×
Дэлхий дахинд, Наймдугаар сар 2010
Вашингтонд 9-р сарын 2-нд Палестин, Израилийн хооронд шууд яриа хэлэлцээ хийх төлөлөгөөний эргэн тойронд шуугиан дэгдлээ. Яриа хэлэлцээг Орос, НҮБ-ын зуучлалаар дээд түвшинд зохион явуулах ёстой гэж палестины удирдлага үзэж байгаа ч, хэрэг дээр эсрэгээр байна. Барак Обама Израиль, Палестины харилцааг "дахин ачааллах" явцад палестинчүүд эхний удаа ийнхүү эгдүүцэж байгаа бишээ.
Ираны «Бушер» АЦС-ийг нээлт ёслол төгөлдөр боллоо. Иранчуудад зориулсан гайхамшигтай төслийг оросын мэргэжилтнүүд хэрэгжүүллээ. Тухайн газраас манай сурвалжлагч Иван Захаров мэдээлэхдээ: Иран улсын түүхэнд анх удаа, удаан хүлээлгэсэн АЦС-ийн нээлт өнөөдөр Бущерт боллоо. Персийн булангийн эрэг хавийн энэ АЦС-ийг барихад оросын, улсын  инжинирингийн, цөмийн эрчим хүчний объектийг гадаадад барьдаг «Атомстройэкспорт» компании голлох үүрэг гүйцэтгэлээ.
Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагад /ХАБГБ/ магадгүй бүрэн эрхийг өргөжүүлсэн, илүү үр нөлөөтэй байгууллагууд бий болох ёстой. Арменийн нийслэл Ереван хотод болж байгаа албан бус дээд хэмжээний уулзалтад цугласан ХАБГБ-ын орнуудын төрийн тэргүүн нар ийнхүү дүгнэв. Албан бус дээд хэмжээний уулзалт хэлэлцэх хэргийн нарийн төлөвлөгөөгүй тул гишүүн орнууд сэтгэл түгшсэн бүх асуудлыг хэлэлцэх боломжтой байлаа.
Энэ жил мянган жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Ярослав хот дэлхийн улс төрчдийн уулзалтыг дахин зохион явуулахаар бэлтгэж байна. Янз бүрийн орны төрийн зүтгэлтэн, улс төрч, бизнес, шинжлэх ухаан, боловсролын төлөөлөгч, дэлхийн улс төр судлал, эдийн засаг, хууль эрхийн шинжээчдийг нэгтгэх олон улсын улс төрийн форум 9-р сарын 9-10- хоёр дахь удаа болно. Энэ жил форум дэлхийн шинжтэй болж байна.
Зүүн Азид Орос-Хятад-Монгол шинэ гурвалжин бий боллоо. Хамтран ажиллах тухай гурван талаын хэлэлцээрт гарын үсэг зурсанаар энэ гурвын улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын форум Новосибирск хотноо өндөрлөв. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятад, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн хамтын ажиллагааны үндэс 2011-2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Зүүн-Хойд Ази" гурван талын хөтөлбөр юм.
Бүгд найрамдах Буриад улсын Хяхтын "Бурдун" нийт цэргийн талбайд удахгүй байлдааны сургуулилт хийнэ. Энд "Дархан-3" орос-монголын тактикийн хамтарсан сургуулилт болно гэж ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн мэдээлэл хангамжийн бүлгийн дарга хурандаа Игорь Мугинов ийнхүү мэдэгдлээ. Сургуулилтын үеэр олон улсын терроризмын аюул заналтай тэмцэхэд Орос, Монголын цэрэг хамтран ашиглах асуудлыг хэрэгжүүлнэ.
Америкийн Жи-Пи-Эс системтэй ижил Оросын ГЛОНАСС навигацын хиймэл дагуулын систем энэ оны эцэс хүртэл дэлхий дахинд ажиллана. Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. ГЛОНАСС дэлхийн дурын өнцөгт үр нөлөөтэй ажиллахад тойрог замд 24 хиймэл дагуул байх ёстой. Одоо тойрог замд 21 сансрын аппарат ажиллаж байна.
Гахайн томууны тахал нь манай үеийн хамгийн өргөн хүрээг хамарсан авилгалын залилан болж магадгүй байна. Үүнээс асар их арилжааны ашиг хонжоо олсон нь тодорхой байна. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Ченийн хүн төрлөхтөн тахалаас хойшхи үед орж эхэллээ гэж албан ёсоор мэдэгдсний дараа сэтгүүлчид ийм дүгнэлтэнд хүрсэн байна.
Хятадад «гол мөрний урсгалыг эргүүлэх» том төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой  нутгийн оршин суугчдыг нүүлгэж  эхлэв. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисовын материал  төслийг танилцуулж, шинжээчдийн саналыг сонирхуулна. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хубэй мужийн 60 мянга орчим оршин суугч 9-р сарыг дуустал гэр орноо арга буюу орхиж явах ёстой.
Өнөөдөр дэлхийн солгой хүмүүсийн өдөр. Энэ өдрийг 1992 онд анх тэмдэглэсэн байна. Британийн солгойчуудын клуб энэ өдрийг тэмдэглэхийг санаачилжээ. "Одооноос дэлхийн солгой хүмүүсийн эрхэм чанар, эрх чөлөөний төлөөх тэмцлийг илтгэх олон улсын солгойчуудын өдрийг жил бүрийн 8-р сарын 13-нд тэмдэглэх" тухай "Солгойчуудын хуулийн төслөөс" буюу 1976 оноос энэ бүхэн эхтэй.
Дэлхийн Худалдааны Байгууллагын /ДХБ/ шинжээчид түүхий эдийн нөөцийн дэлхийн худалдааг хянах шаардлагатай гэж үзэж байна. Энэ байгууллагын бэлтгэсэн "Дэлхийн худалдааны тухай илтгэлд" энэ тухай өгүүлжээ. Дэлхийн худалдаа хүнд үеийг даван туулж, одоо аажмаар сэргэж байна. Байгалийн нөөцийн худалдаа тус байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг тул ДХБ-ын шинжээчид түүхий эдийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдөх тухайд ихээхэн зовниж байна.
Дэлхийн сонин хэвлэлд 1891 онд гайхалтай зураг гарчээ. Хаан ширээ залгамжлагч, ирээдүйн эзэн хаан, 22 настай Николай Хоёр тэргээр шороо зөөж байна. Бараа бологчид нь түүнийг элэгсэгээр харж зогсоно.
Японы үндсэрхэг үзэлтнүүдийн 8-р сарын 8-нд хийсэн өдөөн хатгалагыг Москва үл ойшоолоо. Милитарист Японы эсрэг дайнд ЗХУ оролцсны 65 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байгааг тохиолдуулан Токиод хэт барууны үзэлтнүүд жагсаал зохион байгуулж оросын эсрэг гүтгэлэг үйлдлээ. Үүнийг үл хайхран, 65 жилийн тэртээ Нагасакад америкийн хаясан атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд, өнөөдөр орос улсын төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн 2-р дайны яг төгсгөл дээр америкчууд, Пандорын хайрцаг гэж чухам юу байгааг ч өөрсдөө бүрэн ойлголгүйгээр, 1945 оны 8-р сард хэн ч мэдэхгүй японы Хиросима, Нагасака хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн билээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
4
7
10
15
16
19
22
23
26
29
30
31