×
London - 2012
2012 оны Паралимпын наадам Лондон хотод өндөрлөлөө. Багийн нийт дүнгээрээ оросын шигшээ баг анх удаа 2-р байранд шалгарсан байна. Тэд 36 алт, 38 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн байна. Нэгдүгээр байранд орсон хятадын тамирчид 95 алтан медаль хүртсэн байна. Ялалтад хүрэх сэтгэлийн тэнхээг паралимпын тамирчдаас суралцах хэрэгтэй юм.
Лондонд 8-р сарын 29-ээс 9-р сарын 9-нд хооронд өдрүүдэд  зохиогдох зуны XIV Паралимпийн наадамд тамирчид спортын 20 төрлөөр өрсөлдөнө. Орос улсаас 183 тамирчин оролцохоор явсан юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнд паралимпийн олон удаагийн аваргууд орсон. Паралимпийн наадамд Орос улсыг усанд сэлэлтийн тамирчин Ольга Соколова тав дахь удаагаа төлөөлж оролцоно.
Өнөөдөр 8-р сарын 20 нд Орос улс паралимпийн наадамд оролцох тамирчдаа үдэн гаргана. Оросын паралимпийн  тамирчид хөнгөн атлетик, буудлага болон бусад төрлүүдэд хүчээ сорино. Тэдний ихэнх нь эх орондоо алтан медальтай ирнэ гэж шинжээчид үзэж байна. 200 орчим тамирчид Лондонгийн Парлимпийн наадамд Орос улсыг төлөөлөх юм. Тоглолтууд энэ сарын 29 ний өдөр Лондонд эхэлнэ.
ЗСБНХУ аль хэдийн задран бутарсан ч гэлээ, зөвлөлтийн спортын ялалт бий юм. Лондонгийн Олимпийн наадмаас хуучин зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын авсан медалиудыг нэмж тоолж үзсэн стэгүүлчид ийм дүгнэлтийг хийжээ. Үүний дүнд 163 шагнал нь Хятад, АНУ-ын хувьд байж болохгүй. Олимпийн наадмын хаалтын дараа британий ХМХ-үүд өөрсдийгөө зугаацуулан ийн дүгнэжээ.
Лондонгийн Олимпийн наадамд Орос улсын шигшээ баг медалийн нийт тоогоороо болон алтаараа дөрөв дүгээр байранд орлоо. Оросын тамирчдын тоглолтууд нь зуны тоглолтуудын адил сөргөлдөөнтэй болж өнгөрлөө. Мэдээж хэрэг уйтгар гуниг, аз харих тохиолдолууд болон гайхамшигтай амжилтууд байсан. Хамгийн гол нь Олимпийн наадам оросын болон дэлхийн тамирчдын дараагийн бразилийн Рио-де-Жанейрогийн тоглолтууд хүртэл ойрын дөрвөн жилийн хөгжлийн замыг тодорхойлов.
Олон улсын Олимпийн хороо Өмнөд-Солонгосын шигшээ багийн тамирчин Пак Чон Вуг шагнал авах ёслолд орохыг хоригложээ. Пак Чон Ву нь дэлхий дахинд “Токто бол манай нутаг дэвсгэр” гэсэн улстөрийн утгатай зурагт хуудсыг дэлхий дахинд харуулсан аж. Үүний дараа зохион байгуулагчид ийм шийдвэрийг гаргав.
Лондонгийн Олимпийн наадмын хаалтын өмнөх өдөр оросын олимпийн тамирчдын хувьд маш үр дүнтэй болж өнгөрлөө. Орос улсын шигшээ багийнхан 15 медаль багтаа авчирсаны 6 нь алт, 4 мөнгө, 5 хүрэл байв. Энэ бол нэг өдрийн дээд амжилт. Елена Лашманова болон Сергей Кирдяпкин спортын явганы төрлийн 20 болон 50 км зайны аврага боллоо.
Лондонд Оросын шигшээ баг уран сайхны сэлэлтийн багийн тэмцээнд Олимпийн наадмын алтан медаль хүртлээ. Оросын сайхан бүсгуйчүүд хоёрт орсон хятадын эмэгтэй тамирчдыг бараг 4 оноогоор хожив. Испанийн баг хүрэл медаль хүртлээ. Бассейнд өөрсөдтэй нь тэнцүү өрсөлдөх баг алга гэдгийг оросын уран сайхны сэлэгчид ахин нотлон харуулав. Оросын эмэгтэйчүүд бүр эхнээсээ тэргүүлэгчдийн хувьд Лондон очлоо.
Оросын эмэгтэйчүүд Олимпийн наадмын уран сайхны гимнастикийн тэмцээнд тэргүүлж байна. Анхны урьдчилсан тэмцээний үр дүнгээр Дарья Дмитриева тэргүүний байр эзлэж, Бээжингийн Олимпийн аврага Евгения Канаева хоёрт орж байна. Залуучуудын дотор европын аврага болсон Дарья Дмитриева Лондон руу явах нь Олимпийн наадам эхлэсний дараа тодров.
Хятадын тамирчдын амжилт өрсөлдөгчдий нь сэтгэлийг догдлуулж байна. Усанд сэлэгч эмэгтэй Йе Шивэнь анхаарлын төвд байна. Австралийн дасгалжуулагчид Лондоны Олимпийн наадмын аврагыг сургуулилуулж байгаад австралийн спортын түшмэд дүргүйцэж байна. Лондонд Авсралийн шигшээ багийн амжилт ялимгүй байхад тэр гайхамшигт үр дүнгээ ахиулсаар байна. Өөр шуугиан маргаан сэргээш хэрэглэсэн байх гэж Йе Шивэнийг сэжиглэсэнтэй холбоотой.
