×
Манай сэтгүүлчдийн материал, 2008
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн, цэнгэлтэй байв. Оросын сүлд модны баярын долоо хоног энд боллоо. Төвийн орлогч захирал Геннадий Ключников манай тусгай сурвалжлагч Ольга Павловичад өгүүлэхдээ… <сонсох>            
“Монголын үндэсний удирдагч Пэлжидийн Гэндэн. Намтарын зураас” Оросын нэрд гарсан монгол судлаач, түүхийн ухааны доктор Сергей Рощин ийм нэртэй шинэ ном хэвлүүллээ. 20-р зууны 1920-1930 онд Монгол Улсын төрийн томоохон зүтгэлтний тухай өгүүлсэн энэ ном нь оросын орчин үеийн түүх судлалд анхны бүтээл болж байна. П.Гэндэний хувь заяа эмгэнэлтэй байв. Түүнийг 1937 онд хэлмэгдүүлжээ.
М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Энэ ер бусын сургууль байгуулагдсанаас хойш Орос улсад төдийгүй дэлхийд алдар цуу нь түгсэн утга зохиолын 10 мянга орчим мэргэжилтнийг бэлтгэжээ. Утга зохиолын дээд сургуулийг янз бүрийн үед төгссөн хүмүүс Зохиолчдын төв ордонд болсон дээд сургуулийн ойн уулзалтад оролцлоо.
Улаанбаатар дахь Троицкийн сүм нь монголд байгаа үнэн алдартны шашны цорын ганц сүм юм. Энэ сүмд оросын 5 мянга гаруй иргэн, үнэн алдартны шашин шүтдэг бусад орны иргэд харьяалагддаг. Эдүгээ цогцолборыг сэлбэн шинэчилж байгаа бөгөөд энд гоо зүй, ёс суртахууны сургууль ажиллаж байна.
Манай “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний редакцийн тоймч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа орос, монгол хэлээр нэвтрүүлгээ цацдаг “Аист-Монголия” телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцсон юм. Тус телевизийн гүйцэтгэх захирал Намхай түүнийг мэдээллийн хөтөлбөртөө урьж, Халхын Голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан, “Оросын дуу хоолой” радиогийн талаар ярихыг хүсчээ.
Үс засалтын академи 1997 онд Москва хотод байгуулагдсан юм. Тус Академи үсчин, гоо засалч, хумс засагч мэргэжилтэн, салоны менежрийг сургаж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Академийн багш нар сургалтын хөтөлбөр, арга барилыг боловсруулж, үс засалтын тусгай боловсролын системд онцгой амжилт гаргаад байна. Санал болгож буй боловсролын янз бүрийн хөтөлбөр, курс, семинараар хамгийн өндөр шаардлагатай сонсогчийн хэрэгцээг хангах чадвартай.
Ерөнхий сайд Владимир Путины санаачилгаар хоёр жилийн өмнө байгуулсан “Русский мир” сангийн 2-р ассамблей Москвад Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн оюуны төвд боллоо. Оросын ба гадаадын нэр хүндтэй эрдэмтэд, орос хэлний багш, нэрд гарсан зохиолч, нийтлэлч, соёл урлагийн зүтгэлтнүүд түүнчлэн олон нийтийн ба шашны байгууллагын удирдагчид түүнд оролцов.
Орос улсын нэрд гарсан зураач, Москва хотын нэхмэлийн их сургуулийн профессор, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүн Жаид Жемалийн 80 насны ой тохионо. Түүний ойн өмнө манай тусгай сурвалжлагч Ольга Павлович зураач Жемальтай уулзсан юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр зураачтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Томск хотын улсын их сургууль Ховд хотын их сургуультай хамтран ажиллаж байна. Томскийн их сургуулийн шинжлэх ухааны асуудал хариуцсан проректор  Александр Ревушкин хоёр их сургуулийн хамтын ажиллагааны тухай ийнхүү ярьж байна…         <сонсох> 
Монгол улсад болж байгаа монгол-оросын найрамдалын сарын ажлын арга хэмжээнд Татарстаны бүгд найрамдах улсын ардын урлагийн хөгжмийн улсын ансамбль оролцлоо. Манай сурвалжлагч Ольга Иванова Улаанбаатар хотод очсоны дараа тус хамтлагийн уран сайхны удирдаач Айдар Файзрахмановтай уулзсан юм. Тэрээр ярихдаа: : «Энэ зөвхөн айлчлан тоглолт биш байлаа.
