×
2011 оны онцлох үйл явдлууд. "Оросын дуу хоолой" радиостанцын хувилбараар., 2011
Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон.
Оросын хүн ам улиран өнгөрч 2011 оны хамгийн чухал үйл явдлыг нэрлэв. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвөөс явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Ливид хийсэн дайн, «Фүкүшима» АЦС-ын осолыг  онцлог үйл явдал хэмээн үзэж дурдсан байна.
Тунисын  “малига цэцгийн хувьсгалаас” эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн давалгаан нь Орйхи-Дорнодын болон  Хойд Африкийг нилээд хэдэн орнуудыг нөмөрсөн юм. Эдгээр бүс нутгуудад болж байгаа аймшигт явдлууд нь өнгөрч буй оны дэлхийн улс төрийн бодлогыг нилээд хэмжээгээр тодорхойлж байна.  Орос улс   хямралыг шийдвэрлэхийн тулд сөргөлдөгч талуудыг татан оролцуулан, зуучийн үүргийг идэвхитэй явуулсаар байна.
Зуу гаруй мянган гэм зэмгүй хүмүүс амиа алдаж, улс нь бараг сөнөж, иргэний дайн үргэжилсээр, хэзээ дуусах нь тодорхойгүй.  Энэ бол АНУ болон өрнөдийн эвслийн цэргийн  9 жил байсны дүр зураг юм. Иракчуудын мэдэгдэж байгаагаар, АНУ өөрөөсөө хойш хэрүүл тэмцэл, “шатсан газраас” өөр юу ч үлдээсэнгүй юм. 
Америкийн тусгай албаныхан “номер нэг алан хядагч” Усама бен Ладеныг хороосон нь өнгөрч буй жилийн хамгийн шуугиан тарьсан явдлын  нэг юм.  Үүнд тус ажиллагааны сөрөг мэдээллүүд нөлөөлжээ. Ажиллагааны дүнд Вашингтон Исламабадын хоорондын харилцаа эрс хурцадсан бөгөөд оны эцэст бараг бүр тасрахад хүрээд байна.
Хуучин зөвлөлтийн орон зайг эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгтгэх санаачлага 2011 онд бүрэн хэрэгжиж эхэллээ. Евразийн холбоо-Евразийн эдийн засгийн комисс гэж нэрлэгдэх  холбоо өөрийн байгууллагатай боллоо. Одоохондоо  Орос, Белорус, Казахстан улсуудыг нэгтгэж байна.  Гэхдээ шинэ улсын өмнө гишүүнчлэл нээлттэй байгаа юм. Байгууллагын эцсийн зорилго нийт 250 сая хүн амтай  хүчирхэг эдийн засагтай улс байгуулах.
3-р сарын 11-нд Японд хүчтэй газар хөдлөлтийн дараа цунами гарсан юм. Энэхүү сүйрэлд тус улсын 19 мянган иргэн амиа алдсан юм. Газар хөдлөлт болон цунами тус улсын зүүн-хойд хэсгийн дэд бүтцийг сүйтгэж, “Фукусима-1” АЦС-ын тогооны хөргөлтийн системийг  эвдэлсэн юм.
Өнгөрсөн 9-р сард оросын хоккейны 2 удаагийн аврага ярославлийн хоккейны  “Локомотив” баг онгоцны осолд эмгэнэлтэй үрэгдсэнд дэлхийн шүтэн бишрэгчид гашуудан эмгэнэсэн юм.  Гашуудлын арга хэмжээ дэлхий даяар болж байв. Одоо тус баг хоккейны лиги дээр суурилан залуу тамирчдаар хүчээ сэлбээд байна. Түүний бүрэлдэхүүнд онгоцны сүйрлээс азаар үлдэж хоцорсон “Локо” -гийн тамирчид байна.
2011 оныг  евро нэг юм давж чадлаа. Гэхдээ европын нэгдсэн валют болох еврог аврах тодорхой нэгдсэн  арга хэмжээг хараахан шийдэж чадаагүй гэж нилээд нэр хүнд бүхий дэлхийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн жилийн турш хуучин ертөнцийн улс төрчид еврог болон  өөрийн эдийн засгийг аврах гэж чармайсан юм.
10-р сарын  5-нд  Стив Жобс 56 насандаа мөнх бусыг үзсэн нь өнгөрөгч оны эмгэнэлт явдлын нэг байв. Apple компаний үүсгэн байгуулж, түүнийгээ дэлхийн хэмжээнд  хүргэсэн түүний нэрийг  дэлхийн суут ухаантны нэгд зүй ёсоор үздэг билээ.
2011 оны 7-р сарын 22 нд норвегийн иргэн Андерс Брейвик Ослогийн төвд халдлага зохион явуулж, Норвегийн эрх баригч ажилчны намын залуучуудын лагерь 70 гаруй хүний амийг сүйтгэсэн цуврала аллага хийсэн юм. Брейвик нь Европд  “исламизтэй” тэмцэхийг уриалсан 1500 хуудас  текстийн зохиогч нь аж. Мэргэжилтэнүүд түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үзжээ.
Их улс төр, бохир тэчьяангуйлал.  Олон улсын Валютын сангийн ерөнхийлөгч асан Доминик Стросс-Кан  болон зочид буудлын үйлчлэгч  хоёр өнгөрсөн жилийн адал явдлын романы баатар болов. Доминик Стросс-Кан  Нью-Йоркийн зочид буудлын өрөөнд тохиромжгүй байсан нь түүний албан тушаалаасаа  болон улс төрийн карьераас салах том шалтаг болсон юм.
Ливийн үйл явдал, Фукусимагийн эмгэнэлт явдал, Төрийн думын сонгууль - эдгээр нь өнгөрч байгаа онд оросын иргэдийн сэтгэлд үлдэжээ. Бүхоросын нийгмийн судалгааны төвөөс явуулсан уламжлалт шинэ жилийн өмнөх асуулганд тэд ийн хариулжээ. Бүхоросын нийгмийн судалгааны төвөөс 46 муж, хязгаар, БН улсуудад зохион явуулсан санал асуулганд нийт 1600 хүн оролцжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31