×
Манай сэтгүүлчдийн материал, Арваннэгдүгээр сар 2010
Орос улсад болж байгаа Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Дорно дахины ард түмнүүдийн дүрслэх урлагын улсын музейд монголын хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн ажиллаж байна. Энэ хүүхдүүд бол улаанбаатар хотын “Миниарттөв” зургийн сургуулийн сурагчид юм. Музейн үзэгчид, тэдний нүдээр гурван долоо хоногийн турш гайхамшигтай Монгол орныг үзэх болно. Харамсалтай нь залуу зураачдаас нэг нь ч ирж чадаагүй юм.
Москвад 11-р сарын 15-нд “Кремлиэс гуравхан алхамын цаана”, оросын нийслэлийн нэр хүндтэй талбар, Оросын Их театрын Шинэ тайзан дээр Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Орчин цагын Монгол улсын байгал, соёл, ахуйг харуулсан фото зургийн үзэсгэлэнг театрын амрах тасалгаанд дэлгэн тавьсан байлаа.
Орос, Монгол улсуудын хувиараа бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон ажил хэрэгч хэлхээ холбоог өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол улстай хамтарч ажиллах ажил хэрэгч Зөвлөл шинэ байгууллагын үндсэн зорилт мөн. Өөрийн ажлаа нийгмийн үйл ажиллагаагаар эхлэх ёстой Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын хурал Москвад 11-р сарын 3-нд боллоо.
ОХУ-ын Төрийн Думын, Монгол улсын парламенттай холбоо барих депутатуудын бүлгийн удирдагч Валерий Малеев, хоёр орны парламентчдын хамтын ажиллагааг “амжилттай” гэж нэрэллээ. Саяхан түүний удирдсан энэ бүлгийнхэн Монгол улсад очоод ирлээ: Энэ айлчлал бол “Дружба” бүлгийн төлөвлөгөөт айлчлал байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
1
2
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30