×
Манай сэтгүүлчдийн материал, Гуравдугаар сар 2013

Дэлхийд одоо 17 сая монголчууд амьдарч байна. Тэдний гуравны нэг нь Монгол улсад, бусад нь дэлхий дахинаар тархан суурьшижээ. Олон улсын монгол туургатны “Хамаг Монгол” соёлын төслийн зорилго -цус нэгтэй монгол ахан дүүсээ нэгтгэхэд оршиж байна.12-р зууны дунд үе хүртэл оршин тогтнож байсан монголын анхны төр улс - Хамаг Монгол улус нэртэй байжээ.

Орос, Монгол улсын хоорондын хилийн орчмуудын байгалийн “Истоки Амура” ("Амар мөрний эх") болон “Түнх-Хөвсгөл” тусгай хамгаалалттай газруудыг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэжээ.Уг баримт бичгийн дагуу Орос улсын талаас Сохондины дархан цаазат газар болон Монголын талаас «Онон-Балж голын сав» байгалийн цогцолборт газар нь Амур мөрний сав нутгийн нэг цөм болох юм.

Уламжлал ёсоор 3-р сарын сүүл болон 4-р сарын эхэн үеэр Монгол улсад орос улсын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулах уралдаан болдог. Энэ жил элсэх хүсэлтэй хүүхэд залуучуудын эцэг, эхчүүд тус улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон шалгалт явуулах байгууллага руу сэтгэл түгшин, олонтоо утас цохих болов.

Сүүлийн жилүүдэд Орос, Монгол улсуудад түүхэн үйл явдлууд тэр дундаа орос, монголын харилцааны үйл явдлуудад өгөх үнэлгээ нилээд өөрчлөгдсөн юм. “Гэхдээ энэ нь манай орнуудын армийн хамтын ажиллагааны түүхэнд огт хамаагүй зүйлээ" гэж ОХУ-д Монгол улсаас суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын асуудал хариуцсан атташе, хурандаа Очирын Энхбаяр "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

Их Монгол улсыг үндэслэгч агуу их Чингис хааны онгоныг хаана байж болох талаар дэлхийн эрдэмтэд олон арван жилийн турш янз бүрийн хувилбаруудыг гаргаж ирсэн. Энэ удаагийн таамгийг Казахстаны эрдэмтэн Владимир Осколков гаргажээ. Интернетэд түүний хувилбарыг дуулиантай мэт хүлээн авчээ.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тус улсын нутаг дэвсгэр дээр ураны уурхай, эзэмших болон  цөмийн хог хаягдалыг булшлахын эсрэг жалсаал болов. Уг жагсаалыг японы “Фукусима -1” АЦС дээр гарсан ослын хоёр жилийн ойд зориулан явуулжээ.“Ураныг бусад улсуудад экспортлоход худалдагч хог хаягдалыг буцаан авдаг ёстой. Энэ тухай эрчим хүчний тухай хуулинд дурьдсан байдаг.

Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод олон улсын эстрадын дуу дуулаачдын “Белый месяц” /”Цагаан сар”/ уралдаан өндөрлөв. Энэхүү дууны тэмцээн хорин жил явагдаж байгаа бөгөөд Орос улсын буддын шашинтнуудын уламжлалт Сар шинийн баяр Цагаан сарын дараа зохиогдодог уламжлалтай юм.

Одооноос хорин жилийн өмнө Монгол улсад орос хэл гадаад хэлний дунд цар хүрээгээрээ нэгдүгээр байранд орж байсан юм. 1990 он хүртэл монголын ЕБ-ын сургуулиудын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээл байлаа. Гэвч үүний дараа орос хэлийг сургуулийн хөтөлбөрөөс хассан. Тус улсад орос хэлгүй бүхэл бүтэн үе бий болсон.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
2
3
4
6
7
8
9
10
11
12
15
16
17
19
20
21
23
24
25
26
29
30
31