×
Аугаа эх орны дайн

Москвагийн Улаан талбайд 1941 оны 11-р сарын 7-ны алдарт парадны түүхэн 72 жилийн ойд зориулсан парад болж өнгөрөв.

Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан цэргийн анхны парад 1941 онд Улаан талбайд болсон. Энэхүү дурсгалт үйл явдлыг тохиолдуулан 2013 онд тус улсын гол талбайд баярын парадыг зохион байгуулна. 2013 оны 11-р сарын 7-ны Москвагийн Улаан талбайн баярын жагсаалд 6 мянга гаруй хүн оролцоно. Жил бүрийн 11-р сарын 7-ны баярт ахмад дайчдыг урьж оролцуулдаг. Тэдгээрийн дунд 1941 оны алдар цуутай параданд оролцож явсан хүмүүс байдаг.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оросын өмнөд Курск хотод Нэрий нь үл мэдэх цэргийн булшинд  цэцэг өргөж, Курскийн тулаан гэж түүхэнд бичигдсэн байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдын дурсгалыг ёслон хүндэтгэв.

Буриадын “Рысь” эрлийн отряд Монгол улсад очиж Халх голын зөвлөлтийн Улаан армийн байлдааны газруудад малтлага явуулж, хөшөө дурсгалуудыг сэргээнэ.

Түүхэн сэргээн засварлах клубууд Москва орчимд цэргийн техник болон Эх орны дайны танкийн тулалдааныг харууллаа. 7-р сарын дундуур Москва орчмын Панфиловчуудын хөшөө дурсгалын ойролцоох Волоколамск дүүрэгт түүхэн сэргээн засварлах клубууд нь “Байлдааны талбар” олон улсын наадмыг зохион явууллаа. Наадмын түншүүдээр ОХУ-ын БХЯ ны хуягт зэвсэг болон техникийн музей, замын техникийн музей болон “Мосфильм” киноконцерн оролцов. Наадамд нийт 40 гаруй түүхэн сэргээн засварлах клубууд оролцов.

Одоогоос яг 70 жилийн тэртээ 1943 оны 7-р сарын 12-нд Белгородээс хойно 56 км зайтай орших Прохоровское талбарт Дэлхийн 2-р дайны хамгийн өргөн цар хүрээтэй тулалдааны нэг болсон юм. Прохоровка орчмын тулаан Эх орны их дайны явцад үндсэн эргэлт гаргасан Курскийн цүлхгэр гэж түүхэнд бичигдсэн стратегийн томоохон ажиллагааны дээд цэг болов. 1200 танк ба өөрөө явагч зэвсэг техник түүхийн томоохон танкийн тулалдаанд оролцсон юм. Тулаан 1943 оны 8-р сард дуусснаас хойш дайнд стратегийн санаачилга Улаан армийн талд бүрмөсөн шилжив.

Москва хотноо аугаа эх орны ялалтын парадны 68 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэж байна. 1945 оны 6-р сарын 24-ний өдөр аугаа Эх орны дайнд фашистын түрэмгийлэгчдийг ялсныг тохиолдуулан 40 мянган цэрэг, офицеруудын хүндэтгэлийн марш Улаан талбайд явж өнгөрсөн юм

Өнөөдөр Орос улсад дурсгал, эмгэнэлийн өдрийг ёслон тэмдэглэж байна. Одоогоос 72 жилийн тэртээ 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман ЗХУ-д итгэл эвдэн халдан довтлосон учир Эх орны их дайн эхэлжээ.

Өнөөдөр Орос улсад дурсгал, эмгэнэлийн өдрийг ёслон тэмдэглэж байна. Одоогоос 72 жилийн тэртээ 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман ЗХУ-д итгэл эвдэн халдан довтлосон учир Эх орны их дайн эхэлжээ.

