×
Манай сэтгүүлчдийн материал, 2013

Монгол улс тэнгист ойртож, ачаа барааг Хятад улсын хойд хэсгээс АНУ руу хоёр дахин хурдан түргэн хүргэх болно.

Буриад Чингис хааны нэрийг БНУлсынхаа бренд болгох бодолтой байна. Бүс нутгийн дур терхийг сайжруулах зөвлөлийн зөвлөлгөөн дээр ийн санал дэвшүүлжээ. Учир нь буриадын газар нутаг бол Чингис хааны овог дээдэсийн өлгийн нутаг юм.

Энэ жил Екатеринбургийн Суворовын цэргийн сургуулийг анх удаагаа монголын 18 сонсогч төгсгөв. Энэ сургууль  цэргийн сургуулиудад орох хүсэлтэй ахлах ангийн хүүхдүүдийн заавал суралцах ёстой шат юм.

Орчин цагийн нийгмийн гэр бүл, хүүхдийн асуудалд зориулсан олон улсын бага хурал Буриадад хуралдав. Монгол, Япон, АНУ-ын мэргэжилтнүүд нийгэм, сэтгэл зүйн ажлын туршлага солилцохоор Буриадын нийслэл Улаан Үд хотод хүрэлцэн очсон юм.

Энэ амралтын өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр нүүдэлчдийн үр удам цугларлаа. Эрхүү мужид Ёрдын 4-р наадам нээлтээ хийлээ. Тус наадамд Халимаг, Буряд, Якут, Хакаси, Забайкал, Тува гэх мэт оросын мужуудаас олон тооны тамирчин, уран бүтээлчид оролцож байна

Орос улсын болон Монгол улсын хилийн орчмын нутагт эзэнгүй мал бэлчих нь Орос улсад аюултай. Мэдээж хэрэг малд бол ямарч хил хязгаар гэж үгүй нь ойлгомжтой, гэтэл хилийн боомтуудад халдварт өвчин  байж болзошгүй.

Орос оронд хамгийн анхны бурхны шашны цэргийн лам хурал номынхоо дууг эхлүүллээ. Баир лам Бурядын Бүгд Найрамдах улсын Хиагт хотод байрладаг моторт буудлагын цэргийн ангид ажиллаж эхлэв.

Оросын нийслэлийн төвд, “Коносьер” уран зургийн галерейд залуу монгол зураач Отгоогийн Бадамын зургийн үзэсгэлэн нээгдлээ

Олон улсын “Их Алтай “аялал жуулчлал-спортын анхдугаар наадам Монгол улсад эхлэх гэж байна.

Монгол улсын шийтгэл хүлээлгэх системүүдийн либералчлал Орос улсын туршлагад тулгуурлаж байна. Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нямгомбо тэргүүтэй төлөөлөгчид Буриад улсад айлчлав. 

Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал. Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг.

Оросын зохиолч Виктор Слипенчук нь тус улсад нэрд гарсан нилээд хэдэн романуудыг бичсэн бөгөөд ОХУ дахь Монгол улсын Элчин сайд Д.Идэвхтэн түүний хагас зуун жилийн өмнө бичсэн “Чингис хаан” найраглалд Чингис хааны одон гардуулсан. Виктор Слипенчук нь Приморьд төрж өссөн бөгөөд Чингис хааны аян дайны уур амьсгалаар дүүрэн нутаг Алтайн хязгаарт олон жил аж төрсөн.

Хичээлийн жил дуусч байна. Оросын их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудыг суралцахыг урьж байна, тухайлбал, Монголын; Одооноос ОХУ-ын их, дээд сургуулиудад квотоор суралцах гадаадын оюутнуудыг сонгон шалгаруулах асуудлыг “Россотрудничество” холбооны хэрэгжүүлэгч агентлаг шийдэж байх шийдвэрийг энэ жил гаргалаа. Өмнө нь энэ асуудлыг янз бүрийн бүтцүүд эрхэлж байсан бөгөөд багагүй тулгамдсан асуудлууд гарч байсан юм.

5-р сарын 25-нд тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэнэ. Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил нэг сар үргэлжилж 6-р сарын 26-нд монголчууд шинэ төрийн тэргүүнээ сонгоно. Сонгуульд Улсын их хуралд суудалтай гурван том нам тус бүр нэг хүн дэвшүүлжээ.
Нэгдүгээр сард “Оросын дуу хоолой” радио, оросын “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгтэй хамтран монголын сонсогчдын дунд энэ нийгэмлэгийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зарласан. Энэхүү байгууллага нь 5-р сарын 14-нд байгуулагдсныхаа түүхэн ойгоо тэмдэглэсэн.
Ерөнхий сайд Синзо Абэйн ням гаригт Улаанбаатарт хийж дууссан айлчлал япон-монголын харилцаанд «шинэ эрнийг» нээж, тодорхой нөхцөлд Хятадыг сөрөх үйл хэрэг болж мэднэ. Абэ анх удаа ерөнхий сайд болсон үед Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга асан Японы Либерал-ардчилсан намын Улс төрийн судлалын хорооны одоогийн дэд дарга Ясухиса Сёзаки Улаанбаатарт хүрэлцэн очихийг ерөнхий сайдад зөвлөсөн гэлцдэг.

Дэлхийд одоо 17 сая монголчууд амьдарч байна. Тэдний гуравны нэг нь Монгол улсад, бусад нь дэлхий дахинаар тархан суурьшижээ. Олон улсын монгол туургатны “Хамаг Монгол” соёлын төслийн зорилго -цус нэгтэй монгол ахан дүүсээ нэгтгэхэд оршиж байна.12-р зууны дунд үе хүртэл оршин тогтнож байсан монголын анхны төр улс - Хамаг Монгол улус нэртэй байжээ.

Орос, Монгол улсын хоорондын хилийн орчмуудын байгалийн “Истоки Амура” ("Амар мөрний эх") болон “Түнх-Хөвсгөл” тусгай хамгаалалттай газруудыг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэжээ.Уг баримт бичгийн дагуу Орос улсын талаас Сохондины дархан цаазат газар болон Монголын талаас «Онон-Балж голын сав» байгалийн цогцолборт газар нь Амур мөрний сав нутгийн нэг цөм болох юм.

Уламжлал ёсоор 3-р сарын сүүл болон 4-р сарын эхэн үеэр Монгол улсад орос улсын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулах уралдаан болдог. Энэ жил элсэх хүсэлтэй хүүхэд залуучуудын эцэг, эхчүүд тус улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон шалгалт явуулах байгууллага руу сэтгэл түгшин, олонтоо утас цохих болов.

Сүүлийн жилүүдэд Орос, Монгол улсуудад түүхэн үйл явдлууд тэр дундаа орос, монголын харилцааны үйл явдлуудад өгөх үнэлгээ нилээд өөрчлөгдсөн юм. “Гэхдээ энэ нь манай орнуудын армийн хамтын ажиллагааны түүхэнд огт хамаагүй зүйлээ" гэж ОХУ-д Монгол улсаас суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын асуудал хариуцсан атташе, хурандаа Очирын Энхбаяр "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
16
17
18
19
20
21
22
23
26
27
28
29
30
31