
5
6
7
10
16
18
22
29