×
Дмитрий Медведев, 2012
Хэрвээ оросын ард түмэн түүнд итгэл хүлээлгэвэл, Дмитрий Медведев орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихэд бэлэн. Гэхдээ одоогоор түүнд тийм төлөвлөгөө үгүй. Энэ тухай оросын ерөнхий сайд саяны францын ХМХ-үүдэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Мэдведев хэлэхдээ, түүний сонирхол Кремлийн суудалд биш, харин ажил хэрэг явуулахад гэв. Орос улсын ерөнхий сайд Сирийн дотоод асуудалд гаднаас хутгалдах нь байж боломгүй зүйл гэв.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев   тодорхой улс-төрийн хүчнийг төлөөлөх ёстой. Ингэхдээ “систем дээр” бус харин түүний дотор  байж  хариуцлага   хүлээх  төлвөтэй байна.  Энэ хандлагын үүднээс Дмитрий Медведев “Нэгдсэн Орос” намд элсэж, парламентад олонхийн суудалтай намыг тэргүүлэх    өөрийн шийдвэрээ тайлбарлаж байна.
Дмитрий Медведев орчин цагийн Оросын түүхэнд анх удаа  намын гишүүн ерөнхий сайд болов. «Нэгдсэн Орос улс» намын их хурлаас түүнийг ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар улс орны улс төрийн гол байгууллагын даргаар сонгов.
Засгийн газрын хууль эрх зүйн бодлого нь дотоод болон гадаад асуудлаар хамгийн нээлттэй байх ёстой, харин улсын тусгаар тогтнолын номлол нь юунд ч идэгдэх ёсгүй гэж оросын ерөнхий сайд Д.Медведев Санкт-Петербургт болсон Олон улсын хууль эрх зүйн форум дээр мэдэгдсэн байна. Шинэ нөхцөл байдалд тулгарч байгаа сорилт болон түүнийг хэрхэн сөрөн зогсох талаар форумд оролцогчид хэлэлцсэн байна.
Бусад улс орнуудын тусгаар тогтнолд хөндлөнгөөс оролцох нь дайнд, тэр ч бүү хэл цөмийн зэвсэгтэй  дайнд  хүргэж мэднэ. Ийм мэдэгдэлийг Оросын улсын ерөнхий сайд Дмитрий Медведев Санкт-Петербург хотод нээгдсэн олон улсын  хуульчдын чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр цааш  хэлэхдээ, олон улсын институцүүдийг тойрсон янз бүрийн хамт олны санкцууд нь дэлхийн байдлыг сайжруулахгуй байна.
Төрийн Дум Дмитрий Медведевийн нэрийг засгийн газрын тэргүүний албан тушаалд баталлаа. Улс орны ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин өчигдөр түүний нэрийг депутатуудад санал болгосон юм. Шинэ ерөнхий сайдыг Төрийн Думын 299 депутат дэмжиж, 144 нь эсэргүүцсэн байна. Түдгэлзсэн хүн байхгүй.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлж, оросын тэргүүлэх телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө дөрвөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэв. Энэ завсар манай орон ба иргэд илүү өргөн эрх чөлөөтэй болсон гэж төрийн тэргүүн мэдэгдээд өөрий нь санаачилсан улс төрийн өөрчлөн байгуулалтын ач холбогдолыг онцлов. Гэвч санасандаа тэр болгон хүрээгүй тухайлбал авилгалыг устгаж чадаагүй гэж тэрээр харамсан хэлэв.
“Улс орон иргэний эрх чөлөөг хөгжүүлэх утгаараа жинхэн урагшилсан гэж үзэж байна. Энэ бол чухал  юм шүү гэж” оросын ерөхийлөгч Дмитрий Медведев оросын сэтгүүлчдийн, асуултуудад шууд нэвтрүүлгээр хариулахдаа мэдэгдэв. Уг ярилцлага нь Медведевыг ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас явахын өмнөх сүүлчийн ярилцлага юм. Дмитрий Медведев эрх чөлөө бол хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог хосгүй мэдрэмж гэж онцлон тэмдэглэв.
Бүрэн эрхийнх нь хугацаа хоёр долоо хоногийн дараа дуусч байгаа   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлэв.  Нэг цагийн турш тавьсан илтгэлдээ тэр ерөнхийлөгчөөр ажилласан  дөрвөн жилийнхээ ажлын тайланг тавьсан бөгөөд ирээдүзйн зорилтуудаа ч тодорхойлжээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  албан ёсны бүртгэлгүй улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр улс төрийн нэгдлүүдийг   шинээр   бүртгэх  журмын тухай хуулинд гарын үсэг зурлаа.  Энэ бол ерөнхийлөгчийн  улс-төрийн системийг ардчилахад чиглэгдсэн багц  хуулийн төслүүдийн  нэг юм.
