×
Манай сэтгүүлчдийн материал, Арванхоёрдугаар сар 2008
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн, цэнгэлтэй байв. Оросын сүлд модны баярын долоо хоног энд боллоо. Төвийн орлогч захирал Геннадий Ключников манай тусгай сурвалжлагч Ольга Павловичад өгүүлэхдээ… <сонсох>            
“Монголын үндэсний удирдагч Пэлжидийн Гэндэн. Намтарын зураас” Оросын нэрд гарсан монгол судлаач, түүхийн ухааны доктор Сергей Рощин ийм нэртэй шинэ ном хэвлүүллээ. 20-р зууны 1920-1930 онд Монгол Улсын төрийн томоохон зүтгэлтний тухай өгүүлсэн энэ ном нь оросын орчин үеийн түүх судлалд анхны бүтээл болж байна. П.Гэндэний хувь заяа эмгэнэлтэй байв. Түүнийг 1937 онд хэлмэгдүүлжээ.
М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Энэ ер бусын сургууль байгуулагдсанаас хойш Орос улсад төдийгүй дэлхийд алдар цуу нь түгсэн утга зохиолын 10 мянга орчим мэргэжилтнийг бэлтгэжээ. Утга зохиолын дээд сургуулийг янз бүрийн үед төгссөн хүмүүс Зохиолчдын төв ордонд болсон дээд сургуулийн ойн уулзалтад оролцлоо.
Улаанбаатар дахь Троицкийн сүм нь монголд байгаа үнэн алдартны шашны цорын ганц сүм юм. Энэ сүмд оросын 5 мянга гаруй иргэн, үнэн алдартны шашин шүтдэг бусад орны иргэд харьяалагддаг. Эдүгээ цогцолборыг сэлбэн шинэчилж байгаа бөгөөд энд гоо зүй, ёс суртахууны сургууль ажиллаж байна.
Манай “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний редакцийн тоймч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа орос, монгол хэлээр нэвтрүүлгээ цацдаг “Аист-Монголия” телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцсон юм. Тус телевизийн гүйцэтгэх захирал Намхай түүнийг мэдээллийн хөтөлбөртөө урьж, Халхын Голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан, “Оросын дуу хоолой” радиогийн талаар ярихыг хүсчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2008
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31