×
Аугаа эх орны дайн, 2010
Ар талд амь бие хайрлалгүй зүтгэж, фронтод тулалдаж явсан тэр хүмүүсийн баатарлаг гавьяагаар энэ өдрүүдэд 65 жилийн ойг тэмдэглэж байгаа дэлхийн хоёрдугаар дайны түүхэн ялалтыг байгуулсан билээ. Нийт хүн төрлөхтнийг оршин байхад заналхийлсэн нийтийн дайсан фашизмтай тэмцэж байсан олон ард түмний ялалт юм.
Улаан талбайн Кремлийн жүн цохилох мөчид өглөөний 10 цагт Ялалтын парадын ерөнхий давтлага болов. Парадад оросын 10,5 мянган цэрэг, гадаадын 1000 орчим цэрэг оролцож байна. Улаан талбайгаар оросын цэргийн цуваа, гадаадын 13 арми, цэргийн найрал хөгжимчдийн төлөөлөгч явж өнгөрлөө. Хотын тэнгэрт Агаарын зэвсэгт хүчний 127 нисэх онгоц, нисдэг тэрэг нислээ.
“Түүх бол түүх, энэ үнэн мөнөөр үлдэх ёстой” Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багт оршин суудаг, ахмад дайчин Б.Сейлханы захидлын мөрүүд ийм байна. Тэрээр Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленкод захидлаа хаяглажээ.
Улаан армийн 21 настай, ахлах дэслэгч Иван Мартынушкин бол «Аушвиц-Биркенау» хорих лагерийн хоригдлуудыг чөлөөлсөн хүмүүсийн нэг билээ. Дэлхийн хүмүүс сайн мэддэг Освецим лагерийн нэгэн адил энэ концлагерьт сая гаруй хүн амь насаа алдсан билээ.
Зөвлөлтийн цэрэг 1943 оны намар Смоленск орчимд /Москвагаас баруун зүгт 300 км зайд орших хот/ давших сүүлчийн мөчид герман нисэгчид агаарын тулаанд их биедээ “Монгольский арат” хэмээн ер бусын тод улаан бичигтэй зөвлөлтийн сөнөөгч нисэх онгоцтой тулна. Энэ монголын ард түмний Улаан Армид бэлэглэсэн эскдрилийн нисэх онгоц байлаа.
Яамд хоорондын тусгай комисс дөрөвдүгээр сард 1941-1945 оны эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн хүмүүсийн тоог мэдээлнэ. Эх орноо хамгаалж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Батлан хамгаалахын удирдах газрын дарга, хошууч-генерал Александр Кириллин энэ тухай мэдэгдэв. ЗХУ дайнд 26 сая 600 мянган хүнээ алдсан хэмээн комисс дүгнэжээ. Байлдаанд 8 сая 800 гаруй хүн амь насаа алдсан.
 “Миний өвөг эцэг Рейхстагт Власов өөрийн овог, мөн “Монголоос” хэмээн нэмж бичсэн. “Аугаа эх орны дайн манай гэр бүлийн түүхэнд” уран зохиолын уралдаанд ийм ишлэлтэй бичлэг иржээ. Алтайн хязгаарын захиргаа, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”, Улаанбаатар дахь оросын нутаг нэгтнүүдийн холбоо ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан энэ уралдааныг Монголд оршин суугаа орос хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна.
Аугаа эх орны дайны түүхийн урьд мэдэгдээгүй баримтыг оросын архивууд Ялалтын 65 жилийн ойгоор танилцуулна. Архивын ажилтнуудын бэлтгэсэн ном, үзэсгэлэн тэр жилүүдийн урьд мэдэгдээгүй үйл явдал, санаанд оромгүй талыг өгүүлнэ. Оросын улсын баримтат киноны архивын ажилтнууд “Дайны объективт” нэртэй гэрэл зургийн цомог гаргасан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31