×
Сонгууль 2012, 5 Гуравдугаар сарын 2012
ОУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гаргаж байна. Энэ албан тушаалын төлөө гол өрсөлдөгч одоогийн ерөнхий сайд Владимир Путин итгэлтэйгээр тэргүүлж байна. Санал хураалтын хуудсын 99%-ийг боловсруулсны дараа тэрээр 63 гаруй хувийн санал авсан байна. КН-ын нэр дэвшигч Геннадий Зюганов 17%-ийн санал авч хоёрдугаар байранд орсон байна.
Владимир Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч болно. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсын 99%-ийг боловсруулсны дараа “Нэгдсэн ОУ” намын нэр дэвшигчид сонгогчдын бараг 64% нь саналаа өгсөн нь тодорхой болжээ. Хоёрдугаар байранд 17,2%-ийн санал авсан коммунист Геннадий Зюганов, тэрбумтан Михиал Прохоров 7,8%-ийн санал авч гуравдугаар байранд орсон байна.
Оросын СТХ-ны тэргүүн Владимир Чуров 3-р сарын 4-нд болсон сонгуулийн урьдчилсан дүнг үндэслэн Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж зарлалаа. Саналын хуудсын 99,3%-ийг боловсруулсны дараа Путин 63,75%-ийн санал авсан байна. СТХ-ны үзэж байгаагаар Путины үндсэн өрсөлдөгч нь оросын коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов болсон ба тэрээр 17,19%-ийн санал авчээ.
ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр онцгой зөрчил гараагүй гэж ТУХН улсуудын Парламент хоорондын Ассамблейн \ПХА\ ажиглагчид үзэж байна. Тус улсын 11 бүс нутгийн 350 сонгуулийн хэсэгт зочилсон гэж ТУХН улсуудын ПХА-н ажиглагчдын бүлгийн зохион байгуулагч Вадим Попов мэдээлсэн байна. Тэнд техникийн бага зэргийн алдаа дутагдал гарч байсан боловч эдгээр нь иргэдийн саналаа өгөхөд нөлөөлөөгүй юм.
ОУ-ын ерөнхий сайд, 3-р сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд  олонхын санал авсан Владимир Путин сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж үр бүтээлтэй санал санаачлагыг сонсоход бэлэн байна. “Сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээг Путин өдөр тутмынхаа ажил хэргийн төлөвлөгөөнөөс хэзээч хасаж байгаагүй юм.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путин сонгуулийн өмнөх хөтөлбөрийн бүх зүйл хэрэгжих зүйл бөгөөд амьдралд хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр урьд шөнө Москва дахь өөрийн сонгуулийн өмнөх штаб дээрээ үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.
Сонгуулийн хэсгүүд бүрэн хаагдсны дараа шууд гаргасан саналын хуудсын тухай мэдээ, бүс нутгуудаас ирсэн протоколуудыг СЕХ боловсруулсны дараах урьдчилсан мэдээ зэргээс харахад ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч эхний шатанд ялалт байгуулсан гэдэг нь тодорхой боллоо. Санал хураалт дуусны дараа Манежийн талбайд цугларсан өөрийн дэмжигчиддээ хандахдаа Путин сэтгэл нь маш их хөдөлсөн байсан ба түүнийгээ ч нуухыг хичээхгүй байлаа.
Саналын хуудсын 95%-ийг тоолсны дараа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 64,29%-ийн санал авсан Владимир Путин тэргүүлж байна гэсэн СЕХ-ны урьдчилсан дүн гарлаа. Хоёрдугаар байранд ОХУКН-аас нэр дэвшсэн Геннадий Зюганов явж байна. Түүний төлөө сонгогчдын 17% нь саналаа өгсөн байна. Бие дааж нэр дэвшсэн Михаил Прохоров 7,4%-ийн саналтайгаар эхний гурвын сүүлийг мушиглаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
3
4
9
11
12
14
15
16
19
20
21
22
23
25
26
27
28
29
30
31