×
Манай сэтгүүлчдийн материал, Арваннэгдүгээр сар 2008
Үс засалтын академи 1997 онд Москва хотод байгуулагдсан юм. Тус Академи үсчин, гоо засалч, хумс засагч мэргэжилтэн, салоны менежрийг сургаж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Академийн багш нар сургалтын хөтөлбөр, арга барилыг боловсруулж, үс засалтын тусгай боловсролын системд онцгой амжилт гаргаад байна. Санал болгож буй боловсролын янз бүрийн хөтөлбөр, курс, семинараар хамгийн өндөр шаардлагатай сонсогчийн хэрэгцээг хангах чадвартай.
Ерөнхий сайд Владимир Путины санаачилгаар хоёр жилийн өмнө байгуулсан “Русский мир” сангийн 2-р ассамблей Москвад Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн оюуны төвд боллоо. Оросын ба гадаадын нэр хүндтэй эрдэмтэд, орос хэлний багш, нэрд гарсан зохиолч, нийтлэлч, соёл урлагийн зүтгэлтнүүд түүнчлэн олон нийтийн ба шашны байгууллагын удирдагчид түүнд оролцов.
Орос улсын нэрд гарсан зураач, Москва хотын нэхмэлийн их сургуулийн профессор, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүн Жаид Жемалийн 80 насны ой тохионо. Түүний ойн өмнө манай тусгай сурвалжлагч Ольга Павлович зураач Жемальтай уулзсан юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр зураачтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Томск хотын улсын их сургууль Ховд хотын их сургуультай хамтран ажиллаж байна. Томскийн их сургуулийн шинжлэх ухааны асуудал хариуцсан проректор  Александр Ревушкин хоёр их сургуулийн хамтын ажиллагааны тухай ийнхүү ярьж байна…         <сонсох> 
Монгол улсад болж байгаа монгол-оросын найрамдалын сарын ажлын арга хэмжээнд Татарстаны бүгд найрамдах улсын ардын урлагийн хөгжмийн улсын ансамбль оролцлоо. Манай сурвалжлагч Ольга Иванова Улаанбаатар хотод очсоны дараа тус хамтлагийн уран сайхны удирдаач Айдар Файзрахмановтай уулзсан юм. Тэрээр ярихдаа: : «Энэ зөвхөн айлчлан тоглолт биш байлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2008
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30