×
Дэлхий дахинд, Гуравдугаар сар 2010
Сэтгэл зүйчид нийслэлийн метронд аймшигт дэлбэрэлт болсны дараа москва хотынхныг тайвшруулахад тусалж байна. Даваа гаригт 39 хүнийн аминд хүрсэн эмгэнэлт үйл явдал тохиолдсон ч, үүнээс хойш хоёр дахь өдөр 24 цаг ажиллаж байгаа “шууд утас” тасралтгүй дугарсаар байна. Сербскийн нэрэмжит нийгэм, шүүх сэтгэл зүйн улсын эрдэм шинжилгээний төвд өглөөний 8 цагт 600 орчим хүн утасдажээ.
Ах дүүгийн харилцаатай Улаан-Үд болон Улаанбаатар хотын иргэд харилцан зорчиход улам дөхөмтэй болж байна. Монголын Изинес Айрвэйз нисэх компанийн тогтмол нислэг Монголын нийслэлээс Буриадын нийслэл хүртэл 1 цаг 10 минут болно. Эзнис компани, Бүгд найрамдах буриад улсын Тээврийн яам саяхан Улаан-Үд хотод энэ хэлэлцээрт гарын үсэг зурав.
Оросын Чечений бүгд найрамдах улсын зохиолч Канта Ибрагимов 2010 оны нобелийн шагналын уран зохиолын төрөлд нэр дэвшиснийг Шведийн Нобелийн шагналын хорооноос уламжлав. “Оросын дуу хоолой” радио компани зохиолчид хамгийн түрүүнд баяр хүргэж, Нобелийн шагналын уран зохиолын төрөлд нэр дэвшсэн “Хүүхдийн ертөнц” номоо сонсогчдод танилцуулахыг хүссэн юм. Орос улсад хүүхдийн бараа борлуулдаг сүлжээ дэлгүүрийг “хүүхдийн ертөнц” хэмээн нэрлэдэг.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31