×
Манай сэтгүүлчдийн материал, 2009
Монгол Улсад монгол-оросын найрамдалын уламжлалт сарын ажил үргэлжилж байна. Найрамдалын баярын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо Буриадын бүгд найрамдах улсын соёл, эдийн засгийн өдрүүд боллоо. ОХУ-ын энэ бүс нутгийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд ирсэн юм. Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицыны тэргүүлсэн төлөөлөгчдийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Баяр нар хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд 10-р сарын 5-нд ёслол төгөлдөр нээгдэх монгол-оросын найрамдалын уламжлалт сарын ажилд зориулсан хэвлэлийн бага хурал Монгол Улсын Хэвлэлийн Хүрээлэнгийн хэвлэлийн төвд өнөөдөр боллоо. Монгол улсын нийслэлд томилолтоор ажиллаж байгаа танай тусгай сурвалжлагч Ольга Павлович монгол улсын нийслэлээс дамжуулж байна.
Монгол улсын анхны орон нутгийн дээд сургууль болох Ховдын улсын их сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо. Оросын Сибирийн тэргүүлэх их сургууль, Хятад, Казахстаны төлөөлөгчид, Монголын баруун аймгийн төлөөлөгчид, Монголын томоохон их дээд сургуулийн удирдлагууд, Ховдын их сургуулийн төгсөгчид ёслолын ажиллагаанд ирсэн байна.
Халх голын тулалдааны үед Буриад хамгийн ойрын ар тал байсан. Тус бүгд найрамдах улсын 16 мянга гаруй оршин суугч дайчлагдаж, байлдааны ажиллагаанд оролцжээ. Одоо 1939 оны үйл явдалд оролцсон ердөө 20 ахмад дайчин амьд сэрүүн байна. Монгол Улстай хиллэдэг оросын Хяхт хотод Халх голд зөвлөлт-монголын цэргийн ялалтын 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.
Монгол судлал болон Дорно дахины судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан аялагч, зураач, эрдэмтэн Николай Рерихийн гэр музей саяхан Монгол Улсын нийслэлд нээгдлээ. Дэлхийн олон оронд орших Рерихийн олон музейгээс Улаанбаатар хотын музей хамгийн залуу нь юм. Рерихийн анхны музейг 1920 онд Нью-Йоркт байгуулжээ. Улаанбаатар хотод Рерихийн музейг байгуулахад Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музейн хүрээлэнгийн ажилтнууд тусалсан юм.
Орос, Монголын эрдэм шинжилгээний хүрээнийхний дунд нэр нь түгсэн, оросын монгол судлаач, түүхийн ухааны дэд эрдэмтэн Елена Бойкова 60 нас хүрлээ. Елена Владимировна Москвагийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины судлалын хүрээлэнд 40 жил ажиллаж байна.  Сайн боловсрол эзэмшсэн Елена Бойкова янз бүрийн салбарт хүчээ сорих байсан.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 8-р сарын 25-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Тэрээр Халх голын зөвлөлт, монголын цэргийн ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцож, мөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзана. Манай нэвтрүүлэгт оросын нэрд гарсан монгол судлаач, улс төр судлалын ухааны доктор Галина Яскина оролцож байна.
Монгол улсад 70 жилийн тэртээ болсон үйл явдлыг түүхчид зарлаагүй дайн гэж нэрлэдэг. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн оросын төлөөлөгчид 8-р сарын 23-нд Халх голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхээр Монгол Улсад очино. Манай сурвалжлагч Ольга Иванова тус нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, чөлөөнд гарсан хурандаа В.Бабушкинтай уулзсан юм. Ямар бүрэлдэхүүнтэй төлөөлөгч Монгол улсад очих вэ?
