×
Манай сэтгүүлчдийн материал, 2007
Монгол анд нөхдийн нийгэмлэгийн тайлан сонгуулийн 4-р бага хурал саяхан Москва хотод боллоо. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансрын нисэгч Виктор Васильевич Горбатко энэ хуралд илтгэл тавив. Тэрээр нийгэмлэгийн 2002 оноос хойш гүйцэтгэсэн ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулаад зогсохгүй үйл ажиллагааныхаа хэтийн төлөвийн талаар ярилаа.
Өвөрбайгалийн улсын хүмүүнлэг-сурган хүмүүжүүлэх их сургуулийн хэл бичгийн факультетын Дорно дахин судлалын салбар өнгөрсөн жил байгуулагдсан юм. Тус их сургуулийн Монгол судлалын танхимын зүүн хойд Азийн олон улс судлалын шинжлэх ухааны төвийн шинжээч, доцент, тус их сургуулийн дэргэдэх монгол соёлын төвийн захирал, монгол хэлний багш Жанчивын Амгалан ажилладаг байна.
Монгол Улсад “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдын клуб байгуулагдаад 5 жилийн нүүр үзэж байна. Манай радио компанийн Монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг болон тус редакцийн тоймч Ольга Павлович нар саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа “Найрамдал” нэртэй тус клубын идэвхтнүүдтэй уулзсан юм. Халуун дулаан, чин сэтгэлээсээ болсон ярилцлагын үеэр хатагтай Цэвэгмид тус клубын үйл ажиллагааны талаар ярилаа.
Одоогоор Монгол Улсад оршин суугаа, Оросын нэрд гарсын монгол судлаач, хэвлэн нийтлэгч Юрий Кручкин шинэ номоо хэвлэлтэд өгөхөөр бэлдээд байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатарт томилолтоор ажиллахдаа монголч эрдэмтэн Кручкинтэй уулзаж, шинэ ажлынхаа тухай ярихыг хүссэн юм. Ю.Кручкин: «Энэ номонд 20 дугаар зуунд Монгол улстай ямар нэг байдлаар холбоотой байсан зөвлөлтийн үеийн хүмүүс, Орос хүмүүсийн тухай өгүүлнэ.
Манай сурвалжлагч Ольга Иванова Бурядын төвд болсон энэ арга хэмжээнд оролцжээ. Оюутнуудын дунд зохион байгуулж байгаа энэ олимпиад орчин үеийн монгол хэлний мэдлэг, ур чадвараа бүтээлчээр ашиглахад чиглэжээ. Олимпиадад тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй 6 баг оролцсон байна.
Манай сурвалжлагч Ольга Иванова Бурядын төв Улаан-Үд хотоос мэдээлж байна. Тус улсын их сургуулийн ректор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Орос улсын Боловсролын Академийн гишүүн Степан Калмыков олимпиадыг нээж үг хэлэв. Бурядын улсын их сургууль Бүх Оросын оюутны монгол хэлний олимпиадыг зохион явуулах хүндтэй үүрэг ногдсон гэж Степан Калмыков онцлон тэмдэглэв. Орос улсад анх удаа ийм олимпиадыг зохион явуулж байна.
Монгол Улсын нийслэлийн захирагчийн албаны дарга Ц.Батбаяр тэргүүтэй төөлөөлгчид Москва хотынхонд Улаанбаатарын өдрүүдийн талаар халуун сэтгэгдэл үлдээгээд эх орноо зорилоо. Найрамдлын энэ баярын оргил нь Москва хотын концертын танхимд болсон Монголын урлагийн мастеруудын гала концерт байв. Москва хотынхон болон Орос Улсын нийслэлийн зочид Монголын урлагийн гайхамшигтай танилцлаа. Москва хотын нэгдүгээр орлогч дарга Владимир Ресин концертод оролцсон юм.
ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Хангай хэвлэлийн бага хурлыг нээж үг хэллээ. Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагаа өнөө үед өсөн дэвжиж байгаад сэтгэл хангалуун хэлмээр байна. Улаанбаатарт одоогийн байдлаар Оросын киноны өдрүүд, харин Москва хотод Улаанбатарын өдрүүд болж байна. Улаанбаатар, Москва хотын хооронд идэвхтэй харилцаа тогтоосноор орос-монголын ерөнхий харилцаанд зохистой нөлөөлж байна. Монгол-Орос дотно андууд.
Орос улсын нэрд гарсан Монгол судлаач, түүхийн ухааны доктор Марк Исаакович Гольман өнөөдөр (11-р сарын 7-нд) 80 насныхаа ойг тэмдэглэж байна. Түүнийг зөвхөн Орос, Монголын эрдэм шинжилгээний хүрээнийхэн төдийгүй бусад оронд сайн мэддэг. Эрдэмтний Монголын түүх, түүх зүйн чиглэлээр хийсэн ажил, баруун Монгол судлалаар хийсэн судалгаа нь энэ салбарын чиглэлийг хөгжүүлэхэд нхээхэн хувь нэмэр оруулсан юм.
Манай радиогийн монгол хэлний редакцийн төлөөлөгчид 10 дугаар сарын дундуур Монгол Улсад очсон юм. Тус хэлтсийн дарга Алексей Сюннерберг анх удаа тус улсад очсон юм. Тэрээр өнөөдөр радио сонсогчидтой өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байна. Алексей Сюннерберг: «Өнөө хир сонсож, уншиж, гэрэл зургийн үзэсгэлэн кино дэлгэцнээс харж байсан тэр орныг өөрийн нүдээр харсандаа баяртай байна. Миний харсан болгон мартахын аргагүй сэтгэгдэл төрүүлсэн.
