×
Дмитрий Медведев, Гуравдугаар сар 2012
БРИКС-ийн ДХУ нь дэлхийн  хэмжээний чуулган болон хувирч байгаа төдийгүй, түүний туулсан зам байгуулагдсан үеэсээ аваад хэдхэн жилийн хугацаанд үзүүлэлттэй юм гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  ДХУ-ыг  дүгнэн Нью-Делид мэдэгдэв.
Энх тайван, аюулгуй байдлыг дэмжих асуудлаар НУБ-ын АЗ-д дэмжлэг үзүүлэх нь ойрын жилүүдэд олон улсын хүрээнд БРИКС булгийн нэгэн урьтлал болох ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдер Энэтхэгт БРИКС булгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр мэдэгдэв.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Энэтхэг улсад айлчилж дуусана. Тэрээр хоёр өдрийн айлчлалынхаа төгсгөлийн өдөр  Бразили, Орос,Энэтхэг, Хятад, ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС булгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзана.
Сөрөг хүчинд гаднаас үзүүлж буй дэмжлэгийг зогсоохгуй бол сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож бүй талуудын хүч хэрэглэх ажиллагааг зогсооход хэцүү гэж Орос улс үзэж байна. Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев НУБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаныг хүлээн авч уулзаж, мөн сэдвийг тайлбарлан толилуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уулзалтын өмнөхөн сэтгүүлчдэд мэдээлэв.
Улсын Дум намуудын тухай хуулийг 3 дахь хэлэлцүүлгээр батлав. Хуульд оруулах засварыг системийн бус гэгч сөрөг хүчний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн хийгээд тэдний саналуудын нэг хэсэг нь төгсгөлийн баримт бичигт тусгалаа олов. Зарим сөрөг хүчний төлөөлөгчид хэт олон нам бий болоход дүргүйцэж, 3 дахь хэлэлцүүлэгт ирээгүй байна. Гэсэн ч тэд байгууллагаа шинэ дүрмээр бүртгүүлэхэд бэлдэж байна.
2017-2018 онд улс орноо америкийн Европ дэх ПДХ системд  хариу өгөхэд  бэлэн болгохын тулд Зэвсэгт хүчнээ шинэ зэр зэвсгээр ахин зэвсэглэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев уриалав. «Эл сэдвийг хэлэлцэх ууд хаалгыг хаахгуй. Гэвч бид нөхцөл байдлын өөрчлөлтэд үнэхээр бэлэн байх ёстой» гэж тэрээр БХЯ-ны коллегийн өргөтгөсэн хуралдаан дээр хэллээ.
Дмитрий Медведев 2012-2013 онд авилгалтай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Төр энэ хөнөөлт үзэгдэлтэй тэмцэх замаар бас нэг алхам хийж байна. Түшмэлийн орлого төдийгүй зардлыг хяналтад авна гэж ерөнхийлөгч тайлбарлан хэллээ. 2010-2012 оны авилгалтай тэмцэх төлөвлөгөөг Орос улсад хэрэгжүүлж байна. Энэ баримт бичгийн дагуу  төрийн алба хаагчид орлогоо мэдээлэх ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
21
22
23
26
27
28
30
31