×
Манай сэтгүүлчдийн материал, Нэгдүгээр сар 2012
Ойрын үед Монголд ОХУ-ын Киров мужийн минжний десант буух гэж байна.  Ийм шийдвэрийг Киров хотын  Бүх оросын ан олзворын аж ахуй болон үржүүлгийн хүрээлэнд зочилсон  Улаанбаатар хотын захиргааны  төлөөлөгчид  гаргажээ. Монголын зочид гучин минж худалдаж  авах сонирхолтой байгаа юм.
Улаанбаатар хот болон монголын нилээд хэдэн аймгуудад үнийн хөөрөгдөлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ.Улаанбаатарт жагсагчид төрийн ордны хаалгыг хаажээ. Ард түмний эсрэгүүцлийн шалтгаан нь бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт юм. Хүмүүс эрх баригчдаас амьдралын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна.
ОХУ-д Монгол улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Долоонжингийн Идэвхтэн манай радиод ярилцлага өглөө. Дэлхийд томоохонд ордог Монгол улсын Таван толгойн нүүрсний орд газрын боловсруулалтад оросын компаниуд оролцох нь дамжиггүй гэж тэрээр яриагаа эхэлсэн юм. Асуулт :Оросын талын оролцсон Таван толгойн нүүрсний орд газрыг эзэмших тендерийн дүнг Монгол улсад парламентын сонгуулийн дараа батлана гэж Та бодож байна уу?
Энэ жилээс эхлэн орос-монголын хилийг ачааны машин, хөнгөн тэрэг, автобусаар давхад илүү хурдан, хялбар болно. Энэ тухай “Өмнө Байгал”  Холбооны автозамын удирдах газрын хариуцлагатай ажилтануудын нэг   Сергей Савин бидэнд ярихдаа, орос-монголын хилийн хамгийн том  “Хиагт-Алтанбулаг” олон улсын авто машины шалган нэвтрүүлэх боомтыг /ОАШНБ/ засварлах гэж байна.
 “Чингис Чита” угсаатны  түүхийн аялал жуулчлалын цогцолборын үзмэрүүдийн   нэг   “Чингис хааны чулуун хүрээ” нь Өвөр Байгалийн хязгаарт баригдаж эхлээд байна.  Соёлын дэд сайд Дулмажаб Жамсоевагийн ярьснаар, эндхийн олон газрууд их Хааны нэртэй түүхэн  холбоотой юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
12
13
14
15
17
19
20
21
22
23
24
27
28
29
30
31