×
Манай сэтгүүлчдийн материал, Арванхоёрдугаар сар 2011
Өчигдөр Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимд өндөрлөсөн  Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны дөрвөн шагналыг Монголын дуучид эх орондоо  авч явна. Уралдааны тэргүүн байрын шагналыг баритон Ганбаатарын Ариунбаатар, хоёрдугаар байрыг - Энхболдын Анхбаяр хүртлээ.  Түүнийг бас Сергей Рахманиновын бүтээлүүдийг чадварлаг дуулсанд тусгай шагналаар шагнажээ.
Өнгөрсөн наймдугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрсөн олон улсын монголч эрдэмтдийн Х их хурал дээр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн монгол судлалын салбарт эрдэмтдийн тоо буурч буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч монгол судлалын салбарт залуу боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой  анхаарлаа хандуулахыг уриалж, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр ОХУ-ын Буриад болон Монгол улсад Байгал нуурын сав газрын  экологийн асуудлыг шийдэхэд дөрвөн сая доллар гаргажээ. Энд юуны өмнө Сэлэнгэ мөрний  оросын болон монголын нутгууд дээрх цутгалангуудын тухай яригдаж буй  юм. Хоёр орны эрдэмтэд-биологчид, химичид Байгал нуурын болон түүний орчмын эко системийн байдалд иж бүрэн судалгаа хийх юм.
Оросын нийслэлийн  хуучин дүүргүүдийн нэгэн  орон сууцны хорооллын дунд: монгол, хасаг гэрүүд   болон  нүүдэлчдийн бусад хотхоннуудыг дэлгэн харуулжээ.Харин тэдгээрийн дунд тэрэгнүүд, ариун онгод, чулуун хөшөө болон суврагууд байрлуулжээ. Энэ бүгд бол Москва хотын  № 1321 дугаар  дунд сургуулийн дэргэдэх  Нүүдэлчин ардуудын соёлын музейд байдаг юм.
Монголд бараг хүн бүрийн танил болсон хүний 77 насны ой  12-р сарын 3-нд  болно. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улс болон Вьетнамын Хөдөлмөрийн баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко энэ өдөр 77 нас хүрнэ. Виктор Горбатко 1934 онд Краснодар хотоос 150 км зайтай орших Венцы-Заря тосгонд төржээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
1
3
4
5
7
9
10
11
12
14
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31