×
Манай сэтгүүлчдийн материал, Долоодугаар сар 2012
Монгол улсад орос хэл сонирхогчдын тоо өсөн нэмэгдэж байна. UBS телевизийн сувгийн орос хэлний хичээл гэнэтийн өндөр рейтинг харуулах болов. Энэ бол тус телевизийн “Русский мир” /“Оросын сан”/-тай хамтарсан “Медиасургалт Монгол улсад” -төсөл юм. Уг төсөл цэцэрлэгийн насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зайнаас сургахад чиглэгдсэн.
Орос улсын Бүгд найрамдах Буриад улсад Олон улсын “Алтаргана-2012” наадам явагдаж байна. Алтаргана бол буриад зоны хувьд үхэшгүй мөнхийн цэцэг юм. Хүч тэнхээтэй, бат бэх уламжлал ёс заншилтай гэж буриадын ард түмний тухай ярьдаг юм. Их наадамд Монгол, Хятад улсаас болон Орос улсын бүс нутгуудаас буриад зоны төлөөлөгчид хуран цугларчээ.
Орос улсын зүүн-өмнөд хэсгийн Сувд гэж Халимаг улсыг зүй ёсоор нэрлэдэг. Орос улсын бүхий л нутаг дэвсгэртэй харьцуулахад тус Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр жижигхэн юм. Тус улсын нийт талбай ердөө 79 мянган метр кв, гэхдээ энд бишрүүлэх юм олон бий. Ингээд нийслэл хот Элстэй хотоос эхэлъе. Элстэй хот нь анх 1865 онд байгуулагджээ.
Эртний уламжлал дээр тогтсон нүүдэлчдийн  дуу, дуулах арга барил он жилүүдийн удаанд нилээд өөрчлөгдсөн. Одоо нүүдэлчдийн дуу хоолой шинэ ноот, шинэ хэмнэл дээр эгшиглэж байна. Энэ жил 4 дэх удаагаа болох “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын хөгжмийн наадам энэ бүхний баталгаа болно. Энэ удаа 7-р сарын дундуур ОУ-ын Буриадын БН улсын нийслэл Улаан-Үд хотод болох юм.
Орхон гол амьдралын эх булагаас олон улсын маргааны эх булаг болж мэдэх нь. Монгол улсад “Орхон голын усан цогцолбор” гэж ер бусын нэг төслийг боловсруулж байна. Төслийн дагуу Орхон голоос 740 км урт сувгийг татах ёстой бөгөөд энэ нь Говийн элсэн цөлийг усжуулах үүднээс хийгдэх аж. Өмнийн говьд хоёр усан сан байгуулахаар төлөвлөжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
3
4
6
7
8
9
11
12
13
15
16
17
18
19
21
22
23
24
25
26
28
29
30
31