×
Манай сэтгүүлчдийн материал, Арваннэгдүгээр сар 2012
Дэлхийн 170 орны 900 орчим төлөөлөгчид Москва дахь Зөвлөлүүдийн ордны Баганат их танхимд хуран цугларчээ. Өнөөдөр энд Зөвлөлт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн дэлхийн 3-р чуулган нээгдлээ. Монгол улсаас хамгийн их төлөөлөгчид ирсэн байна.

Орос-монголын харилцааг шинэ түвшинд яаж гаргах вэ? Энэ асуултанд тусгай төсөл боловсруулж байгаа Орос, Монголын социологчид болон улс төр судлаачид хариулахыг оролдож байна. Уг төслийг “Оросууд Монголд эргэн ирлээ: загварууд болон төслүүд” гэж нэрлэжээ. Төслийг оросын талаас Оросын шинжлэх ухааны сан, монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж байна.

Москва дахь Монгол улсын Элчин сайдын яаманд Монгол улс тунхагласны өдрийг ёслон тэмдэглэв. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан монголын залуу зураач Бадамын Отгонтүвдэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Б. Отгонтүвдэнг монголын төдийгүй оросын зураач гэж нэрлэж болно. Монгол улсын Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж байгаад, тэр Воронеж хотын уран зургийн дээд сургуульд суралцаж байв.
1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон хосгүй Байгаль нуурд аюул заналхийлж байна. Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөж байна. Гэтэл Сэлэнгэ мөрөн Байгаль нуур руу бүтэн жилийн урсгал усныхаа талыг цутгадаг. Усан сан барьж байгуулах болон урсгал усны тал хэсгийг Өмнөговь руу төлөвлөж буй нь нуур руу цутгах усны хэмжээг нилээд бууруулж мэднэ.
Оросын теле харилцаа холбооны “Ростелеком” томоохон компани монголын холбооны дотоод зах зээлийн 25%-ийг эзлэхээр төлөвлөж байна. Орос, Монгол улсуудыг холбох хилийн залгалтын өөрийн хэсгийн үндсэн ажлаа дуусгаснаа тус компани саяхан зарлалаа. Хиагт, Алтанбулаг хил дамжсан залгалтын тухай ярьж байгаа юм.
Чингис хааны сүүлчийн удаа нутагласан газар олон жилийн турш олон орны судлаачид, эрдэмтэд болон эрдэнэсийн нууц хайгчдын объект болж байна. Монгол улсад их эзэн Чингис хааны онгон Улаанбаатараас хойд хэсэгт байдаг гэж үздэг. Домогт гардагаар, түүнийг Бурхан-халдуун ууланд оршуулсан байдаг. Өнгөрсөн зууны 90-ээд оны үед Монгол улсад Чингис хааны онгоныг олох зорилгоор америк, японы экспедициуд чармайн ажиллаж байсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
15
16
17
18
21
22
23
24
25
27
29
30