БРИКС-ийн ДХУ нь дэлхийн  хэмжээний чуулган болон хувирч байгаа төдийгүй, түүний туулсан зам байгуулагдсан үеэсээ аваад хэдхэн жилийн хугацаанд үзүүлэлттэй юм гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  ДХУ-ыг  дүгнэн Нью-Делид мэдэгдэв.
Энх тайван, аюулгуй байдлыг дэмжих асуудлаар НУБ-ын АЗ-д дэмжлэг үзүүлэх нь ойрын жилүүдэд олон улсын хүрээнд БРИКС булгийн нэгэн урьтлал болох ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдер Энэтхэгт БРИКС булгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр мэдэгдэв.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Энэтхэг улсад айлчилж дуусана. Тэрээр хоёр өдрийн айлчлалынхаа төгсгөлийн өдөр  Бразили, Орос,Энэтхэг, Хятад, ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС булгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзана.
Сөрөг хүчинд гаднаас үзүүлж буй дэмжлэгийг зогсоохгуй бол сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож бүй талуудын хүч хэрэглэх ажиллагааг зогсооход хэцүү гэж Орос улс үзэж байна. Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев НУБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаныг хүлээн авч уулзаж, мөн сэдвийг тайлбарлан толилуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уулзалтын өмнөхөн сэтгүүлчдэд мэдээлэв.
Улсын Дум намуудын тухай хуулийг 3 дахь хэлэлцүүлгээр батлав. Хуульд оруулах засварыг системийн бус гэгч сөрөг хүчний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн хийгээд тэдний саналуудын нэг хэсэг нь төгсгөлийн баримт бичигт тусгалаа олов. Зарим сөрөг хүчний төлөөлөгчид хэт олон нам бий болоход дүргүйцэж, 3 дахь хэлэлцүүлэгт ирээгүй байна. Гэсэн ч тэд байгууллагаа шинэ дүрмээр бүртгүүлэхэд бэлдэж байна.
2017-2018 онд улс орноо америкийн Европ дэх ПДХ системд  хариу өгөхэд  бэлэн болгохын тулд Зэвсэгт хүчнээ шинэ зэр зэвсгээр ахин зэвсэглэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев уриалав. «Эл сэдвийг хэлэлцэх ууд хаалгыг хаахгуй. Гэвч бид нөхцөл байдлын өөрчлөлтэд үнэхээр бэлэн байх ёстой» гэж тэрээр БХЯ-ны коллегийн өргөтгөсэн хуралдаан дээр хэллээ.
Дмитрий Медведев 2012-2013 онд авилгалтай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Төр энэ хөнөөлт үзэгдэлтэй тэмцэх замаар бас нэг алхам хийж байна. Түшмэлийн орлого төдийгүй зардлыг хяналтад авна гэж ерөнхийлөгч тайлбарлан хэллээ. 2010-2012 оны авилгалтай тэмцэх төлөвлөгөөг Орос улсад хэрэгжүүлж байна. Энэ баримт бичгийн дагуу  төрийн алба хаагчид орлогоо мэдээлэх ёстой.
”Сүүлийн дөрвөн жил би улс-төрийн системийн зарим хэсгүүдийг өөрчилж байсан бол харин одоо үүнийг илүү идэвхитэй хийх цаг нь ирсэн”. Үүнийг  Дмитрий Медведев улс-төрийн албан бус намуудын удирдагчдад хандан хэлсэн юм. Уулзалт  2-р сарын 20-нд Москвад болсон юм.
Төрийн думын байгуулалтыг өөрчлөх хуулийн төслийг  ирэх лхагва гаригт хэлэлцэнэ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  улс-төрийн бүртгэлтэй  намуудын тэргүүн нартай  хийсэн уулзалт дээр мэдэгдэв. Төрийн думын хуулийн төслийг  хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа тухай төрийн  тэргүүн сануулаад, уг баримт бичгүүдэд   намуудын бүртгэлийг хялбаршуулсан бөгөөд бүс нутгуудын захирагчдыг  шууд сонгохоор тусгажээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын зохион явуулах   АНД- орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын урьталуудыг  /АТЭС / тодорхойлов.  Худалдаа-хөрөнгө оруулалтын цаашдын либералчлал болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь оросын хэлэлцүүлэх асуудлын гол чиглэлүүд юм гэж төрийн тэргүүн АТЭС-ийн  ДХУ -ын сайт дээр нийтлэсэн өгүүлэлдээ бичжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
27
29
30
31