×
Монгол туургатны чуулга уулзалт, 16 Долоодугаар сарын 2010
Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд өнөөдөр Улаан-Үд хотод Монголын шинжлэх ухаан академи болон Оросын Шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан нүүдлийн хурал эхэллээ. 13 хүний бүрэлдэхүүнтэй Сибирийн эрдэмтдийн төлөөлөгчдийг Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын дарга Александр Асеев тэргүүлж байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оросын гүний усны "Мир-1" аппаратаар Байгал нуурын гүнд амжилттай бууж, хоёр цаг боллоо. Үүнтэй зэрэгцээд Байгал нуурын усанд Бүгд найрамдах Буриад улсын дорно сибирийн болон Монголын эрдэмтэд "Мир-2" аппаратаар нуурын гүнд буулаа.
Орос, Монголын эрдэмтэд төвдийн анагаах ухаанд түшиглэн ургамал, амьтны түүхий эдээр шинэ эм бэлдмэл бүтээнэ. Улаан-Үд хотод болж байгаа Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын ерөнхий хурлын үеэр орос, монголын шинжлэх ухаан академийн байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр орны эрдэмтэд цаашид хамтран ажиллах чиглэлийн нэг энэ юм. Байгалийн бүс нутгийн байгаль, нөөцийг судлах нь хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн хамгийн гүн, цэвэр устай Байгал нуурын усанд оросын гүний усны "Мир-1" аппараатаар бууж эхэллээ. Тэрээр Буриадад орших Турк боомтоос 5 км зайд, нуурын 400 метрийн гүнд аппаратаар буулаа. Ц.Элбэгдорж Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Миры на Байкале" экспидицийн баазад очжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
1
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28
29
30
31