×
Манай сэтгүүлчдийн материал, Арванхоёрдугаар сар 2012
Орос улстай хиллэдэг Монгол улсын нутгийн цаг уурт аридизац буюу агаарын чийглэг буурч байна. Ийм дүгнэлтийг оросын болон монголын эрдэмтэд Читад болж өнгөрсөн эрдэм шинжилгээний бага хурал дээр ярьж байлаа. Эдгээр нутаг дэвгэрүүд нь илүү хуурай цаг агаартай болж байгаа тухай олон жилийн ажиглалтаар хийсэн дүгнэлтүүд гэрчилж байна. Сүүлийн арван жилд хур тундас нь хэвийн хэмжээнээс бага болсон.
Олон улсын нэрт сэтгүүлч Ким Болдохонов 30 шахам жил ИТАР-ТАСС болон орос улсын бусад ХМХ-үүдийн Монгол дахь сурвалжлагчаар ажилласан. Саяхан түүний бичиж, шинэчилсэн “Эрхэм нутгийнхан минь” номын баяр болсон. Энэ ном бол буриад үндэстэний төлөөлөгчдийн тухай юм. Зохиолч өөрөө ОХУ-ын Эрхүү мужийн Боханы уугуул иргэн. Дэлхийд 650 мянга орчим буриад үндэстэн амьдардаг байна.
Монгол улсад Шинэ жилийн баярыг орос маягаар тэмдэглэдэг. 12-р сарын 31 нээс 1-р сарын 1-нд шилжих шөнө монголын UBS телевиз орос, монголын кино уран бүтээлчидийн бүтээсэн шинэ жилийн тухай хөгжимт үлгэрийг үзэгчиддээ хүргэнэ. Төсөлд UBS сувгаас гадна, Эрхүү хотын “Аист” телевизийн компани болон тэдний Улаанбаатар дахь салбар “Аист–Монголия” телевиз оролцох юм.
Саяхан оросын дараа нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд “Оросын иргэдэд Монгол улсын виза шаардагдахгуй” агуулга бүхий нийтлэлүүд гарсан. Энэ нь орос, монголын иргэдийг төрөгдөлд оруулаад байна. Визийг хэн ч цуцлаагүй, одоогоор цуцлахыг ч санаархаагүй байгаа аж. Гэлээ ч гэсэн визгүй зорчих тухай цуу яриа нь ор хоосноос гараагүй нь лавтай.
ОУ-аас бүрэн хамааралтай байгаа өнөөдрийн байдлыг зөөлрүүлхийн тулд Монгол улс нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүрээн дэх нэг түншийн хамаарлыг арилгах замыг эрж хайж байна. Гэхдээ үүнийг хийхэд үнэхээр хэцүү гэж Буриадын Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов үзэж байна. «Орос улсыг бүхэлд нь болон “Роснефть”-ийн монополийг яаж ганхуулах вэ?
2013 онд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх үндэсний судалгаа шинжилгээний технопаркаас Монгол улсад 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн төдийгүй маш хэмнэлтэй юм.
Оросын археологчид Монгол улсын Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнуудыг шинжлэн судлах ажлаа дуусгав. МЭӨ 200 жилээс эхлэн бараг дөрвөн зуу орчим жил хүннүчүүд монголын тал болон сибирьт нутаглаж байжээ. Малтмалууд болон булшнуудын шинжилгээ судалгааны уг ажил нь Улаанбаатараас хойш 1З0 км зайд Сэлэнгэ мөрний хөндийд 7 жил үргэлжилжээ.
Одоо үед олон нийтийн байгууллагууд, тухайлбал, найрамдлын нийгэмлэгүүд нилээд хэцүү үеийн даван туулж байна. 90-ээд оны эхэн үед төрийн дэмжлэггүйгээр үлдэсэн тэдгээр нийгэмлэгүүд ивээн тэтгэчдийн болон хувь хүмүүсийн болоод арилжааны байгууллагуудын хүчинд оршин тогтнож байв. Энэ нь санхүүгийн найдвартай эх үүсвэр биш юм. 2004 онд Москвагийн найрамдлын нийгэмлэгүүд ажиллаж, арга хэмжээнүүдээ явуулж байсан байрнаасаа ч салсан юм.
Москва хотноо 1911-1917 онд Оросын буддын шашинтнуудын бандид хамба лам байсан, “амьд бурхан” Итгэлтийн төрсний 160 жилийн ойд зориулсан үзэсгэлэн зохиогдлоо. Дэлхийн буддын шашинтнуудын дунд Итгэлт хамбыг бишрэн шүтэх нь түүний амьдралтай холбоотой төдийгүй, түүний бие баралт нь буддын шашны агуу их ариун шүтээн болсонтой холбоотой. Үзэсгэлэн дээр Итгэлт хамбын хувийн эд зүйлсийг дэлгэн харуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
1
2
3
4
6
8
9
11
13
14
15
16
18
20
21
23
24
26
28
29
30
31