×
London - 2012, 29 Долоодугаар сарын 2012
Жудочин Арсен Галстян ОУ-ын шигшээ багын тамирчид дундаас Лондонгийн алтыг авсан анхны тамирчин боллоо. 60 килограмм хүртлэх хамгийн хөнгөн жингийн шувтрагын барилдаанд тэрээр 41 секундын дотор японы Хироаки Хираокаг цэвэр ялсан юм. Арсен Галстян нь оросын олимпын шигшээ багын медалийн замыг нээгээд зогсоогүй оросын шинэхэн түүхэнд анх удаа жудо бөхөөр олимпын аврага болсон байна.
Өнгөрсөн баасан гаригт нээгдсэн Зуны олимпын 30-р наадамд оролцогчид амьдарч байгаа Лондон хот дахь Олимпын тосгонд ОХУ-ын ерөнхий сайд Д. Медведев айлчиллаа. Орос улсын албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Медведев, Орос, Их британи улсуудын гар бөмбөгийн шигшээ багын тоглолт өндөрлөсний дараа Олимпын тосгонд айлчилсан юм. Далбаануудын ойролцоо байрлуулсан тунгалаг шоо дөрвөлжин рүү засгийн газрын тэргүүн дөхөж очсон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
3
5
6
7
8
9
10
14
15
16
19
20
22
23