Лондонд Олимпийн наадмын спортын гимнастикийн тэмцээн өндөрлөв. Оросын тамирчид британий нийслэлээс 8 медаль :нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль эх орондоо авчирна. Дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпийн наадмаас тэд ердөө хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ бол жинхэнэ уналт байв. Гимнастикийн төрөлд жинхэнэ ур гувартайгаар харуулж ирсэн оросын гимнастик тэргүүлэх зэргээ алдасан.
Өнөөдөр Лондоны Олимпийн наадамд оролцогчид 18 багц медалийн төлөө өрсөлдэнэ. Оросын тамирчид Елена Исинбаева тулгууртай харайлт, Гульнара Галкина-Самитова, дэлхийн аврага Юлия Зарипова нар саадтай гүйлтийн алтан медалийн төлөө тус тус тэмцэнэ. Спортын гимнастикчид гурав, грек-ромын бөхчид хоёр багц медалийн төлөө өрсэлдэх юм.
Лондонгийн Олимпийн наадмын хөлбөмбөгийн финалын дөрөвний нэгийн тоглолтонд Өмнөд-Слонгосын баг Их британий багийг яллаа. Бямба гаригийн хоёр багийн тоглолт үндсэн болон нэмж авсан цагаар 1:1 оноотой бйасан. Тэмцээний дүнг лондонгийн “Челси” багийн гол тоглогч Дэниел Старридж шийдвэрлэжээ. Хоёр багийын хөл бөмбөгчид дөрвөн удаа бөмбөг оруулахад, Старридж оруулж чадсангүй.
Олимпийн наадмын эхний долоо хоног багийн нийт дүнгээр лидерийг гаргасангүй. АНУ болон Хятад чухамдаа зуузай холбон давхиж байна. Нөгөөтэйгүүр, өрсөлдөөнтэй хэдхэн өдөр нь наадмын зохион байгуулагчдын болон шүүгчдийн алдаа дутагдалууд хийгээд алмайруулах Олимпийн нийт алдагдалуудыг илрүүлэхэд хүрэлцээтэй байв. Олимпийн наадмын эхний долоо хоногт спорт сохирхогчдын онцгой анхаарал усан сэлэлт, жүдо бөхийн барилдаан, буудлага, жад болон хүнд атлетикт хандасан байв.
Хятадын усан сэлэлтийн тамирчин Сунь Ян 1500 метрийн зайны сэлэлтийн төрөлд олимпийн алт авлаа. Тэр уг зайг 14:31,02 хугаацаанд туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоов. Энэ бол лондонгийн олимпийн тоглолтуудад түүний авсан дөрөв дэхь шагнал. Гараанд хоёрдугаарт канадын сэлүүрчин Райан Кохрейм /14:39,63/ иржээ. Хүрэл медалийг Тунисийн багийн төлөөлөгч Уссам Меллоули хүртжээ.
Лондонгийн Олимпийн наадмын 9дэхь өдөр буюу ням гаригт тамирчид нийт 23 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Тэдгээрийн 6 цогц медаль нь хөнгөн атлетийн тамирчдад ирэх юм. Гол шигтгээ нь эрэгтэйчүүдийн 100 метрийн зайны гүйлтийн финалын тэмцээн байх болно. Түүнчлэн, Олимпийн тоглолтуудын түүхэнд анх удаагаа эмэгтэй боксчдын тулалдаан болно.
Украйн улс Олимпийн наадмын боксын 1/8 тэмцээний дүнгээр Лозанн дахь биеийн тамир спортын арбитрын дээд шүүхэд хандаж болох юм. Украины тамирчин Евгений Хитров, британий боксчин Энтони Огого нарын тэмцээнд шүүгчид Олимпийг зохион явуулагч орны талд шүүжээ. Лондонгийн Олимпийн наадмын шүүгчийн энэхүү шуугиантай явдал одоогийн байдлаар хамгийн их шуугиан тарьсаар байгаа бөгөөд харамсалтай нь энэ ганц жишээ биш юм.
Лондонгийн Олимпийн наадам дээр оросын сайн дурынхан ажиллаж байна. Хоёр жилийн дараа тэд Сочийн өвлийн тоглолтуудад туслах болно, харин одоо тэд эндээс туршлага хуримтлуулж байна. Британий хэвлэлүүдийн тооцоолсноор одоогийн байдлаар Лондонгийн хүн амын тавны нэг Олимпийн наадамд сайн дураар ажиллаж байна. Сайн дурынхныг шалгаруулж авах, бэлтгэх хөтөлбөрийг наадам эхлэхээс хамаагүй эрт эхэлжээ. Зохион байгуулагчид насны хязгаарыг л тогтоожээ.
Лондонгийн Олимпийн наадам алдагдалтай болно. Зохион байгуулагчдын өндөр өртөгтэй зарлагуудыг харьцуулж үзэхийн хамт британий нийслэлд гурав дахин бага жуулчин ирсэнд шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Зохион байгуулагчдын урьдчилсан дүгнэлтээр Олимпийн наадмын эхний долоо хоногт Лондонд 300 мянга орчим жуулчин ироэх ёстой байжээ. Гэтэл британий нийслэлд ердөө 100 мянган жуулчин иржээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2017
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30