Орос Монгол хоёр улс суулийн үед бус нутгийн ба хил орчмын хамтын ажиллагааг их ач холбогдолтойд үзэх боллоо. ОХУ-ын Забайкальский хязгаар, МУ-ын Дорнод аймгийн хоорондын хэлхээ холбоо ийн хамтын ажиллагааны тод жишээ болсон. Чит мужийг Буриадын Агины автономит тойрогтой нэгтгэж Оросын энэ хязгаарыг 2008 оны 3-р сарын 1-нд байгуулсаныг дурдая.
«Оросын төмөр зам » нээлттэй хувьцат нийгэмлэг монголын «УБТЗ» суудлын вагон депод «Эрүүл мэнд» хосгүй эмнэлгийн галт тэргээр оролцуулан хөдлөх бүрэлдэхүүнийхээ үзэсгэлэнг Улаанабаатар төмөр замын 60 жилийн ойг тэмдэглэсэн өдрүүдэд гарав. Ангаах ухааны салбарт ОХУ-ын засгийн газрын төрийн шагнал хүртсэн эмч Владимир Елисеенко энэ нэг ёсны эмнэлэгийн төвийг удирдаж байна. Тэрээр эмнэлэгийн салбарт 40 гаруй жил ажиллаж байна.
Ховдын их сургуульд Оросын өдрийн баяраар буюу 6-р сарын 12-нд Оросын соёлын төвийн нээлтийн ёслол боллоо. Алтайн хязгаарын төлөөлөгчдийн оролцоотой энэ ёслол болов. Манай сурвалжлагч Ольга Иванова энэ төвийг байгуулахад ихээхэн тусалсан Алтайн улсын их сургуулийн хэл бичгийн факультетын профессор Лидия Дмитриеватай ярилцав. Энэ төвийг анх хэн байгуулахаар санаачилсан бэ?
Башкираас зөгийн бүлийн эхний хэсгийг Монголд илгээлээ. Башкирийн зөгийн аж ахуй, эмчилгээний эрдэм-шинжилгээ судалгааны төв Монголд 600 зөгийн үүр, 150 хатан зөгий илгээв. Монголд бал гаргадаг зөгий нийлүүлэх гэрээг “Шаамарын тохой” компанийн захирал Жамцын Чинзориг, мөн “Башкирийн Зөгийн аж ахуй, эмчилгээний эрдэм шинжилгээ судалгааны төвийн” дарга Амир Ишемгулов нар энэ оны хоёрдугаар сард байгуулсан юм.
 “Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна.  Монгол Улсад өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсын нэлээд тооны ажиглагч ажиглаллаа. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Орос улсаас ажиглагчдын бүрэлдэхүүнд байсан ОХУ-ын Сонгуулийн төв хорооны ерөнхий зөвлөх Всеволод Перевозчиковтой утсаар холбогдож, Монгол Улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэд хэдэн асуулт тавилаа.
Тувагийн бүгд найрамдах улсын засгийн газрын дарга Шолбан Кара-оол тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Улаанбаатарт саяхан айлчлав.
Халимаг үндэстнүүд сайн дураар Орос улсын бүрэлдэхүүнд багтсаны 400 жилийн ойг тохиолдуулан Москва хотноо “оросын уламжлалт буддизмын өдрүүд” болж байна. Буддын шашин шүтдэг Халимаг, Буриад, Тувагийн бүгд найрамдах улсын төлөөлөгчид, мөн Оросын тэргүүлэх дорно дахины судлаач, буддын шашин судлаачдын илтгэл тавьж, язгуур урлагийн тоглолт, “Хамба лам Итигэловын мөрөөр Энэтхэг, Балбад хийсэн аялал” киног анх удаа толилуулна.
Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов Их торгоны замаар аялалд гарав. Олон улсын эрдэм шинжилгээ судалгааны аялалын баг лхагва гаригт орон нутгийн цагаар 18.45 минутанд Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгээс хөдөллөө. “Оросын дуу хоолой” радио компани энэ ер бусын аялалын мэдээллийн ивээн тэтгэгч юм. Бид Федор Конюховтай аялалд гарахын өмнө уулзаж, товчхон ярилцлага авлаа.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2009
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2009
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31