×
Дэлхий дахинд, Зургаадугаар сар 2010
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн энэ долоо хоногт АНУ-д хийсэн айлчлал, Москва, Вашингтоны хооронд хоёр талын болон дэлхий дахинд өрнөж буй чухал асуудлаар үр бутээлтэй, нээлттэй харилцан яриа өрнүүлэх боломжийг нээж өглөө. Д.Медведевийн АНУ-д хийж байгаа айлчлал, хамгийн цэцэглэн хөгжиж байгаа Калифорни муж улсаас эхлэсэн нь ч учиртай.
 "Их наймын бүлгийн" дээд хэмжээний уулзалт баасан гаригт Канадад эхэллээ. Энэ уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тэрээр АНУ-д шахуу айлчилсны дараа энд хүрэлцэн иржээ. Яриа хэлэлцээний үндсэн хэсэг эдийн засгийн асуудалд чиглэв. Д.Медведев далайн чанадад айлчлахын өмнө энэ байр сууриа тодорхойлжээ.
Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын удахгүй болох уулзалт хоёр орны харилцааны орчин үеийн түүхэнд хамгийн ер бусын байна. "Оросын дуу хоолой" радиогийн улс төрийн тоймч, АНУ-ын талаарх Оросын хамгийн нэрд гарсан шинжээчдийн нэг Валентин Зорин ийнхүү үзэж байна. Бэхжиж байгаа итгэлээ цөмийн зэвсэгтэй хоёр хэт гүрний стратегийн түншлэлд шилжүүлэхэд өнөөдөр Москва, Вашингтон бүх зүйл байна.
Санкт-петербургийн олон улсын эдийн засгийн форум, дэлхийн эдийн засгийн сайжралтын уур амьсгалын билиг тэмдэг түүний нааштай чиглэл хандлагын тусгал нь боллоо. Хямрал хараахан дуусаагүй байна гэж оролцогчид үзэж байна, гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна.

Даваа гаригт нээгдэх ЕЗПА-н зуны чуулган дээр хэлэлцэх үндсэн асуудлуудаас гадна, лалын шашинд дургүйцэх үзэл, Косовогийн байдал, Киргизийн хүмүүнлэгийн асуудал, олон улсын «энх тайвны цувааны» хөлөг онгоцнууд руу Израиль улс дайрсантай холбогдуулсан Ойрхи Дорнодын байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Польшид өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "чимээгүй байх" үеийг зарлалаа. Үүнтэй холбогдуулан ямар ч хэлбэрийн сурталчилгаа хийх, социологийн санал асуулга явуулах, нэр дэвшигчийн үнэлгээг нийтлэх, тэдний хөтөлбөрийг хэлэлцэхийг хоригложээ. Үүнийг зөрчсөн хүмүүст их хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль болж байна.

Афганистан нүдэн дээр дэлхийн тэргүүлэх мансууруулах бодис нийлүүлэгчийн нэг болон хувирлаа. “Цагаан үхэл” хөдөө орон нутгийн хүн амын олонхийн оршин амьдрах гол эх үүсвэр болжээ. Олон улсын терроризм, мансууруулах бодисын мафи мөр зэрэгцэн, өөр хоорондоо идэвхтэй хамтран ажиллаж байна. Мансууруулах бодисоос олж байгаа орлого терроризмыг санхүүжүүлэх чухал сувгийн нэг болоод байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавараар Киргизд байгаа хязгаарладмал тооны цэргийнхээ тоог Орос улс нэмэгдүүллээ. Нэмэлт цэргүүд  ачсан Оросын БХЯ-ны онгоц ням гаригт тэнд хүрэлцэн ирлээ.Киргизд байрлаж байгаа оросын  «Кант» цэргийн бааз энэ амралтын өдрүүдэд 150 цэргийн албан хаагчаар нэмэгдлээ. Цэргүүд едрийн зэвсэгтэй байна.
ШХАБ, мансууруулах бодисны эсрэг хүчин чармайлтаа тевлөрүүлэхийг Москва санал болгож байна. Ташкентэд болж байгаа ШХАБ-ийн улсуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтан дээр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ.
 Уран баяжуулах ажлаа зогсоохыг хүсэхгуй байгаа Иран улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ийн АЗ, лхагва гаригт баталлаа. Энэ тогтоолыг батлахыг АЗ-ийн 12 улс дэмжиж, Түрк, Бразил хоёр улс татгалзаж, Ливан улс түдгэлзсэн байна.
Парис хот 6-р сарын 12-нд Орос улсын төрийн баярыг тохиолдуулан  Эйфелийн цамхагийн дор Марсовын талбайд өргөн концерт зохион байгуулж байна. Концертод Моисеевийн нэрэмжит хамтлаг, Пятницкийн нэрэмжит найрал дууны хамтлаг зэрэг нэрд гарсан хамтлагууд уран бүтээлээ толилуулж байна. Владимир Спиваковын удирдлаганд "Виртуозы Москвы" цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг Бизе, Шостакович, Чайковскийийн бүтээлийг толилуулж байна.
Хятадын мансууруулах бодистой тэмцэх цагдаагийнхан ууланд мансууруулах бодисын намуу цэцгийн тариаланг илрүүлэх нисэгчгүй нисэх онгоц нисгэлээ. Одоо цэцэглэж байгаа намуу цэцэг нисэх онгоц нисч байгаа 6 км зайнаас маш сайн харагддаг байна. Мэдээж хэрэг энэ аппаратыг сүүлийн 9 жил мансууруулах бодисын үйлдвэрлэлийн хэмжээ 40 гаруй дахин нэмэгдсэн Афганистанд намуу цэцгийн тариалангийн талбайг устгахад амжилттай ашиглах боломжтой байсан.
Киргизийн байдлаас ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүн нарын 10 дахь дээд хэмжээний уулзалтын тэргүүн зэрэгт хэлэлцэх асуудал өөрчлөгдлөө. Санал нэгтэй баталсан баримт бичигт киргизийн ард түмэнтэй эв санаа нэг, сөрөг хүчин өмнөх дэглэмийн оронд засгийн эрхэнд гарсны дараа тус бүгд найрамдах улсын байдалд бүгд түгшиж байгаагаа илэрхийлэв.
Узбекистаны нийслэл Ташкентад 6-р сарын 10-11- ШХАБ-ын хамтын ажиллагааны дээд хэмжээий уулзалт болно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нар дээд хэмжээний уулзалтад Орос улсыг төлөөлнө. Энэ форумыг зохион байгуулахтай холбоотойгоор манай улс төрийн тоймч Виктор Еникеев ийнхүү тайлбарлаж байна.
Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх Зөвлөлгөөний гишүүн орнууд эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах ёстой гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв.
«Чхонан» байлдааны хөлөг онгоцны асуудлыг авч үзхийг Өмнөд Солонгос, НҮБ-ийн АЗ-д санал болголоо. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойг дээр болсон нөхцөл байдлын хөгжлийн дүнг харуулсан алхам боллоо.
Палестины Газын секторт зориулсан хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан «Энх тайвны цувааг» Газрын дундад тэнгисийн харьялалгүй усанд Израиль улс саатуулсныг НҮБ-ийн АЗ, ЕХ, Арабын орнуудын лиг, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл болон Орос орныг оролцуулан дэлхийн олон орон эрс шүүмжилж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
7
10
12
13
16
17
18
21
23
24
26
27
28
29
30