«Их Алтайн ард түмнүүдийн соёлыг хадгалж хөгжүүлэх асуудал» сэдэвт олон улсын бага хурал Барнаулд энэ өдрүүдэд болж байна. БН Алтай улс, Монгол улс, Казахстаны төлөөлөгчид түүнд оролцож байна. Манай сурвалжлагч Ольга Иванова энэ арга хэмжээг зохион байгуулсан Алтайн хязгаарын «Алтай-ХХ1 зуун» олон нийтийн сангийн гүйцэтгэх захирал Ирина Фотиеватай ярилцав…       <сонсох
Катановын нэрэмжит Хакассын улсын их сургууль Увс аймгийн засаг захиргаантай амжилттай хамтран ажиллаж байна. Олон улсын залуучуудын спорт-хөгжмийн наадмыг аймгийн төв Улаангом хотноо саяхан зохион байгууллаа. Монголын баруун долоон аймаг болон ХУИС-ийн оюутан багш нар түүнд оролцов. Төлөөлөгчдийн тэргүүн, ХУИС-ийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Борис Амзараков манай сурвалжлагч Ольга Ивановад өгүүлэхдээ…     <сонсох> 
Москвагийн төвийн 1321-р дунд сургуулийн хашаанд том эсгий гэр оршиж байна. Цав цагаан бүрээстэй гэрийн хаалгыг монгол үндэсний хээгээр чимэглэжээ. Энэ нь нүүдэлчин ард түмэнд зориулсан музей юм. Манай сурвалжлагч Ольга Павлович музейд очиж, түүний захирал, газар зүйн болон экологийн багш Константин Куксинтай танилцлаа. Түүний яриа сонсоно уу…       <сонсох
Улаан Үдэд саяхан болсон Оросын дорно дахиныг судлагчдын 6-р их хурлаар орчин цагийн дорно дахины судлалын асуудлыг хэлэлцэв.Буриадын нийслэл оросын дорно дахины судлалын зонхилох төвийн нэг боллоо. Оросын ШУА-ийн Сибирийн судлалын монгол, буддын шашин, түвдийн судлалын хүрээлэн энд 85 жил ажиллаж байна. Эртний олон арван мянган гар бичмэл хүрээлэнгийн дорнодын гар, бар бичмэлийн төвд хадгалагдаж байна.
Оросын хүмүүнлэгийн сан болон Монгол улсын боловсрол, ШУ-ны яамны грантаар дэмжсэн олон улсын томоохон төслийн нэг хэсэг болох олон улсын экспедици Монголд ажиллаж дууслаа. Алтайн улсын техникийн их сургуулийн архитектур, дизайны дээд сургууль болон Ховд аймгийн хүмүүнлэгийн дээд сургууль мөн грант авах эрх эдлэв. Төсөл алтайн ард түмнүүдийн соёлыг буурьтай судлах зорилготой.
Эрхүү мужийн орон нутгийг судлах музей түүх-соёлын өвийн үнэлж баршгүй дурсгалын зүйлс бий. Сибирийн хуучны музейн онцлог нь Азийн нэрд гарсан судлаачдын аялалын материал, Оросын газар зүйн нийгэмлэгийн Дорно Дахин-Сибирийн салбарын гишүүн-эрдэмтдийн экспидицийн материал үндэс нь болдог үзмэрийн цуглуулга сибирийн энэ хуучин музейн онцлог юм. Музейн үзэсгэлэнгийн танхимд жил тутам 40 гаруй үзэсгэлэн гардаг.
Яруу найрагч, зохиолч, хэл бичгийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн 100 жилийн ой 9-р сарын 14-нд боллоо. Ц.Дамдинсүрэн гуай өнгөрсөн зууны Монгол Улсын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг төдийгүй Орос улсын их анд байсан билээ. Түүний эрдэм шинжилгээний болон хувийн амьдрал нь Орос улстай олон талаар холбоотой байв.
Хөвсгөл, Дархадын хотгор, Чингис хааны дурсгалын цогцолбор Эрдэнэ-Зуу хийд, Говь цөл, олон төрөл шувуу, зэрлэг амьтад, цагаан эсгийтэй гэр, тал нутагт бэлчиж буй үсэрхэг сарлаг, улаан элс, тод нар, эртний баялаг түүх, хүмүүс, соёл энэ бүхэн Монголын зураачдыг өөртөө татаж байна. Алтайн зураач Федор Торхов бүх уран бүтээлээ энэ гайхалтай оронд зориулжээ.
Чувашийн бүгд найрамдах улсын нийслэл Чебоксарт “Орос улс өнөөдөр” семинар болж өнгөрлөө. Энэ семинарт ТУХН, Монгол улсын мэдээллийн агентлагуудын 14 сэтгүүлч оролцов. МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээний редакцийн ажилтан П.Шагдар энэ арга хэмжээнд оролцсон тухайгаа манай сурвалжлагч Ольга Ивановатай ярилцав… <сонсох
Оросын худалдаачин, уран гартнууд хаа очсон газраа үнэн алдартны шашны лам урьж, хилийн чанадад орос үндэстнийг нэгтгэж, оюуны хүч өгч, амьдралынх нь төв болсон үнэн алдартны шашны сүм барьдаг байв. Монголд ч ялгаагүй ийм үйл явдал давтагдлаа. Үнэн алдартны шашны сүм босгосон түүхийн талаар гэгээнтэн Алексей Трубач манай сурвалжлагч Ольга Ивановатай ярилцсан юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2008
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31