Өнөөдөр 2-р сарын 2-нд ОУ-д түүхэн ойг тэмдэглэж байна. Одоогоос 70 жилийн өмнө германын фашистуудын зандалчдыг бут ниргэснээр сталинградын тулалдаан дууссан юм. Хамгийн өргөн хүрээг хамарсан тулалдааны явцад Дэлхийн 2-р дайны үед анх удаа германын бүхэл бүтэн арми үг дуугүй бууж өгсөн юм. Генерал-фельдмаршал Паулюс бууж өгөн олзлогдсон билээ.
Орос улс Сталинградын тулалдааны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Сталинград баатар хот (одоогийн Волгоград) Дэлхийн 2-р дайны явцад эрс эргэлт гаргасан Ижил мfрний лут том тулалдаанд зөвлөлтийн цэргийн байгуулсан ялалттай холбогдон үе үеийнхний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.
Энэ өдрүүдэд Орос улсад Ленинградын бүслэлтийг сэтэлсний түүхэн 70 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Санкт-Петебург хот ийм нэртэй байсан. Хотыг тойрон бүслэсэн Германы фашистуудын бүслэлт 900 хоног үргэлжилсэн юм. Бүслэлтийн үеийн хамгийн хүнд хэцүү үе 1941-1942 оны өвөл байсан. Хүмүүсийн өдөр тутмын хоолны норм 125 грамм хар талх байв. 12-р сарын эхээр хотод халаалтыг зогсоожээ.
12-р сарын 5-нд Орос улсад цэргийн алдрын өдрийг тэмдэглэдэг. 71 жилийн өмнө буюу 1941 оны өвлийн эхэнд Москвагийн орчимд зөвлөлтийн дайчдын сөрөг давшилт эхэлсэн юм. 1941 оны 6-р сард Гитлер ЗХУ руу түрэмгийлэн дайрсныхаа дараа Москваг цахилгаан дайны төлөвлөгөөгөөр эзэлэн авахаар тооцоолж байжээ.
Одоогоос 70 жилийн тэртээ Дэлхийн 2-р дайны үр дүнг ихээхэн тодорхойлсон үйл явдал болсон юм. 1942 оны 11-р сарын 19-нд Улаан арми Сталинградын тулааны хүрээнд сөрөг давшилт хийж эхлэв. Энэ ажиллагаа германы фашистын цэргийг бут цохисноор дуусав. 1945 оны хавар их ялалт байгуулах зам Сталинград орчимд эхлэжээ.
1941 оны 11-р сарын 7-ны домогт парад… Шинэ танкууд төмөр замын буудлаас Улаан талбайд шууд шилжив. Тэдгээр парадаас Москвагаас хэдхэн км зайтай орших байлдааны талбарт очсон юм. Дайсныг үймүүлсэн сөрөг давшилт эхэлжээ. Тэр үед нийслэлийг булаан эзлэхийг гитлерийн цэрэг оролдов.Маш олон одон медаль Берлинээс ирүүлжээ.
1941 оны 6-р сарын 22-ний өглөө фашистын Герман ЗСНХУ-ын торгон хилд халдан орсон. Гитлерын бичиж байснаар, тэдний зорилго “Орос улсын амьдрах хүчийг бүрэн устгах” ёстой байв. Тэр нь юу гэсэн учиртай юм бэ, гэвэл оросын газар нутгийг эзлэн авч, түүний ард түмнийг боолчлох явдал аж.
Дэлхийн хоёрдугаар дайнд фашистын Германыг ялсны 67 жилийг ойг даян дэлхий тэмдэглэж байна. Энэ ялалт асар их үнээр олдсон юм. Энэ үнэ цэнэ нь фашистуудын зандалчид сөргөлдүүлэн байлдуулсан сая сая цэргүүдийн алтан амь, бөмбөгдөлт, бөөнөөр хорих лагерьт болон өлсгөлөн, өвчин зовлонгоос болж тэднээс ч  олноороо амь насаа алдсан энгийн номхон иргэд юм.
ЗХУ аугаа их Эх орны дайнд ялсны 67 жилийн ойд зориулсан баярын парад Москвад болов. Оросын 14 мянга орчим  цэргийн албан хаагч болон орчин цагийн 100 гаруй нэгж байлдааны техник парадад оролцов. ОХУ-ын төрийн далба ба Зэвсэгт хүчний бэлэгдэл бүхий туг зүүсэн нисдэг тэргүүд гол талбайн дээгүүр жагсан нисч өнгөрөв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31