×
Манай сэтгүүлчдийн материал, Тавдугаар сар 2011
   ОУ дахь Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх нь дээд хэмжээний хэлэлцээрийн гол асуудлуудын нэг байлаа. Хоёр улсын худалдааны эргэлтийн бүтэцэд нилээд тэнцвэргүй байдал ажиглагдаж байна. Монгол улс дахь ОУ-ын экспорт 1 тэрбум гаруй доллар байхад ОУ дахь Монгол улсын экспорт 40 сая доллар байна.
Энэ зууны дунд үеэс манай гариг сэргээгдэх эрчим хүчинд бүрэн шилжин орж магадгүй болоод байна. Энэ тухай засгийн газар хоорондын    шинжээчдийн цаг уурын өөрчлөлтийн сэдвээр бичсэн илтгэлд дурджээ.
Монгол улс, ОУ-ын хоорондох визийн горимыг хөнгөвчлөх буюу бүрмөсөн өөрчлөхийг  монголын ажил хэрэгч хүмүүс санал болголоо. Энэ тухай  Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдоржийн  энэ сарын сүүлчээр  ОХУ-д   хийх албан ёсны айлчлалын босгон дээр монголын  бизнесменүүдтэй хийсэн  уулзалтын  үеэр яригджээ.
Олон жилийн дараа анх удаа оросын эрдэмтэд  Монголын болон Буриад, Тува болоод Хакаасын нутаг дээр  угсаатны зүйн экспедицийг зохион явуулахаар боллоо. Экспедиц нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойд зориулагдсан ба байлдан дагуулалтаараа Европ тив хүрсэн Их гүрний газар  нутаг дээр чухамдаа юу үлдсэнийг судлахаар зорижээ.
Монголын экологийн асуудлуудыг Оросын эрдэмтэд шийдвэрлэх болно. Тухайлбал, утаагүй  нүүрсний төсөл  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Ердийн нүүрсийг хүрэн нүүрсний кокс болгож боловсруулахыг шахмал түлш гэж нэрлэдэг аж. Утаагүй  нүүрс төслийг  хэрэгжүүлэх нь Монгол улсын экологийн тулгамдсан   асуудлуудыг шийдвэрлэхэд, ялангуяа, нийслэл хотын агаарын бохирдлыг арилгахад ач тустай юм.
Монголчууд “Эрхүү хотыг найрамдлын үүд “гэж нэрлэх нь олонтой байдаг.  Энэ өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий Консулын газар  байгуулагдсаны 40 жилийн ой,  Эрхүүгийн их, дээд сургуулиудад монгол оюутан бэлтгэж эхэлсний 85 жилийн ойг тус тус ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Хамгийн их олон төлөөлөгчид гэвэл-эрхүүгийн их, дээд сургуулийн үе үеийн төгссөн төгсөгчдийн төлөөлөгчид байв.
Орос улсад боловсрол эзэмших  хүсэлтэй монгол охид, хөвгүүдэд хэрхэн туслахав? Энэ асуудлыг Эрхүү хотын их, дээд сургуулиудад монголын оюутан бэлтгэж эхэлсэний 85 жилийн ойн арга хэмжээнд зориулсан бага хуралд оролцогчид  хэлэлцэх аж. Эрхүү хот монголын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн анхны хот юм.
Тавдугаар сарын энэ сайхан өдрүүдэд Агуу их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойг ёслон тэмдэглэх ажиллагаа дэлхий даяараа эхэлээд байна. Ахмад дайчид, фашизмын эсрэг тулалдаж явсан бүхний үр удамууд амь насаа алдсан тэднийхээ дурсгалыг хүндэтгэхийн тулд дайчин эрсийн дурсгалын цогцолборт хүрэлцэн ирж байна. Дайны үеийн зөвлөлтийн дуунууд энд тэндгүй эгшиглэж байна.
Эрхүү муж Монгол улсад орос хэлний багш нарыг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх болно. Энэ тухай Эрхүү мужийн парламентын гишүүдийн саяхан Монгол улсад хийсэн айлчлалын үеэр яригджээ.Монгол улсад өндөр мэргэжилтэй орос хэлний багш хүрэлцэхгүй байна гэж УИХ-ын гишүүд болон олон нийтийн төлөөлөгчид мэдэгдэж байлаа.
Оросын “Убсунурская котловина” буюу Увс-нуурын хотгор газар дархан цаазат газар болон монголын “Увс нуур” тун удахгүй нэгдэн, нэг газар нутагтай болох нь. Хоёр улсын засгийн газрууд «Увс нуурын хотгор газар» нэгдсэн  байгалийн  нөөц газрыг байгуулах тухай гэрээний төслийг дэмжин сайшаажээ.
Оросын цахилгаан-техникийн “Русэлпром”  концерн нь Монгол улсын Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг шинэчлэн засварлах тендерт өрсөлдөгч хятадын компаниас давуу ялж байна. Арван таван сая рубль – энэ бол анхны гэрээний дүн, үүгээр оросын “Русэлком” компани нь  Уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрт хөдөлгүүр нийлүүлж эхэлсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
2
3
4
9
10
11
12
14
15
16
18
19
20
21
22
23
28
29
30