×
Орос улсад тавтай морилно уу?, Долоодугаар сар 2012
Өнөөдөр бид та бүхнийг манай дэлхийн хамгийн нууцглаг, сүр жавхлантай тэр ч бүү хэл, ид шидийн газрын нэг- Горный Алтайд урьж байна. Алтай нутгийн байгалийн хосгүй сайхантай харьцуулах тийм газар дэлхийд ховор. Швейцарийн Альптай ижил байгальтай Алтай хангайн уулсыг зорьж ирэх европын жуулчдын тоо жил жилээс нэмэгдсээр байна. Тэд энэхүү газрыг “Сибирийн Швейцар” гэж нэрлэжээ.
1812 оны дайн тулалдааныг сэдэвлэн 1000 цэргийг дүрслэн харуулах зохиомжийг Бородино дахь талбай дээр байгуулна. Түүхэн тулалдааны явган болон морьт баатаруудыг дүрслэхдээ орчин үеийн сурвалж бичгүүдийг үндэслэн болит хэмжээгээр бүтээнэ. Энэ бол үнэхээр нүсэр том төсөл: Москва мужийн засгийн газар энэхүү үзмэрийн техникийн даалгаврыг боловсруулахад л 2,5 сая рубль /80 гаруй мянган доллар/ гаргажээ.
Орос улсын зүүн-өмнөд хэсгийн Сувд гэж Халимаг улсыг зүй ёсоор нэрлэдэг. Орос улсын бүхий л нутаг дэвсгэртэй харьцуулахад тус Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр жижигхэн юм. Тус улсын нийт талбай ердөө 79 мянган метр кв, гэхдээ энд бишрүүлэх юм олон бий. Ингээд нийслэл хот Элстэй хотоос эхэлъе. Элстэй хот нь анх 1865 онд байгуулагджээ.
Якутын «Ленские столбы» гэдэг байгалийн нөөцийн газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтав. Санкт-Петербургад олон улсын байгууллагын 36-р чуулганаар энэ тухай шийдвэрийг батлажээ. ЮНЕСКО-гийн шинжээчид дэлхийн 29 улсын 36 объектыг авч үзэж, сибирийн байгалийн гайхамшгийг зүй ёсоор үнэлэв. Дархан цаазтай газар 1 сая гаруй га бүхий талбайтай.
Энэ өдрүүдэд гурван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Орос улсын хамгийн залуу үндэсний хүрээлэн болох “Русская Арктика” /”Оросын хойд туйл”/ аялал жуучлалын дэд бүцийг байгуулна. Хойд туйлаас 900 км зайтай орших Франц Иосифийн арлууд дээр жуулчдын айлчлах гурван төвийн нэгийг Шинэ Газар бүлэг арлуудын хамгийн хойд үзүүрт байгуулах аж.
Орос улс олон үндэстний орон. Тус улсад 180 гаруй үндэстэн болон угсаатнууд аж төрдөг. Үндэстэн бүр өөрийн түүх, соёл, уламжлал ёс заншилтай төдийгүй өөрийн гэсэн тэмдэглэж өнгөрүүдэг баяртай. Бид өнөөдөр тэдгээрийн зарим дээр очих болно. Эхний буудал Казань хот. Татарстан улсын нийслэл Казань хот Ижил мөрний дунд урсгалын орчимд оршдог юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
2
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
30
31