×
Манай сэтгүүлчдийн материал, Есдүгээр сар 2011
   Зөвлөлт засгийн жилүүдэд алдагдсан оросын буддистуудын  Х11 тэргүүн Итгэл хамбын Монгол улсын дээд шагнал  «Эрдэнийн очир» нэгдүгээр зэргийн одонгийг  эргүүлэн олголоо.Тэрээр Сангхуг 1911 оноос 1917 оныг дуустал тэргүүлжээ.Буриадын Иволгиний дацанд ОХУ-д айлчлах үеэрээ очсон Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хамба ламд одонг  нь эргүүлэн олголоо.
    Оросын хэсэг мотоциклчид орос ба монголын 17 мянган км урт түүний дотор монголын 1500 гаруй км бартаат замыг туулав. Нэрт  шашны зүтгэлтэн Дмитрий Меньшиков ер бусын энэ аялалыг тэргүүлжээ. Тэр залуу байхдаа мотоцикл их сонирхож байсан аж. Дмитрий санваартан  мотоциклийн клуб сүмийнхээ дэргэд байгуулж орон нутгийн залуучуудтай хамтран ажиллаж байна.
   Орос, Монгол, Хятадын хотуудын музейнууд  Оросын БНБуриад улсад цайны  цуглуулгыг үзүүлжээ. «Цайны зам» олон улсын музейн төслийг Буриадын нийслэл Улаан Үд хотноо хэрэгжүүлэв. Хятадын Ханьчжоу, монголын Улаанбаатар, оросын Хиагт, Эрхүү, Новосибирск, Томск, Кунгур, Ульяновск  гээд тухайн үед Хятадаас Европт цай тээвэрлэж худалдах замыг дамжин гарч байсан хотуудын музейнууд цуглуулгаа ирүүлжээ.
   Монгол улсын засгийн газраас энэ оны 6-р сард зарласан Таван толгойн орд газрыг эзэмших тухай тендерийн үр дүнг өөрчилсөн тухай америк, хятад, оросын ХМХ-үүд мэдээлэх боллоо. Харин Монгол улсын ҮАБЗ түүнийг сайшаагаагүй юм. “Оросын дуу хоолой” радио Монгол улсад суугаа ОУ-ын элчин сайдын яам, сонирхож байгаа оросын компаниудад хандаж тайлбарлаж өгөхийг хүссэн юм.
   Орос улс орос-монголын хил  дээрх боомтуудыг тохижуулж, загварчлахаар төлөвлөж байна. Энэ ажлыг таван жилийн дотор хийж гүйцэтгэнэ гэж орос улсын  бүс нутгийн хөгжлийн дэд сайд Максим Травников Эрхүү хотод болсон орос-монголын хилийн хамтын ажиллагааны бага хурлын дээр хэллээ.  Хурал Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд болж байгаа юм.
    Монгол улс Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо болон Япон улс, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай  чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах боломжтой гэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд Эрхүүд Байгалийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ. «Форум Эрхүүд болж байгаа нь бидэнд таатай байна.
    Оросын эрдэмтэд Алтайн хязгаарын мөнх цаст уулс  хайлах боллоо гэж түгшицгээж байна. Үүний шалтгаан нь Монголын экологийн байдал. Байгальд бүх юм харилцан уялдаатай байдаг: малын бэлчээрийн даац хэтэрснээс ургамал талхлагдаж, тал нутгийн болон уулархаг газрын  бэлчээр цөлждөг аж. Энэ нь салхины уулын орой хүртэл антициклонд хүргэдэг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
1
3
4
5
6
7
8
10
11
14
15
16
17
18
19
24
25
26
27
28
29