×
Аугаа эх орны дайн, Гуравдугаар сар 2010
Яамд хоорондын тусгай комисс дөрөвдүгээр сард 1941-1945 оны эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн хүмүүсийн тоог мэдээлнэ. Эх орноо хамгаалж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Батлан хамгаалахын удирдах газрын дарга, хошууч-генерал Александр Кириллин энэ тухай мэдэгдэв. ЗХУ дайнд 26 сая 600 мянган хүнээ алдсан хэмээн комисс дүгнэжээ. Байлдаанд 8 сая 800 гаруй хүн амь насаа алдсан.
 “Миний өвөг эцэг Рейхстагт Власов өөрийн овог, мөн “Монголоос” хэмээн нэмж бичсэн. “Аугаа эх орны дайн манай гэр бүлийн түүхэнд” уран зохиолын уралдаанд ийм ишлэлтэй бичлэг иржээ. Алтайн хязгаарын захиргаа, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”, Улаанбаатар дахь оросын нутаг нэгтнүүдийн холбоо ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан энэ уралдааныг Монголд оршин суугаа орос хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна.
Аугаа эх орны дайны түүхийн урьд мэдэгдээгүй баримтыг оросын архивууд Ялалтын 65 жилийн ойгоор танилцуулна. Архивын ажилтнуудын бэлтгэсэн ном, үзэсгэлэн тэр жилүүдийн урьд мэдэгдээгүй үйл явдал, санаанд оромгүй талыг өгүүлнэ. Оросын улсын баримтат киноны архивын ажилтнууд “Дайны объективт” нэртэй гэрэл зургийн цомог гаргасан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31