×
Манай сэтгүүлчдийн материал, Гуравдугаар сар 2010
Орос улсын Бүгд найрамдах Халимаг улс болон Монгол улс хэдэн мянган километрийн зайтай оршдог. Гэсэн ч Монгол улстай хамгийн ойр оросын бүс нутаг юм. Газар зүйн хувьд бус харин угсаатан-соёлын хувьд ойр дөт юм. Бүгд найрамдах Халимаг улсад дөрвөн жилийн өмнө байгуулсан “Монголын мээдэлэл-соёлын төв” олон нийтийн байгууллага өнөө үед халимаг, монголын ард түмнийг ойртуулахад тус болж байна.
Энэ жил Орос улсад гадаадын насанд хүрээгүй иргэдийг цэргийн эрдэмд сургаж байна. Монголын 20 өсвөр хүүхэд Омскийн кадетын сургуульд сурч байна. Орос, Монголын цэргийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн нэг юм. Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе, бригадын генерал М.Хүрлээ энэ талаар манай радиод ярилцлага өглөө.
Улаан-Үд хотын Монголын мэдээлэл-соёлын төвийн ордонд удахгүй монголын сонин, сэтгүүл уншиж, монголын уран зохиолын шинэ бүтээлтэй танилцах боломжтой болно. Буриадын нийслэлд долдугаар сард болох дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын дэмжлэгээр тус бүгд найрамдах улсын үндэсний номын сангийн баазад түшиглэн Бүс нутгийн соёлын яам энэ төвийг нээж байна.
Ах дүүгийн харилцаатай Улаан-Үд болон Улаанбаатар хотын иргэд харилцан зорчиход улам дөхөмтэй болж байна. Монголын Изинес Айрвэйз нисэх компанийн тогтмол нислэг Монголын нийслэлээс Буриадын нийслэл хүртэл 1 цаг 10 минут болно. Эзнис компани, Бүгд найрамдах буриад улсын Тээврийн яам саяхан Улаан-Үд хотод энэ хэлэлцээрт гарын үсэг зурав.
Монгол улсад оросын цахилгаан эрчим хүч ямар үнэтэй байх вэ? Энэ улсын цахилгаан эрчим хүчний гол нийлүүлэгч “Интер РАО ЕЭС” компани цахилгаан эрчим хүч нийлүүлэх урт хугацааны гэрээнд шилжихийг монголын түншүүддээ санал болгосон юм.
 Ер бусын хурц нар, өнгө будаг хосолсон тэнгэрийн өнгө, зах хязгааргүй уудам нутаг энэ бүхэн Монголын гол үзэсгэлэнт байдал гэж Калуга хотын гэрэл зурагчин Алексей Никитин үзэж байна. Тэрээр “Монгол нутаг минь сайн байна уу” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ өдрүүдэд Калугийн оршин суугчдад хүргэж байна. Үзэсгэлэн хотын хөгжмийн ордоны уран зургийн галерейд гарч байна.
Саяхан Омск хотын кадетын корпуст байгуулагдсан цагаас хоёр зуун жилийн түүхэнд анх удаа шинэ жилээ дорнын хуанлигаар тэмдэглэллээ. Учир нь цэргийн энэ дунд сургуульд саяхан монгол сурагчтай анги нээгдсэн юм. Нэгдүгээр сард Омск хотын тус корпуст Монголоос 20 хүүхэд иржээ. Орос улсын суворовын сургууль болон кадетын корпуст гадаадынхныг сургаж байгаа цорын ганц жишээ энэ юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31