×
2012 оны үр дүн
Нарны эрчим хүч бол шинэ бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа салбар юм. Нарны гэрлийг дулааны болон цахилгаан эрчим хүч болгон хувиргах бүхний сайн мэдэх технологийг манай гариг дээр сүүлийн арван жил идэвхитэй эзэмшиж байна. Зөвхөн эдийн засгийн учир шалтгаанаас болж нарны эрчим хүч айл гэр бүхэнд очиж чадахгүй байна, учир нь нэг киловатт цаг нь дэндүү өндөр өртөгтэй байгаа юм.
ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь ОУ-ын хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсан, байх ч болно. Ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Барскийн “ОДХ” радиод зориулан бичсэн өгүүлэлд ингэж өгүүлсэн байна. Энэ байгууллагатай хамтран ажиллах дэлхий дахины “сонирхол” өсөж байгааг Барский өнгөрч буй оны гол онцлог гэж нэрэллээ.
Улсын думын намрын чуулган болон шинэ бүрэлдэхүүнээр ажилласан анхны жил дууслаа. Шувтарч байгаа энэ онд Оросын парламентын доод танхим улс төрийн шинэчлэлийн уриан дор ажиллаа. Улсын думын дарга Сергей Нарышкин үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ «Намын тухай хуулийн шинэ хэм хэмжээг түргэн хэрэгжүүлснээр 2013 онд биш одоо 48 намыг бүртгээд байна.
Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын форум 2012 онд Орос улсын хувьд нэн чухал үйл явдал болсон юм. Бүс нутгийн интеграци, тээврийн дэд бүтэц, гадаадын түншүүдтэй харилцан ажиллах асуудал, хүнсний аюулгүй байдал оросын засгийн газар ба үйлдвэр худалдааны бүлгийнхнээс энэ байгууллагын хүрээнд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл боллоо. Тээврийн системийг шинэчлэх шийдвэр дээд хэмжээний уулзалтын чухал үр дүн болсон.
Орос улс дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ бүрэн эрхт гишүүн боллоо. Энэ үйл явдалд тус улс урт удаан жил, амаргүй явсан. Түншүүдтэй яриа хэлэлцээрүүд даруй 18 жил үргэлжилсэн. Орос улсын ДХБ-д элсэхдээ зөвшилцөж авсан нөхцөл боломжууд нь бусад орны үзэж байгаагаар, нилээд тааламжтай  болсон ажээ. Одоо тус улсын өмнө шинэ зорилт тавигдаж байна.
Шувтарч байгаа энэ он Азийн хувьд таагүй болов. Энэ онд нутаг дэвсгэрийн асуудал хурцдаж, хэдэн улс хоорондын харилцаа түгшүүртэй болов. Сенкаку арлуудын тойрны Япон, Хятадын хоорондын нутаг дэвсгэрийн маргаан үүний тод жишээ болсон. Энд байдал адгийн муу чиглэлээр хөгжиж, хяналтаас гарах гэж байна. Сенкаку (Дяоюйдао) арлуудын төлөө Япон улстай маргалдаж байгаа түүхэнд анх удаа хятадын талаас нисэх онгоц хэрэглэж эхлэв.
Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна гэж Владимир Путин Улсын хуралд илгээлтээ зарлан ярихдаа мэдэгдэв.Оросын ерөнхийлөгчийн хэлснээр дэлхий дахин үндсэн өөрчлөлт магадгүй донсолгооны эринд шилжиж байна. Үүний хамт улс хоорондын өрсөлдөөн улам ширүүсэх юм. Шинэ зууны эхний 12 жилд Орос улс нэлээд их үр дүнд хүрсэн гэж Владимир Путин мэдэгдэв.
2012 онд «террорын ажиллагаа тогтонги байсан» гэж шинжээчид үзэж байна. Хэт даврагч байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа ерийн хэмжээнээс хэтрээгүй. Байдлыг хяналтдаа авсан гэж янз бүрийн орны тусгай албад мэдэгдэж байна. Зөвхөн Сири улсын байдал өөр байна. Тус улсад энгийн иргэдийн эсрэг террорын ажиллагаа бараг ерийн үзэгдэл болсон юм. Гэвч өрнөдийнхөн эдгээр ажиллагааг санаатайгаар тоомсорлохгүй байна.
2012 оны дэлхийн нэр хүндтэй Нобелийн шагнал гардуулах ёслол нь шуугиан тарьлаа. Уг шагналыг “Европыг нэгтгэхэд болон уг тивийг дайны тивээс энхийн тив болгон хувиргахад хийсэн ажлынхаа төлөө” Европын Холбоон хүртжээ. Үүнд шинжээчид алмайрцгаав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31