×
Манай сэтгүүлчдийн материал, Наймдугаар сар 2011
    Буриад улсын эрлийн “Рысь” экспедиц монголын Халх голын нутгаас буцаж ирлээ. Таван жил дараалан  Буриад улсын 180 орчим залуучууд 1939 онд японы түрэмгийлэгчидтэй хийсэн  Халхын голын тулалдаан болж өнгөрсөн газар  зөвлөлт-монголын дайчдын түүхэн замналаар аялал зохиосон юм.
    9-р сарын эхээр Монгол улсад терроризмын эсрэг орос-монголын хамтарсан хээрийн сургуулилт болно. Орос, монгол цэргийнхний хамтарсан байнгын бус зэвсэглэсэн бүрэлдэхүүнүүдийг таслан зогсоон, устгах  тактикийн үйл ажиллагааны  анхны сургуулилтууд өнгөрсөн жил Буриад улсын  Хиагтын  районы нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн  юм.
      Бүддийн шашинтнуудын  ариун, гэгээн шүтээн Богд Зонхав бурхан Буриадын  Агийн тойргийн Агниск тосгоны Цугольский хийдэд 77 жилийн дараа эргэн  ирлээ.  Тус хийд нь 1936 онд хаагдаж, 1988 онд сүсэгтэн олонд үүдээ нээх болсон юм. Саяхан хийд байгуулагдсаны  210 жил тохиожээ.
   Ардчиллаас нүүрсний аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хүртэл болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг боловсруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Улаанбаатарт хийсэн нэг өдрийн айлчлалаар хэлэлцжээ. Зүүн Азийн  гурван орноор аялаж байгаа  Байдены  энэхүү айлчлал  Хятад, Монголд улсуудад болсон бөгөөд Япон улсад өндөрлөх юм.
   Монгол улс армийн зэвсэглэлдээ Орос улсаас буудлагын зэвсэг худалдан авах болно. Саяхан БН Удмурт улсын нийслэл Ижевск хотод Монголын БХЯ-ны төлөөлөгчид зочилжээ. Ижевскэд Михаил Калашников амьдардаг. Тэр дэлхийд нэрд гарсан автоматыг зохион  бүтээсэн бөгөөд түүний нэрээр дэлхийн шилдэг автомат, винтовк, гарнотомёт, гар буу зэргийг нэрлэсэн байдаг.
    Монгол улсад алтны  орд газруудыг ашиглаж буй нь Сэлэнгэ мөрөн  болон түүний  цутгалан  Байгаль нуурт ихээхэн хохирол учруулж байна. Энэ тухай “Сэлэнгэ-Байгаль “ экспедицийн тайланд дурджээ. Экспедиц нь хоёр орны шинжлэх ухааны хүрээлэнгүүд арав орчим эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэдэг бөгөөд тэдний дотор Москвагийн их сургууль ордог юм.
   Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын  нийслэл Улаанбаатар  хотноо дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал  болж өндөрлөсөн билээ. Энэ хурал урьд өмнийн их хурлуудаас хамгийн олон төлөөлөгчтэй байсан юм. Дэлхийн 30 гаруй орны 400 эрдэмтэн мэргэд их хуралд хуран чуулсан юм. Тэрч бүү хэл бүр холын Африкаас тус их хуралд оролцсон.
  Тува улсад олон улсын монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болж байна. Хамгийн шилдэг бөхийн цолын төлөө хүч тэнхээгээ сорихоор Оросын бүс нутгийн – Буриад, Халимаг, Уулын Алтай, Хакасаас иржээ. Түүнчлэн энэхүү бөхийн барилдаанд Монгол улс, БНХАУ-аас хүчтэнгүүд оролцож байна. Энэ тэмцээн дөрөв дэхь удаагаа зохиогдож байгаа юм. Үүнйи өмнө Монгол, Хятад, Буриадад зохиогдож байсан билээ.
   Улаанбаатарт Дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал үргэлжилж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс мэдээлж байна:      Энэ удаагийн Монголч эрдэмтдийн ээлжит их хурал нь өмнөх хурлуудаасааа оролцогчдынхоо тоогоор  илүү байгаа  төдийгүй, цолтой  олон шинэ  эрдэмтэн мэргэд оролцож буйгаараа онцлог юм.
   Өнөөдөр Улаанбаатарт  Дэлхийн монголчуудын Х их хурал ажлаа эхэллээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс  дамжуулж байна:         Улаанбаатарын төв хэсэгт ер бусын сонин дүр зургийг харж болох байлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
10
12
14
15
17
20
21
22
24
25
27
28
29