×
Дэлхий дахинд, Дөрөвдүгээр сар 2010
“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Шанхай хотод ЭКСПО-2010 Дэлхийн цогц үзэсгэлэн нээгдэхэд хэдхэн хоног үлдлээ. Үзэсгэлэн 5-р сарын 1-ээс 10-р сарын 31 хүртэл ажиллана. Дэлхийн энэ үзэсгэлэнг 1851 онд Лондонд анх зохион байгуулснаас хойш Орос улс тогтмол оролцож байна. ЭКСПО үзэсгэлэнгийн бүтэн хагас зуун жилийн түүхэнд Орос улсын хэсэг анх удаа хүүхдийн сэдвээр болж байна.
Иран цөмийн хөтөлбөрөө хумихаас татгалзсанаас үүдэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дахин хориг арга хэмжээ авахаас Иран зайлсхийхийг оролдож байна. Иран Натанз дахь ураны үйлдвэрээ олон улсын шинжээчдэд бүрэн шалгуулахыг зөвшөөрсөн тухай Вена дахь МАГАТЭ-ийн төв байранд уламжлав.
 4-р сарын 10-нд онгоцны сүйрэлд амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский түүний гэргий Мария болон польшийн нэрт зүтгэлтнүүдтэй Польш улс болон дэлхий дахин салах ёс гүйцэтгэж байна.
Юань одоохондоо дэлхийн нөөцийн валютын хувьд долларыг шахаагүй ч, сонин хэвлэлийн гол сэдвийн нэг байна. Телевизийн бизнесийн мэдээний хөтөлбөр, эдийн засгийн чухал форумд юанийн ирээдүйг хэлэлцэж байна. БНХАУ болон АНУ-ын удирдагчдын сүүлийн үеийн уулзалт тухайлбал Ху Зиньтао, Барак Обама нар даваа гаригт уулзахад энэ хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдэв байлаа. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов сэдвийг үргэлжлүүлж байна.
Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/ талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө болж байгаа орос-америкийн яриа хэлэлцээний гол зарчим нь талуудын аюулгүй байдлын тэгш, хуваагдашгүй байдал байна. Талуудын тохиролцоогоор бүгд хүсч, зорьж байсан стратегийн тогтвортой байдлын тэнцвэрт байдлыг тодорхойлсон гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Орос улсын засгийн газар DRM /Digital Radio Mondiale/ тоот нэвтрүүлгийн европын системийг улс орондоо нэвтрүүлэхээр шийдлээ. Харин “Оросын дуу хоолой” радио “тоот хувьсгалыг” хэдийн хийсэн юм. Орос улсын радио компани долоон жилийн тэртээ дээд зэргийн радио технологийн стандартыг улсдаа хамгийн түрүүнд нэвтрүүлсэн билээ.  Аж үйлдвэр өндөр хөгжсөн бүх улс тоот нэвтрүүлэгт шилжих асуудлыг шийдсэн байгаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30