×
Монгол туургатны чуулга уулзалт
"Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг маш өндөр түвшинд зохион байнууллаа" гэж форумыг зохион байгуулах хорооны гишүүн, Бүгд найрамдах Буриад улсын захиргааны төлөөлөгч Михаил Харитонов үзэж байна. Буриад улс олон оронд оршин суугаа монголчуудыг нэгтгэлээ. Тус бүгд найрамдах улсын нийслэлд дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурал боллоо. Энэ хурлын үеэр олон арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд өнөөдөр Улаан-Үд хотод Монголын шинжлэх ухаан академи болон Оросын Шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан нүүдлийн хурал эхэллээ. 13 хүний бүрэлдэхүүнтэй Сибирийн эрдэмтдийн төлөөлөгчдийг Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын дарга Александр Асеев тэргүүлж байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оросын гүний усны "Мир-1" аппаратаар Байгал нуурын гүнд амжилттай бууж, хоёр цаг боллоо. Үүнтэй зэрэгцээд Байгал нуурын усанд Бүгд найрамдах Буриад улсын дорно сибирийн болон Монголын эрдэмтэд "Мир-2" аппаратаар нуурын гүнд буулаа.
Орос, Монголын эрдэмтэд төвдийн анагаах ухаанд түшиглэн ургамал, амьтны түүхий эдээр шинэ эм бэлдмэл бүтээнэ. Улаан-Үд хотод болж байгаа Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын ерөнхий хурлын үеэр орос, монголын шинжлэх ухаан академийн байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр орны эрдэмтэд цаашид хамтран ажиллах чиглэлийн нэг энэ юм. Байгалийн бүс нутгийн байгаль, нөөцийг судлах нь хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн хамгийн гүн, цэвэр устай Байгал нуурын усанд оросын гүний усны "Мир-1" аппараатаар бууж эхэллээ. Тэрээр Буриадад орших Турк боомтоос 5 км зайд, нуурын 400 метрийн гүнд аппаратаар буулаа. Ц.Элбэгдорж Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Миры на Байкале" экспидицийн баазад очжээ.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Улаан-Үд хотод эхэлсэн дэлхийн монгол туургатны чуулганыг зохион байгуулсанд Орос улсад талархав. Ард түмний үндэсний онцлог арилах хандлагатай байгаа глобалчлалын үед ил, далд зөрчил үүсч  болохыг Ц.Элбэгдорж тэмдэглэв.
БНХАУ, Монгол улс, Орос улсын академийн болон уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд Улаан-Үд хотод "дугуй ширээний уулзалтад"оролцож байна. Тэд Азийн ард түмний уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн өнөөгийн системд нэгтгэх, мөн дорнын анагаах ухааны орчин үеийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
 Улаан-Үд хотод өнөөдөр эхэлсэн Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Глобалчлал болон монголын ертөнц" эрдэм шинжилгээ-практикийн олон улсын бага хурал болж байна. Бага хуралд Монгол, БНХАУ, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орон, Франц, Энэтхэг, Япон, Польш, Унгар, оросын 11 бүс нутгийн олон нийт, улсын байгууллагын төлөөлөгчид, 150 гаруй эрдэмтэн оролцож байна.
БНХАУ, Монгол улс, Орос улсын академийн болон уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд Улаан-Үд хотод "дугуй ширээний уулзалтад"оролцож байна. Тэд Азийн ард түмний уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн өнөөгийн системд нэгтгэх, мөн дорнын анагаах ухааны орчин үеийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
Орос улсын Улсын Думын дарга, "Нэгдсэн Орос улс"намын Дээд Зөвлөлийн дарга Борис Грызлов 7-р сарын 15-17- Буриадад болох Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4-дэх хуралд мэндчилгээ дэвшүүлэв. Улсын Думын депутат Владимир Матханов чуулганы эхний өдөр мэндчилгээ дэвшүүлнэ. Мэндчилгээнд: "Үндэстэн бүр үндэсний уламжлал, хэл, соёлоо хадгалж, түүхээ ойлгож, ухаарахыг хичээдэг.
Улаан-Үд хотод 7-р сарын 15-нд Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх чуулган албан ёсоор эхэлж байна. Чуулганд оролцох 300 гаруй зочин, гийчин буриадын нийслэлд хэдийн иржээ. Үндэсний хувцастай монгол, буриад морьтонуудчуулганы тугийг  өнөөдөр буриадын нийслэлийн Зөвлөлийн талбайд авчирлаа. Монголын морьтнууд 7-р сарын 11-нд Хяхт хотын орос-монголын хил давсан юм.
Баяр ёслолын нээлт нь Улаан-Үдэд 7-р сарын 15-нд болох Дэлхийн монгол туургатнуудын чуулган, Орос улс, Буриадын нутгаар аялаж явна. Чуулганд оролцох монголчуудын морьтон төлөөлөгчид өчигдөр орос, монголын хилийг давлаа. Хиагт хотын оршин суугчид тэднийг халуун дотно угтаж авлаа. Хилчид, зочиддоо дагаж явах морьтон харуул гаргаж өгсний дараа тэд Халх голд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.
Улаан-Үд хотод "Дэлхийн монголчуудын чуулганы" дөрөв дэх ерөнхий хурал  7-р сарын 14-18- "Орос улс дэлхийн монголчуудад мэндчилж байна" урианд болно. Дэлхийн монголчуудын чуулган нь 2006 онд Улаанбаатар хотод байгуулсан олон улсын төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын үйл ажиллагаа монголын түүх, соёл, хэлийг хадгалж, судлан, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч энэ зун Улаан-Үд хотод цуглана. Дэлхийн монгол туургатны 4 дэх чуулган Буриадын нийслэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцохоор шийдсэн байна.
 Саяхан Буриадын нийслэл Улан-Үд хотод Дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалтыг зохион явуулах ажлын хэсгийн зөвлөлгөөн болов. Монгол хэлтэй ард түмэн энэ оны 7-р сард Буриадын нийслэлд цуглана. Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Буриад улсад тус чуулганыг зохион явуулах санал тавьсан юм.
Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч энэ зун Улаан-Үд хотод цуглана. Дэлхийн монгол туургатны 4 дэх чуулган Буриадын нийслэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцохоор шийдсэн байна.
Дэлхийн монгол хэлтэн ард түмэн энэ оны зун Буриадын нийслэлд уулзана. Энд 7-р сарын 14-18- дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалт болно. Дэлхийн монгол туургатны чуулга уулзалт олон улсын төрийн бус байгууллагыг 2006 онд Улаанбаатар хотод байгуулсан юм. Тус байгууллагын үйл ажиллагаа Монголын түүх, хэл, соёлыг судалж, хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2017
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30