×
Манай сэтгүүлчдийн материал, Хоёрдугаар сар 2013

Орос улсын томоохон музей болох Санкт-Петербургийн улсын Эрмитажид удтал завсарласны дараа Төв Азийн соёлын байнгын үзмэрүүдийг нээн ажлуулав. Эрмитажийн зургаан танхимд шинээр болон шинэчилсэн нилээд хэдэн ахуйн хэрэглээний эд зүйлүүдийн цуглуулга болон Монгол, Түвд, баруун Хятад болон зүүн Түркестаны шашны ариун шүтээнүүдийг дэлгэн тавьжээ. Нийт хоёр мянга орчим үзмэрүүд байна.

Оросын нэртэй монголч эрдэмтэн Юрий Кручкины Монгол-Орос их толь бичгийн шинэ дэвтэр хэвлэгдэн гарлаа. Монгол нөхөд нь түүнийг Кручкин Аюур гэдэг. Тэрээр тавь гаруй ном болон толь бичгийн зохиогч юм. Тухайлбал, “Энциклопедия Монголии”, болон “Монголия – инструкция по применению”, Д. Нацагдорж болон Ч.Лодойдамбын зохиолуудаас орчуулсан болоод монгол-орос, орос-монгол толь бичгүүд юм.

Москвад Монгол улсын БХЯ-ны сайд Д.Бат-Эрдэний албан ёсны айлчлал өндөрлөв. Энэхүү айчлал нь Монгол улсын БХЯ-ны шинэ сайдын хувьд гадаадад хийж байгаа анхны айлчлал юм. Тэрээр эх орондоо буцахын өмнө “Оросын дуу хоолойд” тусгайлан ярилцлага өгсөн юм.

Буриад улс Сар шинийн Сагаалганы баяр тэмдэглэж байх өдрүүдэд тус улсад Жуулчны жил эхэллээ. БНУ-ын хувьд аялал жуулчлал нь чухал юм. Ихэнх талбай нь экологийн бүсэд байдгийн улмаас тус бүс нутагт аж үйлдвэр хөгжүүлэхэд нилээд бэрхшээлтэй байдаг. Холбооны хууль тогтоомжийн дагуу энд аж үйлдвэр явуулах хориотой.

Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
20
23
24
26
27
28