×
Манай сэтгүүлчдийн материал, Гуравдугаар сар 2012
Жуулчин Вячеслав Киплюксийн гэрэл зургийн үзэсгэлэн  Зүүн Сибирийн нийслэл Эрхүү хотноо нээгдлээ. Монгол,Тувд, Балба, Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсын  аялагчдийн үл мэдэх газар нутгийн тухай  түүний авсан зургуудыг дэлгэн тавьжээ. Вячеслав Киплюкс хуучин ЗХУ-ын Балтын Литва улсад төржээ. Харин тэрээр Азийн төв дунд Оросын БНБуриад улсад сууж байна. Киплюкс энд санамсаргүй ирсэн аж.
Оросын мал эмнэлгийн ажилтанууд монголын мал эмнэлгийн эмч нарт  амьтанд хүнд хагалгаа хийхийг зааж харуулна, харин монголын эм нар тэдэнд амьтныг  зүүгээр  хэрхэн эмчилдэг тухай харуулна. Дөрвөн жилийн хугацаанд Эрхүү мужийн мал эмнэлгийн алба монголын талд бод малыг өвчнийг  оношлоход нь туслаж байгаа юм. Энэ нь Монголд төдийгүй, Орос улсад ашигт тустай  юм.
Афганистан улсын Аюулгүй зөвлөл 2013 онд Афганистан /ISAF/ дахь олон улсын аюулгүй байдлын энхийг сахиулагчдын статусыг өөрчлөхөөр шийдэв. Төлөвлөгөө ёсоор ирэх жил олон улсын эвслийн цэргийн байлдааны статусыг туслах статусаар өөрчлөхөөр төлөвлөж байна.  Энэ хугацаанд Афганистаны аюулгүй байдлыг хангах гол ачаалал афганистаны  үндэсний армийн болон цагдаад оногдох юм.
ОХУ  Монгол улсын  “эрчим хүчний” асуудлыг шийдэхэд  үргэлжлүүлэн туслах болно.  Сибирийн янз бүрийн  бүс нутгийн  эрдэмтэд нь монголын талын захиалгаар шинэ түлш гаргах  технологийг боловсруулаад байна. Тухайлбал, нүүрсний хий болон утаагүй нүүрс гэж нэрлээд байгаа хоёр төрлийн түлш юм.
Монгол улс эрэгтэй эмэгтэйн адил тэгш байдлын талаар дэлхийд нэлээд өндөр рейтингтэй болж, мөн үзүүлэлтээр Норвеги, Швед, Шинэ Зеланди зэрэг улстай бараг тэнцэв.Social Watch олон улсын олон нийтийн байгууллагаас ийм рейтинг зохиодог. Мөн байгууллага янз бүрийн салбарт эрэгтэй эмэгтэйн байдал ямар ялгаатай байгааг харгалзан үздэг.
Буриадын нийслэл УлаанҮдэд бөөгийн хийдийн цогцолбор  байгуулахад  Буриадын  Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бөөгийн шашны түүхэнд анх удаагаа бөө нах  эрх баригчдаас  материаллаг тусламж авах юм. “Тэнгэри”-н ерөнхийлөгч долоо дахь үеийн бөө Баир Цырендоржиевын ярьснаар, сүүлийн жилүүдэд Буриад улсад бөөгийн шашин   хурдтай сэргэж байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
4
5
7
8
9
10
11
12
15
16
17
18
19
20
21
23
24
25
26
27
29
31