Гаалийн холбоог байгуулах болон гаалийн нэгдсэн орон зайг бүрэлдүүлэх Улс хоорондын гэрээнд 2007 оны 10-р сарын 6-нд Душанбе хотод Орос, Белорус, Казахстан улсууд гарын үсэг зурсан юм. 2010 оны 7-р сард гаалийн холбоо үйлчилж эхэлсэн юм. 2010 оны 7-р сарын 1-нээс гаалийн хуулийг  Орос, Казахстан улсуудад хэрэглэж эхэлсэн. Харин Орос, Белорус, Казахстан улсууд хооронд 2010 оны 7-р сарын 6-наас үйлчилж эхэлсэн юм. Гаалийн холбоонд ойрын үед Кыргызстан, Тажикистан улсууд нэгдэж магадгүй байна.