Адал явдлаар дүүрэн амрах сонирхолтой хүмүүст хэд хоногийн өмнө Мөнх Сарьдагийн бэлд орших Хөвсгөл нуурын хойд хэсгийн эрэг дээр ер бусын аялалд оролцох боломж гарсан юм. “Байгалийн нүүдэлчид” гэр бүлийн саяхан байгуулагдсан Эрхүү хотын эрдэнэсийн эрэлчидтэй хамтран түүхэн-адал явдалт тоглоомыг саяхан зохион байгуулсан юм. Манай сурвалжлагч Ольга Иванова төслийн удирдагч Елена Веселовоос аялалын талаар ярихыг хүссэн юм.
Тус хуралд оролцсон монголын төлөгчдийг нутаг буцахаас өмнө манай сурвалжлагч Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Цогзолмаагаас ярилцлага авчээ. <сонсох> Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Цогзолмаа яриалаа.
Саяхан нээгдсэн «Байгалийн нүүдэлчид» хэмээх гэр бүлээрээ аялагчдын клуб энэ аялалыг зохион байгуулах юм. Манай сурвалжлагч Ольга Иванова энэ аялалын тухай ярихыг төслийн удирдагч Дарима Даринтабаевагаас хүсэв. - Бид аравдугаар сарын 6-7- «Цагаантны дайчдын мөрөөр» түүхийн сэдэвт тоглолт явуулахаар төлөвлөж байна.
Киног дэлгэцнээ гарахаас өмнө олонтаа ярьж, бичиж байсан найруулагч Сергей Бодровын “Монгол” кино Москва хотын кино театрт өнгөрөгч долоо хоногоос гарч эхэллээ. Нэрд гарсан найруулагч киног бүтээхэд 2 жил ажиллажээ. Сергей Бодров “Кавказын олзны хүн” киног бүгээхэд хамтран ажиллаж байсан Арич Алиевтай хамтран “Монгол хүн" киноны зохиолыг бичжээ. Кино зохиолыг хэд хэдэн хэлээр орчуулсан боловч, киног монгол хэлээр авсан байна.
Монголын ард түмний орчин үеийн амьдрал, уламжлалт ахуй, урлаг, соёл, түүхийн талаар ном бичсэн нэрт Монгол судлаач Инесса Ломакина Санкт-Петербург хотод өөд болжээ. Инесса Ломакина дорно дахины судлаачийн боловсрол эзэмшээгүй ч, тэрээр монгол судлалын шинжлэх ухаанд хүндтэй байр суурь эзэлдэг билээ. Тэрээр 1953 онд Ленинградын улсын их сургуулийн орос хэл, уран зохиолын факультетын хэл шинжлэлийн ангийг төгссөн юм.
Монголын үзэгч хүүхдүүд соёлын шинэ үйл явдлыг сонирхоно. Эрхүүгийн “Аистенок” хүүхэлдэйн театр есдүгээр сарын 11-ээс Монголд аялан тоглоно. Манай сурвалжлагч Ольга Иванова тус театрынхныг аялан тоглолтоор явахын өмнө театрын захирал Андрей Калиниченкотой ярилцжээ. Асуулт:Танай байгууллага Монголын хүүхэлдэйн театртай эртнээс хамтран ажиллаж байна уу?
Их Алтайн хил орчмын дөрвөн бүс нутгийн төлөөлөгчид “Бидний орон гэр Алтай”: Алтайн хязгаар, Алтайн бүгд найрамдах улс, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Казахстаны бүгд найрамдах улсын зүүн казахстан муж, Шиньжаан-Уйгурын автономит улс зэрэг Олон улсын зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байна.
Оросын олон нутгаас, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн oрнууд, гадаадаас хүүхдүүд зуны амралтаар энд ирж амардаг байна. Энд Монголоос ч гэсэн хүүхдүүд ирсэн байна. Энд манай сурвалжлагч Екатерина Ишенко очжээ. Тэрээр орос хэлний олон улсын зуны сургуулийн хичээл ангийн эрхлэгч Надежда Самойловотай уулзав.
Асар том их газрын төвд гүн цэнхэр нуур, түргэн урсгалтай гол мөрөн, өндөр уул нуруу, хээр тал, нэвтрэхийн аргагүй хөвч тайга, үлгэрийн мэт үзэсгэлэнтэй сайхан нуга бүгд бий. 260000 хавтгай дөрвөлжин км нутаг эзэлдэг Алтай нь Орос, Монгол, Хятад, Казахстан энэ дөрвөн том улсын бүрэлдэхүүнд багтдаг юм. Аялал жуулчлалын “Уулын Алтай” пүүс Барнаул хотод ажилласаар хэдэн жил болж байна.
Москвагийн  "Уул уурхайн ном"  хэвлэлийн  газар  Монгол  улсын  Шинжлэх ухаан, технологийн их сургуультай энэ оны эхээр хамтран ажиллаж эхлэв.  "Москвагийн уул уурхайн дээд сургууль монголын мэргэжил нэгт төлөөлөгчидтэй аль хэдийнээ хамтран ажиллаж эхэлсэн. Монголын оюутнууд манайд уламжлал ёсоор суралцаж, залуу эрдэмтэд нь цол хамгаалж байна гэж хэвлэлийн газрын захирал Леонид Гитис манай тусгай сурвалжлагч Ольга Павловичэд мэдээлэн ярив.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2007
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2007
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31