×
Сонгууль 2012, 4 Хоёрдугаар сарын 2012
Орос, Хятад улсууд өнөөдөр НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлаар маррокийн тогтоолын төсөлд санал хураахад хориг тавих эрхээ ашиглав. Уг баримт бичгийн  хамтран зохиогчоор Зөвлөлийн долоон улс орсон бөгөөд, АЗ-ийн гишүүн 13 орон дэмжиж, 2 гишүүн эсрэг санал өгсөн юм.
Эх орончдын хүчнийхний цуглаан болон сөрөг хүчнийхний арга хэмжээнүүд    ямар нэгэн зөрчилгүй болж өнгөрлөө. Поклонная горагийн засгийн газрыг дэмжих цуглааны үеэр зохион байгуулагчдын нэг Надежда Корнеева саатуулагджээ.  Зохион байгуулагчдын мэдэгдэлийн дагуу арга хэмжээнд 15000 мянган хүн оролцох ёстой байжээ. Гэтэл Дотоодыг хамгаалах яамны авсан тоо баримтаар тэр тоо 130 мянга давжээ.
Оросын иргэдийн улстөрийн идэвхийн ээлжит алхам   2-р сарын 4-ний өдөр тохиолоо. Оросын ихэнхи хотуудад буюу Алс-Дорнодоос баруун хил хязгаар хүртэл одоогийн эрх баригчдыг дэмжсэн, эсэргүүцсэн жагсаалууд болсон, одоо ч үргэлжилсээр байна. Өнөө үед бүх жагсаалуудад оролцогсдын нийт тоо  албан ёсны хараахан тодорхойгүй байлаа. Яагаад гэвэл байдал байнга өөрчлөгдөж  байна.
Өнөөдөр Москвад улс төрийн янз бүрийн хүчний олон мянган хүний цуглаан жагсаал болж байна. Хүйтэн байсан ч санаснаас илүү олон хүн оролцож байна. Поклонная өндөрлөг дээр болсон эх оронч хүчний цуглаанд 100 мянга орчим хүн оролцов. ДХЯ-ны мэдээлснээр бол цуглаанд оролцогчдын урьдчилан мэдүүлсэн тоо хэмжээг үнэн хэрэг дээр хэтрүүлсан учир зохион байгуулагчды нь хариуцлагад татаж мэднэ.
Өнөөдөр оросын хотуудад явгадаж байгаа жагсаал, цуглаанууд нь тайван амгалан явагдаж байна.  Ямар нэгэн хүчтэй зөрчил гараагүй байна.  Ихэнхи бүс нутгуудад арга хэмжээнүүд нь урьдаас төлөвлөгдөж байсан юм. Гэтэл тэсгэм хүйтнээс болж зарим арга хэмжээнүүд цуцлагдаж, заримд нь цөөн хүн иржээ.
Оросын өнөөгийн засгийн талынханы ба эсэргүүцэгчдийн олон нийтийн жагсаал цуглаан өнөөдөр оросын хэд хэдэн хотод боллоо. Улс орноо хөгжүүлэх өнөөгийн чиг бодлогыг дэмжсэн «Бид Орос улсын төлөө» цуглаан Челябинск хотноо хийжээ. Түүнчлэн ерөнхйлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Владимир Путиныг дэмжих цуглаан Кемеровод боллоо. Цагдагийн байгууллагуудын урьдчилсан тоо баримтуудаас харахад 1000 орчим хүн мөн цуглаанд оролцов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
9
14
15
22
24
25
29