×
Аугаа эх орны дайн, 2011
Өнөөдөр 12-р сарын 5-нд 70 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Москва хотын төлөөх агуу тулалдаан Дэлхийн 2-р дайны томоохон тулалдаануудын дунд онцгой байр эзэлдэг юм. Хоёр жилийн турш европын олон орнуудаар хөнгөн марш хийсэн гитлерийн арми манай нийслэлийн босгон дээр анхныхаа том ялагдлыг хүлээсэн билээ. Тэр үед ялагдашгүй вермахтын тухай домог дэлхий дахинд түгсэн байсан юм.
   Өнөөдөр Орос улсад Эмгэнэн дурсах  өдрийг тэмдэглэж  байна. 70 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-ны энэ өдөр  фашистын Герман ЗХУ-ын нутаг руу итгэл эвдэн дайрсан юм. Гүн шөнөөр  вермахтын шилдэг хэсгүүд ЗХУ-ын нутаг дэвсгэр рүү  дайран орж, улсын хилийг бүдүүлгээр зөрчсөн юм.
Орос улсын түүхэн дэх хамгийн гунигт өдөр - Дэлхийн 2-р дайн эхэлсэн өдөр ойртож байна. Санаж дурсан,  эмгэнэн гашуудана. Одоогоос  70 жилийн өмнө 1941 оны 6-р сарын 22-нд фашистын Герман нь итгэл эвдэн, дайн зарлалгүй  ЗХУ-д  халдсан юм.
Энэ өдрүүдэд Дэлхийн 2-р дайны Ялалтын 66 жилийн ойг зарим газар нь тэмдэглэж, заримд нь бэлтгэл ажил ид явагдаж байна. Ёслолын ажиллагааны төв нь европын орнуудын нийслэлүүд, мэдээж хэрэг Москва болно. Гэхдээ Ойрхи Дорнод, АНУ, Канад, Австрали зэрэг улсуудад ахмад дайчдад талархалын үгээ хэлсээр байна.
«Ялалт, алдрын замаар» олон улсын автомашины уралдааныг Дэлхийн хоёрдугаар дайны цэргийн гавьяанд зориулжээ. Орос,Украин,Белорус зэрэг гурван улсын нутаг дэвсгэрээр явж, дэлхийг фашизмаас аврагчдын дурсгалыг хүндэтгэх авто цуваа Москва дахь Поклонная өндөрлөгөөс Их Ялалтын 66 жилийн ойн өмнөхөн хөдлөв.
Оросын блог хөтлөгчид  Ялалтын баярын өмнө баатар хот болон байлдааны гавьяаны хотуудаар аялаж байна.Тверь, Санкт-Петербург, Псков,Смоленск,Брянск, Курск, Воронеж, Волгоград,Тула, Москва гээд арван хот «Ялалтын өдөр» блог хөтлөгчдийн  аялалын хөтөлбөрт багтсан байна. Энэ нь оросын блог хөтлөгчдийн  ийм анхны аялал билээ.
Улаан талбайд Ялалтын баярын парадын хоёр дахь ерөнхий бэлтгэл боллоо. 5-р сарын 9-ны парадын бэлтгэл нь цэргийн анги болон цэргийн сургуулиудад бүр өнгөрсөн оны 11-р сарын сүүлээс эхэлсэн аж.  Эхлээд жагсаалын эгнээний, дараа нь зэрэгцэж жагсах зэрэг бэлтгэлийг явуулж байжээ. Москва орчмын  Алабино хотод цэргийн цэргүүдийн нэгтгэсэн жагсаалын бэлтгэл болж байна.
5-р сарын 9-н ойртож байна. Энэ өдрүүдэд эх дэлхийгээ фашизмын хүрэн тахалаас аварсан Дэлхийн 2-р дайны баатруудыг дэлхий даяараа санан дурсдаг билээ. Мэдээж хэрэг олон хүн өндөр нас бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болж гадаад улсууд болон ОУ-д байгаа хөшөө дурсгалын газарт оршуулсан төрөл төрөгсөдөө хүндэтгэж чадахгүйд хүрдэг.
Өнөөдрөөс эхлэн  “ Георгиевын тууз” сайн үйлсийн ажиллагаа эхлэж байна. Орос улсын хотуудын гудамж талбайд сайн дурынхан улбар шар-хар өнгө хосолсон зураасан туузыг тарааж, хүссэн хүмүүст Эх орны Дайны тухай ярьж өгөх юм. Туузнаас гадна хүмүүс автомашиндаа “Баярлалаа”, “Бид үүрд санах болно”дурсгалт наалтуудыг нааж болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31